Monthly Archives: October 2016

October, 2016

  • 28 October

    Тархины харвалттай дэлхий нийтээр тэмцэх өдрийн хүрээнд иргэдэд үзлэг хийлээ

    Тархины харвалттай дэлхий нийтээрээ тэмцэх өдрийн хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Шастины улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран өдөрлөг зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд иргэдийн дунд артерийн даралт, цусан дахь сахар, биеийн жин, өндөр зэргийг хэмжиж, тархины харвалтын эрсдэлийн үнэлгээ хийлээ. Өнөөдрийн үйл ажиллагаанд НЭМХ-ийн зүгээс биеийн жингийн индекс, хүний …

  • 28 October

    Хууль зөрчиж олгосон газруудыг чөлөөлж, ногоон байгууламж, тоглоомын талбайг нэмэгдүүлнэ

    ъНийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт газрын харилцааны шинэ төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын “Газрын сан” байгуулах тухай тусгасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжид нийтийн эдэлбэрийн газар дээрх зөрчлийг арилгаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ тухай  нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэв. Нийслэлийн Газрын албанаас эхний ээлжинд …

  • 28 October

    Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдэд хугацаатай үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн  үйл ажиллагаанд шуурхай арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо. Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 24 байршлыг газрын хэмжээ хүн амын нягтаршил зэргийг харгалзан 75 хэсэгчилсэн талбайд хувааж, төслийг хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх 75 талбайгаас 25 талбайд төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй, 22 …

  • 28 October

    Хууль, тогтоолын төслүүд өргөн мэдүүллээ

    ИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод /2016.10.27/ дараах хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүллээ. 1.“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулсан байна. Хөтөлбөр нь Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, …

  • 28 October

    “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд Хан-Уул дүүрэг мод тарих ажлыг зохион байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Харин өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож байгаа бөгөөд  Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц тохижилтын хэлтэс нь мод тарих ажлыг дүүргийн 10 дугаар хорооны Иргэний нисэхийн Ерөнхий газрын нийтийн эзэмшлийн талбайд зохион байгууллаа. …

  • 28 October

    Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцлаа

    Дэд бүтцийн хяналтын улсын байцаагчдын зөвлөгөөнд оролцогчид Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалт, барилга байгууламжтай танилцлаа.

  • 28 October

    Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагналаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоног энэ өдрүүдэд тохиож байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд  танхимын гишүүдийнхээ хамт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдөр Монгол Улсын нийт иргэдийн тоо гурван сая нэг зуун дөрвөн мянга хоёр зуун нэгд хүрлээ. 28938 хүүхэд энэ зуу хоногийн хугацаанд мэндэлсэн байна. Монголын үрс маш олон болох болтугай гэснээр Ерөнхий сайд мэдээллээ эхэллээ. Монгол Улсын Засгийн …

  • 28 October

    Үсээ гялалзуулах супер аргууд

    Үс тань хуурайшиж, өнгөө алдаа, соронзлогдоод задгай тавихад төвөгтэй байна уу? Санаа зоволтгүй үүнийг шийдэх боломж байна. Үнэтэй салонаар үйлчлүүлж манюкер эсвэл эмчилгээ, тэжээлийн массаж хийлгэж болно л доо. Гэхдээ хямралтай үед мөнгөө багахан ч болов хэмнээд гэртээ хийж болох үсний өнгийг сэргээх шалгарсан аргуудыг хүргэж байна. 1. Аспиринтай тэжээлийн маск Шахмал аспирин 6 ширхэг /үснийхээ хэмжээнээс шалтгаалан тааруулан хийгээрэй/ …

  • 28 October

    “Дэлхийн хамгийн том Хүннү дээл”-ийг Монголчууд урлав

    “Дэлхийн хамгийн том Хүннү дээл” төслийн хүрээнд  “Батзүү” ХХК-ийн хамт олон 6 давхар барилгатай дүйцэхүйц 14 метр өндөр, 18 метрийн өргөн,  хаан хээтэй Хүннү загварын дээл урласнаа өнөөдөр МҮХАҮТ-д танилцууллаа. Энэхүү дээлийг тус компанийн оёдолчдоос гадна Орхон, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь аймгийн 50 гаруй үйлчин бүсгүй 500 метр даавуугаар хоёр сарын турш уламжлалт гар оёо, зээгт наамал, үндэсний хээ угалз гэх мэт …

  • 28 October

    Хуш модны самрыг ястай нь экспортлохыг хориглодог

    Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “Боловсруулаагүй ойн дагалт баялгийг экспортлохыг хориглоно” гэсэн заалттай. Иймээс БОАЖЯ зөвхөн самрын идээг гадаад улсад экспортлох тусгай зөвшөөрөл олгодог байна. Иргэн, аж ахуйн нэгж хуш модны самрыг “Ойн дагалдах баялгийг хамгаалах, зохистой ашиглах” журмын дагуу түүж бэлтгэдэг. Харин хуш модны самрын яснаас идээ буюу чөмгийг салгаж боловсруулалт хийсний дараа экспортлох зөвшөөрөл авах хүсэлт …

  • 28 October

    Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Улсын Их Хурлын чуулганы /2016.10.27/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар танилцуулсан юм. Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн …

  • 28 October

    Аврагчид тав тухтай орон сууцанд амьдарна

    Онцгой байдлын ерөнхий газар дунд хугацааны хөтөлбөрийнхөө хүрээнд ажилтан албан хаагчиддаа зориулж барьсан анхны орон сууцыг ашиглалтад хүлээлгэж өгөх ёслол  боллоо. Улс орны аюулгүй байдал, хүн ардынхаа төлөө халуун амиа зориулан тэмцэж байдаг Онцгой байдлын албаны ажил хүнд хэцүү. Амаргүй гэсэн бүхнийг даван туулж чаддаг аврагчдын дийлэнх нь өнөөдөр гэр хороолол, нийтийн байр, түрээсийн орон сууцанд амьдардаг байна. Аливаа гамшиг, …