Monthly Archives: November 2016

November, 2016

  • 24 November

    300 ортой төрөх эмнэлгийг концессоор барьж дуусгана

    “Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусган, дэд бүтэц барих төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав. Төслийг “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” төрлөөр уралдаант шалгаруулалтын аргаар хэрэгжүүлэхээр Засгийн газар 2013 онд шийдвэрлэсэн. Барилгын ажлын гүйцэтгэл 68 хувьтай байсан ч төсвөөс санхүүжүүлэх боломжгүй болсноос ажил нь зогсоод …

  • 24 November

    Улстөрчид, хуулийнхан С.Зориг агсны үхлээр 18 жил шоудчихаад ядарсан иргэддээ хэрэг үүрүүлэх гэж үү?

    Тэртээ 18 жилийн өмнө бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн С.Зориг агсныг яагаад юунаас болж хөнөөсөн бэ гэх хэргийн шүүх хурал ирэх сард болох гэж байна. Хэдийгээр олон жилийн дараа эл хэргийн гэмт этгээдүүдийг тогтоосон нь сайшаалтай ч нөгөө талаараа баригдсан гэх гурван этгээд талийгаачийн амь насыг үнэхээр хөнөөсөн нь мөн үү гэх хардлага нийгэмд давалгаалж буй. Ийн хэлэхийн учир нь хэрэгт …

  • 24 November

    Маргааш Outlaw хамтлагийн тоглолт болно

    “Андын дурсгалд”, “Мөсөн хайр”, “Зүрхэн тэнгэрийн наран”, “Дэлхий хүртэл таниар минь бахархдаг” зэрэг сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээр нь “Outlaw” хамтлагийг залуус сайн мэднэ. Тэгвэл маргааш орой тус хамтлагийнхантай сонсох дуртай дуугаа хамтдаа дуулж, нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрөөж болох нь ээ. Тодруулбал, 2012 оноос хойш тоглолт хийгээгүй “Outlaw” хамтлагийн залуус анхны бүрэлдэхүүнээрээ, 100 хувь амьд, бие даасан тоглолтоо 2016 оны арваннэгдүгээр …

  • 24 November

    Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалах чиглэлээр сургалт, судалгаа эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын их сургуулийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болголоо. Ингэснээр батлан хамгаалахын бодлого, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн “Сургууль төвт” тогтолцоо бий болох үндэс бүрдэж, дэлхийн олон орны ижил төрлийн сургалтын байгууллагатай адил төвшинд очих, ижил стандартаар   сургалт явуулах бололцоотой болох юм. Мөн багшлах боловсон …

  • 24 November

    Ирэх онд тусгай зориулалтаар 68 угалз агнана

    Ирэх онд тусгай зориулалтаар 68 угалз, 75 тэх, 32 халиу буга болон бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 400 толгойг хүртэл агнуулахаар, тул загас 500 толгойг барьж буцаан тавиулахаар Засгийн газраас тогтоолоо. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээс үзвэл дээрх тооны ан амьтан агнуулахад тоо толгойн өсөлтөд сөргөөр нөлөөлөхгүй юм. Мөн хуралдаанаар агнуурын амьтны нэг тоо толгойд ногдуулах …

  • 24 November

    Монголоос найман дипломатч, хоёр “лүд” гаргалаа

    Амьд явсан хүн сонин л юм үздэг юм байна. М.Энхболдынхны томилгоо гадаадад суух элчингүүдээр үргэлжилж байна. Саяхан 10 Элчин сайдыг бөөндөөд баталчихлаа. Хүмүүсийн ам тааруу байна. Очиж очиж “С.Баяр, М.Энхсайхан хоёроос өөр Элчин сайд болчихоор хүн олдсонгүй юу даа” гээд нулимж байна. Хү­мүүсийн зэвүүцлийг энэ хоёр хүн яагаад тэгтлээ хүр­гэж байгааг жаахан тод­руулъя. Энэ хоёр эрхэм Монголд Ерөнхий сайд, сайд, …

  • 24 November

    Улс тунхагласны баярын өдрийн амралтыг 11 дүгээр сарын 25-нд шилжүүлж бүх нийтээр амарна

    УИХ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульд өөрчлөлт оруулсан юм. Энэ жил 11 дүгээр сарын 26 нь бямба гаригт таарч байгаа тул баярын амралтыг 2016 оны  11 дүгээр сарын 25-ны баасан гаригт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Анхдугаар Үндсэн хуулиа баталсан энэ өдрийг Монголын ард түмэн баярын …

  • 24 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэн улцайна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 24. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 25. Бархасвадь гараг.  Тугчин одтой, гурван хөх мэнгэтэй, цагаан нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 24 November

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн байна

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 24-нөөс өдөртөө хүйтний эрч суларна. 2016 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, …

  • 23 November

    Гэр хорооллыг хөгжүүлэх сэдвээр хэлэлцүүлэг зохиов

    Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Азийн Хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-тэй хамтран өнөөдөр “Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөхөд төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Монгол Улсад суугаа …

  • 23 November

    Элчин сайд Ж. Гаалт “Ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр”-ийг онцлов

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Гаалтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Женифер Гаалттай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар манай нам ард түмнийхээ итгэлийг хүлээж парламентад олонхи болж, шинэ Засгийн газраа бүрдүүлээд байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал …

  • 23 November

    IELTS-ийн цахим сургалтанд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдаарай!

    Квинслендийн их сургуулийн зүгээс IELTS-ийн цахим сургалтыг сайтаар дамжуулан хүссэн хүн бүрт энэ сарын 29-өөс эхлэн ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ заах гэж байна. Энэхүү сургалтанд: 1. Сонсох дасгал 2. Ярианы дасгал 3. Унших дасгал 4. Бичих дасгал гэсэн нийт дөрвөн хэсэг багтсан  бөгөөд уг цахим сургалтад нийт 80 цагийн хичээл орох юм байна. IELTS нь (International English Language Testing System) буюу олон …

  • 23 November

    Лаосын Элчин сайд УИХ-ын даргыг БНАЛАУ -д айлчлахыг урилаа

    Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сиалункон Сэнг Утхоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд МАН парламентад олонхи болж, УИХ-ын даргаар сонгогдсонд нь М.Энхболдод баяр хүргээд Лаосын парламентын тэргүүний мэндчилгээг уламжлав. Тэрбээр “Монгол Улс, Лаосын хооронд 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд харилцаа, хамтын …

  • 23 November

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хуулийн ажлын хэсгүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

    Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Д.Цогтбаатар нар өчигдөр /2016.11.22/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын байдалтай танилцахаар Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2004 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр 2007 онд тус тус батлагдан хэрэгжиж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг хамгаалан байрлуулах, утсаар зөвлөгөө өгөх болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг байгуулан хохирогчдод …

  • 23 November

    Ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлье

    Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн барилга, байгууламж, орон сууцны халаалт, гэр хороололд галлагаа эхэлсэнээр сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Улсын хэмжээнд 2016 он гарсаар нийт 3282 удаагийн объектын гал түймэр бүртгэгдэж, гал түймрийн аюулаас 386 иргэний амь насыг аварч, 35 иргэн түлэгдэж гэмтэн, 41 хүн гал түймэрт өртөж нас барсан байна. Харин …