Monthly Archives: November 2016

November, 2016

  • 24 November

    Туул голыг хамгаалах, бохирдлыг бууруулах талаар ЗГ-т чиглэл өгөх тухай тогтоолын төсөл батлагдав

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өчигдөр  14 цаг 30 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааны эхэнд Туул голын бохирдлын асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч А.Сүхбат танилцуулав. Тэрээр, Өргөдлийн байнгын хороонд сүүлийн 2 жилийн хугацаанд Туул голын усан …

  • 24 November

    АНУ-ын Элчин сайд Ж. З. Гаалттай уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Гаалтыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Женифер Гаалттай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар манай нам ард түмнийхээ итгэлийг хүлээж парламентад олонхи болж, шинэ Засгийн газраа бүрдүүлээд байна. Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал …

  • 24 November

    Сурагчдыг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтад хамруулав

    Хүйтний эрч чангарч, гэр байшингийн галлагаа нэмэгдсэнтэй холбогдуулан ахуйн гал түймрийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа билээ. Үүнтэй холбогдуулан гал түймрийн эрсдэлийг бууруулах, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, өрхийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор их, дээд сургуулийн оюутнууд болон Ерөнхий боловсролын найман сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд сургалт зохион байгууллаа. Танхимын сургалт болон дадлага хосолсон тус сургалтаар орон сууцанд гал түймэр гарахаас урьдчилан …

  • 24 November

    22 автомашиныг сумдын эмнэлэгт яаралтай олгохоор болов

    Засгийн газрын 11 дүгээр сарын 23-ны хуралдаанаар өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ. Сумдын эмнэлэгт туулах чадвар сайтай УАЗ маркын 22 автомашиныг яаралтай олгож, хөрөнгийг 2017 оны төсвийн багц, Засгийн газрын …

  • 24 November

    Монголын ард түмнээс завшсан олон тэрбумын топ-7 хэрэг

    Эдийн засаг хямарч улс орон хүндрэн, ард түмний амьдрал доройтлоо гэж хэн хүнгүй ярьж байна. УИХ, Засгийн газар ирэх оны төсвийг ихээхэн танаж бүсээ чангалахыг анхааруулж байгаа. Өнөөдөр төрийн, улсын төсвийн олон байгууллага цалингаасаа илүү гарах зардалгүй шахам ажиллаж байна. Сургууль цэцэрлэг гээд нийгмийн чиглэлийн олон барилга царцаж ирэх онд барьж чадахгүйд хүрч байна. Харин та бидний буюу улсын төсвөөс …

  • 24 November

    Б.Саранчимэг:Бид арьсаар 16 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

    Жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон онцолдог. Дархан-Уул аймгийн хэмжээнд 4200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг байна. Эдгээр иргэдийн 50 хувь нь хөдөлмөр эрхлэх боломжтой гэсэн судалгаа байдаг боловч өнөөдрийн байдлаар ердөө 10 хувь нь төрийн байгууллага болон хувийн хэвшилд ажиллаж байна. Харин гэрээр юм оёх, ногоо тарих, сандал ширээ хийх зэргээр …

  • 24 November

    Өвлийн улиралд ямар гутал сонгох ёстой вэ?

    Өвлийн гуталд тавигдах шаардлага Өвлийн улиралд уналт бэртэлтэнд нөлөөлдөг гол хүчин зүйлс бол хүний хүчин зүйл, алхалтын био механик, гадаад орчны хүчин зүйлс мөн гутал юм. Иймд уналт бэртэлтээс сэргийлэхэд өвлийн гутлын загвар, хийц чухал үүрэгтэй. Өвлийн гутал сонгоход хальтиргаанд тэсвэртэй байдал, тав тухтай байдал, дулаан хадгалах, чийгнээс хамгаалах чадвар, үзэмж зэрэгт анхаарна. 1.            Хальтиргаанд тэсвэртэй байдал: Гутлын улны материалын …

  • 24 November

    Өмнөд Солонгосд Монгол залууг эрэн сурвалжилж эхэлжээ

          Өмнөд Солонгосын Тэжон хотын цагдаагийн газраас 29-н настай Монгол залуу А-г дөрөв дэхь өдрөө эрэн сурвалжилж байгаа аж.      Тэрбээр 19-ний өдөр автомашин жолоодож байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэг үйлдэж цагдаагийн ажилтнуудад саатуулагдсан байна. Гэвч А нь Тэжон хотын цагдаагийн газрын түр саатуулах байранд хүргэгдэн очсон даруй автомашины зогсоол дээрээс цагдаагийн ажилтнуудын анхаарал сул байсныг далимдуулж, гартаа гавтайгаа зугатаасан байна.     Монгол …

  • 24 November

    Гутлынхаа уланд зөөлөн каучук наалгавал халтирахгүй

    Нийслэлийн гудамж талбай мөсөн гулгуур шиг болжээ. Халтирч гэмтсэн хүмүүс ГССҮТ-д  дараалал үүсгээдбайна.  Ийм нөхцөл байдалд иргэн та өөртөө жаахан ч гэсэн санаа тавиад гутлыхаа уланд каучук наалгаарай.Энэ талаар гуталчин Э.Цогоогийн зөвлөгөөг хүргэж байна. Гуталчин Э.Цогоо “Мөнгөн завьяа”-гийн ард гутал засвар ажиллуулаад 10 гаруй жил болсон энэ салбартаа нэлээд туршлагатай нэгэн.  Тэрээр “Урд хөршөөс орж ирж байгаа гуталнууд их хатуу …

  • 24 November

    Зээлжих зэрэглэл буурах нь Монголд ашигтай

    2015, 2016 онуудын II улиралд Монголын сан­хүүгийн ертөнцөд хоёр томоохон үйл явдал бол­сон нь Худалдаа хөгж­лийн банк 2015 оны тав­ду­гаар сард, Монголын Засгийн газар 2016 оны дөрөв­дүгээр сард, тус тус 500 сая ам.долларын бон­дыг олон улсын зах зээл дээр гаргаж нийт нэг тэрбум ам.долларын зээл авцгаасан. Энэ их мөн­гө хаачсан, юунд зарцуу­лагдсан нь тусдаа сэдэв. Харин Худалдаа хөгжлийн банкны таван …

  • 24 November

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 22 автомашиныг сумдын эмнэлэгт яаралтай олгохоор болов Өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ. Сумдын эмнэлэгт туулах чадвар сайтай УАЗ маркын 22 автомашиныг яаралтай олгож, …

  • 24 November

    Бөөр орлуулах-гемодиализын эмчилгээний зардлыг төрөөс хариуцахаар боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар бөөрний хурц болон архаг дутагдалтай иргэдийн бөөр орлуулах-гемодиализ эмчилгээний тасралтгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ чиглэлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаар гемодиализийн эмчилгээг гүйцэтгүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Уг эмчилгээний төлбөрийг төрөөс хариуцах бөгөөд зардлыг жил бүр улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. Өнөөдрийн байдлаар улсын …

  • 24 November

    Шинэ жилээр гарын доорхи материалаар гэрээ гоёцгооё /бичлэг-6/

    Өнөөдөр бид хэн ч хийж чадахаар жижиг гацуурханыг зааж байна. Энэхүү гацуурханыг хийгээд үзээрэй.