Monthly Archives: November 2016

November, 2016

  • 24 November

    Амьдралын ханиа сонгох зурхай

    Хонь Сэтгэл татам, нийтэч, хошин шогийн нарийн мэдрэмжтэй, сээтэгнэх дуртай. Нас бие гүйцсэн үедээ олон ч хайрын асуудалтай учирна. Ер нь хониныхон нас бие гүйцсэн үедээ мэргэн болох ба 30-35 насандаа сонголтоо хийдэг. Хонины ордны эхнэрүүд гайхамшигтай, алдарт дуртай, нөхрөө амжилт руу хөтөлдөг. Гэвч уур уцаар ихтэй. Ухаантай эр нөхөр ийм эхнэрийг байранд нь тавих хэрэгтэй. Тэд өөрсдийнх нь хүндэлдэг …

  • 24 November

    Архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг 2058 аж ахуйн нэгжид шалгалт явууллаа

    Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 09-16-нд нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг 2058 аж ахуйн нэгжийг шалгаснаас 230 зөрчил илрүүлж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 35 иргэн, аж ахуйн нэгжийг 6.378.000 төгрөгөөр, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 104 иргэнийг 5.200.000 төгрөгөөр, Захиргааны хариуцлагын тухай хуулийн холбогдох заалтаар 32 аж ахуйн нэгж, иргэнийг …

  • 24 November

    “Надын аав мангар” УСКиноны нээлт маргааш болно

    “МӨНХ ӨЛЗИЙ” энтертайнментийн бүтээл “Надын аав мангар” УСК үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. Киноны  зохиолч, найруулагчаар Ө.Мөнх-Эрдэнэ ажиллажээ. Киноны гол дүрд Д.Түвшинтөр /Төтө/, МҮОНТ-н хөтлөгч Д.Одзаяа нар тоглосон бөгөөд жүжигчин Төтөгийн анхны гол дүрд тоглосон кино болж байгаагаараа онцлог юм. Үзэгчид “Надын” гэдэг үгэн дээр хэл маргаан үүсгээд байгаа ч уран бүтээлчид нь “Бид Монгол хэлээ доромжлох буруу суртал хийх гэсэн …

  • 24 November

    1000 гаруй алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

    Хүйтний эрч чангарч цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газар, Цагдаагийн Ерөнхий Газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдээс 1000 гаруй алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 30 гэмт хэргийг илрүүлж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй 117 иргэнийг ар …

  • 24 November

    Тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн ялтнуудыг сургалтад хамруулжээ

    Хан-Уул дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн захиргааны хяналтанд байгаа шүүхээс хорих ялыг нь тэнсэн хянан харгалзсан, хорих ангиас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээдүүдэд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ныөдөр зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд …

  • 24 November

    Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлж байна

     Австрали Улсын Соёл солилцооны хөтөлбөрт хамруулах, тухайлбал  Австралийн 2300 орчим фермүүдэд хорь гаруй мэргэжлээр нэг жилийн хугацаатай цалинтай дадлага хийлгэх тухай зар гаргаж буй ICMA Agency нь Австралийн Хил хамгаалал, цагаачлалын албанаас зөвшөөрөл аваагүй, хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгааг мэдэгдэж, иргэдийг сэрэмжлүүлж байна. ГХЯ

  • 24 November

    Сүхбаатар аймгийн прокурорын газар ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч фитнесс төвтэй хамтран ажиллаж байна

    Сүхбаатар аймгийн прокурорын газрын Биеийн тамир, спортын салбар зөвлөлөөс прокурор ажилтнуудынхаа эрүүл мэнд, бие бялдар, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хүрээнд  шинээр нээгдсэн “Таван” фитнесс төвтэй гэрээ байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн 15 прокурор, ажилтан нар хямдралтай үнээр хичээллэж эхэлжээ. Тус фитнесс клубт прокурор, ажилтнууд нь ажлаа цалгардуулахгүй чөлөөт цагаараа хамрагдаж байгаа бөгөөд 2016 оны 11-р …

  • 24 November

    Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлав

    УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 05 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан …

  • 24 November

    Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулав

    Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад жил бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгодог уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2016 оны шагнал гардуулах ёслол өнөөдөр болов. Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад шагнал хүртээх тухай Ерөнхийлөгчийн зарлигт “ Хүрээлэн буй байгаль орчинд удаан хугацаанд хуримтлагдан, улмаар хүн, амьтны бие организмд нөлөөлж янз бүрийн өвчин эмгэгийн шалтгаан болдог элементүүдийн байрлал, агууламжийг …

  • 24 November

    “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барив

    Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь өнөөдөр /2016.11.24/ “Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өргөн барилаа. Монгол Улсын  Их Хурал 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор хуулийн зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал …

  • 24 November

    ЯТТ-ийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд ОН-ийн нислэг 90 хувь хүртэл хөнгөлөлт үзүүлэх боломжтой

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, нөхөн олговор олгох замаар орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэхээр болжээ. Монгол Улсын нийт нутгаар өвөлжилт хүндэрч цаг агаарын аюултай үзэгдэл бий болсон, цас олон жилийн дунджаас ихээр орж, орон нутгийн авто замууд хаагдах эрсдлийг харгалзан үзэж ийнхүү арга хэмжээ авахаар болсон байна. Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт …

  • 24 November

    Байгаль, нийгмийн ухааны шагналыг Д.Батсүрэнд гардуулав

    Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ыг “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ хүртсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Батсүрэн 100 сая төгрөгийн батламжаа гардан авлаа. Мөнгөн шагналын батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, …

  • 24 November

    Ж.Эрдэнэбат: ЕБС-ийн сурагчдыг цас, мөсний цэвэрлэгээнд дайлчилж болохгүй гэв

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос хотын цас, мөсний цэвэрлэгээний чиглэлээр зохион байгуулж байгаа ажлынх нь талаар мэдээлэл сонсч  үүрэг, чиглэл өглөө. Сүүлийн өдрүүдэд цас дараалан орж, 13 см, зарим газраа 26 см зузаан цасан бүрхүүл тогтсон. Замын хальтиргаа, гулгааг арилгахад 695 тонн давс, 438 тонн бодис зарцуулж, 189 тонн давс, 597 …

  • 24 November

    Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудад ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлаар хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, зам арчлалт, …

  • 24 November

    Шүүгчид Тайваньд туршлага судалж байна

    Шүүхийн ерөнхий зөвлөл, Тайвань дахь Монгол, Түвдийн хороо болон Тайванийн Шүүхийн ерөнхий газар хамтран зохион байгуулдаг шүүгч нарын туршлага судлах, 11 дэх удаагийн сургалт энэ сарын 21-ний өдөр Тайвань улсын Тайпэй хотын Шүүхийн академид эхэллээ. Энэ удаагийн сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Б.Уранцэцэг, анхан болон давж заалдах шат, Улсын дээд шүүхийн …