Бутан улсад Аз жаргалын яам гэж байдаг. Аз жаргалын яамтай дэлхийн цорын ганц улс гээд төсөөл дөө. Түүнчлэн Бутан бол тантри буддизмыг албан ёсны шашнаар өргөмжилсөн цорын ганц улс. Иймээс Бутан улсын Засгийн газрын гол зорилго бол иргэн бүрээ аз жаргалтай болгох. Үүнийгээ ч Үндсэн хуулийнхаа 9-р бүлэгт тусгажээ. 2008 оны 8-р сарын 24-нд “Бүх ард түмний аз жаргалын комисс” …
Monthly Archives: November 2016
November, 2016
-
16 November
Шинэ жил болохоос өмнө жингээ хасмаар байна уу бүсгүйчүүдээ
2016 он улиран одож 2017 он эхлэхэд сар гарны хугацаа үлдээ. Охид бүсгүйчүүдээ шинэ жилээр өмсөхийг хүссэн даашинзаа өмсөж Холливудын одууд шиг харагдахыг хүсэж байгаа л биздээ. Бүсгүйчүүдээ зориулж фитнесст мөнгө төлж жингээ хасахгүйгээр гэртээ хийх боломжтой дасгалыг хүргэж байна. Илүүдэл жингээ хасахыг хүсэж буй охид бүсгүйчүүд доорх дасгалыг хийгээд үр дүнг нь мэдрээрэй , амжилт охид бүсгүйчүүдээ. Г.Нараа
-
16 November
УИХ-ын гишүүд 11 сарын 26-нд бүх нийтээрээ амрах хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдрийг манай улс нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаад 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх …
-
16 November
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны цэцэрлэг хүүхдүүдээ бүртгэж эхэллээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг шинээр баригдаж, үйл ажиллаагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тус хороонд цэцэрлэг байхгүй бөгөөд цэцэрлэгийн насны 448 хүүхэдтэй. Шинэ цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээр 200 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой. Тус цэцэрлэгийн бүртгэл 11 дүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд явагдана.
-
16 November
Засгийн газраас мэдэгдэл гаргалаа
-Ерөнхий сайд “Эрдэнэт”-д ба Оюутолгойд- Зарим хэвлэлд “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эздийнхээ авсан “Эрдэнэт”-т очоогүй байж, Оюутолгойд омогдож омогдож ирлээ” гэж бичжээ. Сэтгүүлзүйн үүрэг, сэтгүүлзүйн ажил гэдэг утгаар нь тухайн редакцын бодлого, сэтгүүлчийн хэвлэн нийтлэх эрхийг хүндэтгэж байна. Харин бодит үнэнээс хол зөрж, хэт улс төрийн зорилгоор зориудын гүтгэлэг тараах нь сэтгүүлзүйн үүрэг биш юм. Ийм “ажил”-ын нэгэн жишээ нь дээрх …
-
16 November
Түрийвчний өмнө жижгэрсэн гэгдэх Ерөнхий сайд Ц.Нямдоржийн араанд зуугдав уу
-Ц.Нямдорж тэсэрч, Ерөнхий сайдыг Түрийвчний өмнө жижгэрч байна хэмээн шүүмжлэв- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын хагарал нэлээд хурцадсан бололтой. Өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын МАН-ын бүлэг хаалттай хуралдах үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайдыг нэлээд “авсан”. Тодруулбал тэрбээр “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд оруулж ирсэн саналаа зөвтгөх гэж дайраад байх юм. Ингэх нь буруу. Гишүүдийнхээ үгийг сайн сонс. Зөвтгөж …
-
16 November
Чингэлтэй дүүргийн засаг даргын нэрэмжит “Спорт наадам 2016” тэмцээн болно
Чингэлтэй дүүргийн засаг даргын нэрэмжит төрийн албан хаагчдын дундах спортын нөхөрсөг тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тэмцээнийг 2016 оны 11 дүгээр сарын 17,18,19-ний өдрүүдэд зохион байгуулна. Төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх, хамт олныг нягтруулах, байгууллагуудыг уялдаа холбоог сайжруулах зорилгоор 26 хэлтэс албадын 18 баг тамирчид спортын 4 төрлөөр …
-
16 November
Хөвсгөл аймгийн Цэнгэл нууранд живсэн автомашиныг татаж гаргав
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай 2 дугаар багийн “Цэнгэл” нууранд /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ иргэн Б-гийн 79-10 ХӨА улсын дугаартай Зил-130 загварын автомашин живсэн тухай дуудлага 2016.11.15-ны өдрийн 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 10 албан хаагч ажиллаж живсэн автомашиныг 2016.11.15-ны өдрийн 18:08 цагт татан гаргасан байна. …
-
16 November
Н.Алтанхуягийн дүүг хилээр гарахыг хоригложээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамгийн бага дүүг хилээр гарахыг хоригложээ. Одоогоор ямар шалтгаантай нь тодорхойгүй байна. Түүний эхнэр болон дүүгийн хилээр гарахыг ийн хориглосон нь улстөрийн шалтгаантай гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа бололтой. Н.Алтанхуяг саяхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан. Үүнтэй холбогдуулан түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн улстөрийн дайралт хийж байж магадгүй гэж эх сурвалж хэлэв.
-
16 November
АТГ-ын ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна
Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг 11 дүгээр сарын 9-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Дархан-Уул аймагт энэ сарын 15, 16-ны өдрүүдэд ажиллаж байна. Тус ажлын хэсэг дараах ажлуудыг зохион байгуулах тул иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллага, төрийн албан хаагчид өргөнөөр оролцоно уу. Үүнд: 1. Аймгийн ЗДТГ-ын 13 тоот өрөөнд 11 дүгээр сарын 16-ны 14.00-17.00, …
-
16 November
Чих, хамар, хоолой гэж юу вэ? /Хүүхдүүдэд зориулсан бичлэг/
Хүүхдэд өөрсдөд нь мэдээлэл өгөх зорилгоор бүтээгдсэн энэхүү хүүхэлдэйг дахин хүргэж байна. Чих, Хамар, Хоолойн тухай хүүхэддээ үзүүлээрэй Эцэг эхчүүдээ!
-
16 November
Дэлхийн Шувуулахуйн өдөр тохиож байна
Дэлхийн шувуулахуйн өдөр /шувуугаар ан хийх/ өнөөдөр тохиож байна. Жил бүрийн 11-р сарын 16-ны өдөр дэлхийн шувуулахуйн өдрийг дэлхийн даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил тус өдрийг дэлхий даяар Эгэл шонхорыг сэргээн нутагшуулал ба шонхорчидын манлайлал гэсэн уриан дор зохион байгуулж байна. Г.Нараа
-
16 November
Ногоон пасспорттай иргэдийг Япон уруу визгүй зорчуулж эхэллээ
Ногоон паспорттой иргэд Япон Улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Ногоон пасспорттой иргэд заавал албан хэргээр тухайн улсыг зорихоор болсноо албан бичгээр баталгаажуулах шаардлагатай. Харин хувийн ажлаар ногоон пасспорт ашиглан визгүй зорчвол боомт дээрээс буцах юм байна. Иймээс ногоон пасспорттой иргэд хувьдаа албаны пасспортоо битгий ашиглаарай гэдгийг Гадаад харилцааны яамаас сануулж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл