Monthly Archives: November 2016

November, 2016

  • 30 November

    Үндэсний үйлдвэрлэгч компани хот тохижилтынхонд бүтээгдэхүүнээ бэлэглэлээ

    Олон удаагийн давтамжаар орсон их цасыг цэвэрлэх ажиллагаанд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮ Газрынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг наргүй ажилласаар байгаа билээ. Иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, албан байгууллага, сайн дурынхан  ч уг ажилд идэвхи санаачлагатай оролцож, тус тусын хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал Үслэг эдлэлийн үндэсний үйлдвэрлэгч “Мастер додо” компанийн хамт олон Нийгмийн хариуцлагын хүрээнд “Хот тохижилтын газар”-ын олон цагаар …

  • 30 November

    Нийслэлийн Засаг дарга талархал илэрхийллээ

    Арваннэгдүгээр сарын дундуур нийслэлд их хэмжээний цас орсны улмаас хальтиргаа гулгаа ихээр үүссэн. Байгалийн хүндрэлтэй нөхцөл байдалд дан ганц хот тохижилтийнхон ажиллаад хүч мөхстөж байсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хандан хүндрэлтэй нөхцөл байдлаас хамтын хүчээр гарцгаая хэмээн урилга гаргасан билээ. Хотын даргын уриалгад ОБЕГ, НОБГ, Зэвсэгт хүчний 013, 014, 017, …

  • 30 November

    Пак Гын Хе ард түмэндээ хандаж гурав дахь удаагаа үг хэлжээ

        Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе ард түмэндээ хандан үг хэлжээ.     Тэрбээр бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-тэй холбоотой авлигын хэрэгт нэр холбогдсоноос хойш ард түмэндээ  хандаж ийнхүү гурав дахь удаагаа үг хэлсэн юм.      Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Ерөнхийлөгч Пак Гын Хе-г нэн даруй цагдаагийн газарт ирж мэдүүлэгт өгөхийг шаардсан юм.     …

  • 30 November

    Цэнхэр үст Цэрэн Монголын оффшортнуудтай тэмцэхээр Швейцарийг зорьжээ

    Мүүний гаж урсгалыг олон түмэнд таниулсан “Цэнхэр үст” Цэрэн буюу Э.Цэрэндолгор Швейцарь дахь Монголчуудын тус дэмээр тус улсад очоод буйгаа танилцуулсан. Мөн тун удахгүй Швейцарьт ирсэн зорилгоо хэлнэ хэмээсэн. Тэгвэл Э.Цэрэндолгор Швейцарьт ирсэн зорилгоо хэллээ. Тэрбээр Швейцарийн банкинд нууц хөрөнгө хадгалсан Монголын улстөр, бизнесийн салбарынхны үнэн нүүр царайг илчлэхээр тус улсад очжээ. Ямартай ч, тэрбээр эхний ээлжинд нэг хүн дээр …

  • 30 November

    Э.Эрдэнэжамъян: Цагдаагийн байгууллага захиалгаар тодорхойлолт гаргаж, Сонгуулийн хороо нь ашигладаг

    МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын  нэхэмжлэлтэй шүүх хурал Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд  болж, шийдвэрийг эцэслэн   гаргалаа. Ингэхдээ   Н.Энхбаярыг  ЦЕГ-ын тодорхойлолтоор 2016 оны сонгуульд нэр дэвших, сонгогдох эрхийг  хаасныг  хууль бус гэж үзжээ. Шүүх хурлыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь ахалж, шүүгчээр Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ,Ч.Тунгалаг, Д.Атарцэцэг нар оролцжээ. Нэхэмжлэгчээс гадна ЦЕГ, СЕХ-ны …

  • 30 November

    Топ модель Урнаа анх удаа нүцгэлнэ

    “Топ модель Г.Уранцэцэг буюу Урнаа  “Semi Nude Art Fashion Show” – Хагас Нүцгэн Урлаг Шоу-ны үеэр  анх удаа нүцгэлнэ” гэх мэдээлэл  цахим ертөнцийг шуугиулж,  олон хүнийг сэтгэл догдлон хүлээлгэж буй. Монголд анх удаа “Хагас нүцгэн урлагийн шоу” болоход тавхан хоног үлдлээ. Шоунд очих бүсгүйчүүд аль хэдийн дэглэм барьж биедээ ихээхэн анхаарал тавиад эхэлсэн сурагтай. Уг шоунд Монголын томоохон нэр хүнд …

  • 30 November

    Гэрэлт зул өргөх нь буян уу, нүгэл үү

    Манайхан “туйлшрах” дуртай ард түмэн гэнэтхэн л Гэрэлт зул өргөх ёслолд “автацгаасан”. Сүсэг бишрэлийн асуудал ч гэлээ, нөгөө утгаараа бизнес болтлоо хөгжсөн гэхэд нэг их хилсдэхгүй. 2500-3000 төгрөгийн үнэтэй гэрэлт зул нь 30-45 минут асаж хөөрч байгаад л эргээд унадаг “учиртай”. Харин Хятадад энэхүү гэрэлт зул нь 1,5 юань байдаг гэх. 500 төгрөгний үнэтэйгээр бөөндөж авч ирээд итгэл үнэмшил дээр …

  • 30 November

    Төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв

    Эдийн засгийн байнгын хороо төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. УИХ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.5 хэсгийг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос төмөр замын салбарын талаар чиглэл өгөх ажлын хэсгийг 2016 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр байгуулсан билээ. Энэхүү ажлын хэсгээс гаргасан тогтоолын төслийн талаар ажлын …

  • 30 November

    Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар мэдээлэл хийв

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 11-р сарын 29-ны өдрийн  хуралдаан 10.11 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулж, Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрт эрчим хүчний чиглэлээр туссан зорилт, арга хэмжээний бэлтгэл ажлын явц байдал, тулгамдсан асуудлын талаархи Эрчим хүчний сайдын мэдээллийг эхэлж …

  • 30 November

    Хордлогын голомтод ажилласан багт талархал илэрхийлээ

    ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Дорнод аймгийн хордлогын голомтод ажиллаж, голомтыг таслан зогсоох арга хэмжээг мэргэжил аргазүйн удирдлагаар ханган, олон хүний амь насыг аврах ажилд  цаг наргүй зүтгэсэн  эмч нартаа ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.   ЭМЯ

  • 30 November

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 30-ны өдөр нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 …

  • 30 November

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Сайн өдөр. Энэ долоо хоногт чухал даалгавар хийж байгаа оюутан сурагчид эрт эхэлвэл үр бүтээлтэй байх болно. Өнөөдөр танд их хэмжээний урам зориг төрөх болно. Хийж буй даалгаврынхаа сэдвийг нягтлан судалж байгаа тань амжилтанд хүрэхэд нөлөөлөх болно. Өглөөгүүр хийж буй ажилдаа завсарлага авах нь ажлын явцыг маш ихээр бууруулах болно. Хүмүүсээс сонссон мэдээллийг лавлаж тодруулах хэрэгтэй. Хов жив …

  • 30 November

    Үс засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэгдүгээр сарын 30. Лхагва гараг. Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 1. Буд гараг. Эрхтэний тэнгэрт одтой, зургаан цагаан мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн наран 8 цаг 19 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул …

  • 29 November

    Баянзүрх дүүргийн АН-аас ИТХ-д нэр дэвшигчид мөнгө тараасан тухай баримтат нэвтрүүлэг /видео/

    Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн нэр бүхий 6 дэвшигч Сонгуулийн хууль зөрчиж, сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл энэ удаа эдгээр дэвшигчид хэрхэн мөнгө тараасан байж болох тухай баримтат мэдээллийг уншигчиддаа хүргэе. Дашрамд хэлэхэд дүүргийн ИТХ-д 5-р хорооноос нэр дэвшсэн боловч мөнгө тараасан гэдгээр төлөөлөгчийн түр үнэмлэхээ аваагүй, цагдаагийн байгууллагад шалгагдаж …