Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргын томилгоог хийхдээ тухайн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж хийх ёстой байдаг. Одоогоор нийслэлийн есөн дүүргээс Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилоогүй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр “Баянзүрх дүүргийн хувьд 41 төлөөлөгчтэй байх ёстой. Одоогоор 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг ирүүлсэн байгаа. Зургаан …
Monthly Archives: December 2016
December, 2016
-
14 December
Өндөр өсгийт дээр явж сурахад зориулсан дасгал /бичлэг/
XVI зуунаас үүсэлтэй өндөр өсгийтэй гутал нь эмэгтэй хүний гоо сайхны бэлэг тэмдэг болтлоо хөгжсөн. Тэгвэл өндөр өсгийт дээр явж чаддаггүй хүмүүст зориулсан дасгал байдаг байна. Энэхүү дасгалын зорилго нь хөл ядрахгүйгээр “гүйж” сургахад оршино. Бүсгүйчүүдээ туршаад үзээрэй.
-
14 December
С.Зориггүй 6642 хоног
Ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хэрцгийгээр бүрэлгэсэн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа буюу өнөөдөр /2016.12.14/ Хорих 461-р ангид болно. Нийслэлийн Прокурорын газраас Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийнхүү хянан хэлэлцэх гэж байна. Шүүх хурлыг 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын …
-
14 December
О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөгийг гардуулан өглөө
Авьяаслаг Монголчууд” шоуны ялагчаар тодорсон О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөгийн шагналыг өнөөдөр Монгол HD телевизийг үүсгэн байгуулагч, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат гардуулан өгчээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн ялагч болсон О.Энх-Эрдэнэдээ баяр хүргэж шагналын 100,000,000 төгрөгийг гардууллаа. Үзүүлсэн амжилтаа бататган олон сайхан уран бүтээл туурвиж Монголчууд биднийхээ сонорыг он удаан жил мялааж яваарай. Даруу тайван зангаа үл гээн олон түмнийхээ …
-
14 December
Зарим ТӨК-иас 1 тэрбум хүртэл төгрөгийн зөрчил илэрчээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээлэл хийлээ. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэлдээ “Үйл ажиллагаа явуулж байгаа …
-
14 December
Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хурал амжилттай боллоо
2016 оны 12 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын ээлжит 20 дугаар хуралдаан боллоо. Хуралдааныг Монголын талаас Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга У.Хүрэлсүх, ОХУ-ын талаас Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын ОХУ-ын хэсгийн дарга С.Е.Донской нар тэргүүлж харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, …
-
14 December
“Онцлох сурвалжлага-2016” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна
“Онцлох сурвалжлага-2016” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна. Тус үзэсгэлэнгийн нээлт өчигдөр /2016.12.13/ Цагдаагийн ерөнхий газарт болсон юм. Энэхүү үзэсгэлэнд цагдаагийн байгууллагын хэмжээнд 2016 онд өрнөсөн үйл явдлуудаас онцлон түүвэрлэсэн 140 гаруй гэрэл зураг дэлгэгдэж байна. Энэ онд цагдаагийн байгууллагын түүхт 90 жил, Замын цагдаагийн албаны 80, Мөрдөн байцаах албаны 70, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жил зэрэг тэгш ойн баяр …
-
14 December
МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од”-оор Х.Баттулгыг шагналаа
Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд спорт холбоодод хүндэтгэл үзүүлж байгаа билээ. Өнөөдөр тус хүндэтгэлийн арга хэмжээний дараагийн зочноор Монголын жүдо бөхийн холбоог ОЛИМПИК ХАУС-д урьсан бөгөөд, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгад МҮОХ-ны тэргүүн дээд шагнал ОЛИМПИЙН “АЛТАН ОД” одонгоор шагнаж урамшуулан, үе үеийн олимпийн медальтнуудыг 60 жилийн ойн медалиар шагнаж урамшуулав.
-
14 December
Монгол хүүхдүүд шинэ амжилтын эзэд боллоо
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо зохион байгуулагдсан “Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн”-д Монгол хүүхдүүд шинэ амжилт үзүүлээд иржээ. Тэднийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь хүлээн авч уулзав. 21 дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 4000 гаруй хүүхэд багачууд оюун ухаанаа сорьсон байна. “Соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн”-д манай улс тав дахь удаагаа оролцсон …
-
14 December
Ялын дээд хэмжээ авсан хүн С.Зоригийн хэргээр өшөө авах уу
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэрэг Монгол Улсын эрх баригчид болон тэдгээрийн нөлөөнд автсан шүүх засаглалын ялзралыг харуулсан сонгодог жишээ билээ. 80 хувь нь илэрсэн ийм хэргийг бусдаас хараат бус захын нэг мөрдөн байцаагч илрүүлчих хэмжээний тийм амархан хэрэг билээ. Гэвч “нууцын зэрэглэл” нэрийн дор 18 жил хав дарж, эцэстээ ялын дээд хэмжээ авсан хүнд тохоод өнгөрч байх шиг байна. …
-
14 December
Төрийн болон нутгийн захиргааны 106 байгууллагын удирдлагад зөвлөмж, чиглэл хүргүүлэв
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах мэдүүлэг гаргагчид нь хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тус газраас цахим системийг шинэчлэх, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах үйл ажиллагааг цахимаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн тус газраас …
-
14 December
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг Пусанжин дүүргийн Засаг дарга хүлээн авч уулзлаа
Чингэлтэй дүүргийн Засаг дарга дарга Ж.Эрдэнэбат Чингэлтэй дүүрэгтэй Хамтын ажиллагаатай БНСУ-ын Пусан хотын Пусанжин дүүргийн Засаг даргын урилгаар ажлын айлчлал хийж байна. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Пусан хотын Пусанжин дүүргийн Засаг дарга Ха Гэ Ёл хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр дүүргийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл