Monthly Archives: December 2016

December, 2016

  • 2 December

    Дархлаа дэмждэг мах махан бүтээгдэхүүн цуврал-2

    Загасны мах, далайн бүтээгдэхүүн Загас нь төгс уураг, ханаагүй тосоор баялаг. Ялангуяа эрүүл мэндэд онц чухал ач холбогдолтой омега-3 тосыг агуулдаг. Загасны мах эрдэс бодис кали, магни, фосфор, зэс, төмөр, тосонд уусдаг А, Д, Е болон В-ийн төрлийн аминдэм агуулна. Загасны түрс үнэ цэнэтэй бүтээгдэхүүнд орно. Уураг, тос, эрдэс, аминдэмээр баялаг. Далайн бусад амьтад ч эрүүл мэндэд ашигтай бүтээгдэхүүнд орно. …

  • 2 December

    Сурагчид ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэгээрээ өрсөлдлөө

    ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс болон дүүргийн Улаан загалмайн хороо, Хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Боловсролын хэлтэс хамтран “ХДХВ/ДОХ-аас сэргийлэх нь та бидний гарт” дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Б.Өлзий-Орших, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн эрүүл мэндийн хөтөлбөрийн ажилтан …

  • 2 December

    Улаанбаатарт өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

    2016 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор,  Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, …

  • 2 December

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Идэвхтэй өдөр. Энэ өдөр таны оюун санааны байдал ердийнхөөсөө илүү таатай байх бололтой. Хөгжим сонсох, уран зургийн үзэсгэлэн үзэх, мөн романтик зохиол унших зэрэг нь таатай байх болно. Нэлээд өмнө тохиолдсон үйл явдал таны санааг зовоож мэдэх юм. Гэхдээ таныг тийм ч их сандралд оруулахгүй байх. Өмнө тохиолдсон зүйлүүдээ санах нь ирээдүйд сургамжтай байх болно. ҮХЭР (4/20-5/20) Аялал …

  • 2 December

    Үс засуулбал эд малтай баялаг төгс болно

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арванхоёрдугаар сарын 02. Баасан гараг. Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 3. Сугар гараг. Суулга одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд …

  • 1 December

    Хөгжлийн банкны шалгалтын дүнг хойшлуулах НОЦТОЙ ШАЛТГААН юу вэ?

    УИХ-ын хамтарсан байнгын хороогоор Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын талаар хэлэлцэх ёстой байсан ч Ж.Батзандан гишүүний санаачилгаар АН завсарлага авсан. Уг шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй хэлэлцэхээс өмнө ийнхүү хугацаа хожих шалтгаан нь АН-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн банкны мөнгөнөөс “хуссан”-тай холбоотой гэх хардлага байна. Ялангуяа Ж.Батзандан гишүүний тэрбумаар хэмжигдэх хөрөнгө энэхүү банкны үйл ажиллагаатай салшгүй холбоотой учир ийнхүү чичирч байгаа …

  • 1 December

    2016 оны шилдэг хошин бичлэгүүд

    2016 оны шилдэг хошин бичлэгүүдийг хүргэж  байна. Стрессээ тайлагдтал инээхийг хүсвэл үүнийг үзээрэй.

  • 1 December

    Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Бэрт Хофманыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд маргааш эхлэх (XII.02) Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтад оролцохоор ирсэн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Бэрт Хофманыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмний амьдрал ахуйд чухал хувь нэмэр оруулсан олон чухал төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, 20 гаруй жилийн турш хамтран ажиллаж ирсэн …

  • 1 December

    Чингэлтэй дүүргийн тамгын газрын ажилчин албан хаагчид ЭМ-ийн үзлэгт хамрагдав

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ажилтан албан хаагчид болон хороодын ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, оношилгоонд хамрууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран Тамгын газрын болон хорооны ажилтан албан хаагчдад үзлэг оношилгоо хийлээ. Үүнд: Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх ПАП шинжилгээ, эмэгтэйчүүдийн мазок, …

  • 1 December

    “Оюутны хөгжлийн зээл”-ийн үйлчилгээнд 70 гаруй мянган оюутан хамрагдах боломжтой

    “Оюутны хөгжлийн зээл”-ийг “Төрийн банк”, “ХААН банк”, “Голомт банк”, “Улаанбаатар хотын банк”, “ХАС банк”, “Капитрон банк”-уудаар дамжуулан олгох зээлийн гэрээг байгуулах арга хэмжээ БСШУСЯ-нд боллоо. Тус зээл нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй. Суралцагч сургуулиа төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг төлөх нэн тааламжтай нөхцөлтэй, зээлийн …

  • 1 December

    Олимпид тэгш эрхтэйгээр оролцох баталгаа байхгүй  

    Дэлхий дахин – халуун сэдэв Олон талын хам утгыг үлгэр жишээчээр товчилж, хөнгөвчилсөн нэгэн нэр томъёо байх нь WADA буюу “Бүх дэлхийн допингийн эсрэг комисс” гэх нэр юм. 2012 оны Лондонгийн олимпийн тоглолтонд Оросын хөнгөн атлетикийн тамирчид бүрэлдэхүүнээрээ ялгуусан /үнэмлэхүй/ ялалт байгуулсны дараа дээр үгүүлсэн олон салаа утгыг агуулсан нэртэй байгууллага (WADA) нь гишүүдийнхээ олонхитой хэлцэл, тохиролцоо хийх арга замаар …

  • 1 December

    Монголын эдийн засагт мөддөө нар тусахгүй нь

    Ийм дүгнэлтийг би гаргасангүй. Эдийн засаг, уул уурхайн чиглэлээр тууштай судалгаа хийж, уул уурхай, банк санхүүгийн салбарт өрнөж буй уналт, өсөлтийг анхааралтай ажиглаж байгаа судлаачид эдийн засагчид үүнийг хэлж байгаа юм. Ёрлоод хэлэхэд, ирэх онд ам.долларын ханш суларна гэсэн хүлээлт байхгүй байгааг нуух юун. Монгол Улсын хувь заяа үндсэндээ бүрхэг байдалд орчихлоо. Төв банк бодлогын хүүгээ 15 хувьд хүргэж, ОУВС-ын …

  • 1 December

    Г.Пүрэвганди: Цаашид яаж ажиллах дүр зураг маань харагдаж байна

    Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандитай ярилцлаа – Аймгийн ИТХ-ын даргын ажлыг авснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Анх ажил авах үеийнхээ сэтгэгдлийг хуваалцана уу? – Юуны өмнө Сонины хамт олонд мэнд дэвшүүлье. Аймгийн ИТХ-ын дарга гэдэг бол өндөр хариуцлагатай алба. Би хурлын дарга болоод баярласан гэхээсээ илүү маш их ачаа үүрэх  болж байгаагаа мэдэрсэн. Аймагтаа ажил амьдралаа холбоод 20 гаруй жил …

  • 1 December

    Үрээ хүмүүжүүлэхүй

    Гэр бүл төрийн багана Монгол цэцэн үг Монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх маш олон уламжлалт арга барилууд байдгаас хамгийн чухал бөгөөд ирээдүйн үйл хэрэгт нь зөв үндэс тавьж өгдгөөс заримыг толилуулья. Хүүхэд өсөж торних орчин нь эцэг эхийн гэр байдаг. Энэ болвоос хүүхдийн хүмүүжил эцэг эхийн өөрсдийнх нь хүмүүжил амьдралын хэв маяг, нөхцөл байдал, гадаад орчны нөлөөнөөс ихээхэн хамааралтай гэсэн үг юм. …

  • 1 December

    Шинэ орчинд шинэ жилээ тэмдэглэцгээе

    Монголд дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээ, тохижилт, үйлчлүүлэгчийн ая тухыг хангасан орчныг бүрдүүлсэн амралт, үйлчилгээний газар тоотой хэд байдаг. Үүний нэг нь Улаанбаатар хотоос ердөө 62 км-ийн зайд цэвэр агаар, байгалийн үзэсгэлэнг цогцлоосон Горхи Тэрэлжийн сав газар байрлах “RESORT WORLD TERELJ HOTEL” цогцолбор юм. Тэгвэл үйлчлүүлэгчдэдээ 100 хувийн сэтгэл ханамжийг амласан “RESORT WORLD TERELJ HOTEL”-ийн хамт олон 200-600 хүний багтаамжтай дээд …