Монголын хамгийн доргио, хамгийн эмоцтой фэнүүдэд зориулсан “Mongolian youtube hits” шоу тоглолт энэ сарын 18-нд “Corporate& Convention Centre”-ийн концертын танхимд 19.00 цагт ганцхан удаа тоглогдох гэж байна. Та энэхүү тоглолтод ирснээр шоу хөтөлбөрөөр мэрэгшээд буй шилдэг хөтлөгчдийн ур чадварыг харахаас гадна “Youtube”-д хамгийн их хандалттай байгаа шилдэг дуунуудыг дээд зэргийн орчинд тухлан сууж, хүлээн авах боломжтой болох юм. Энэхүү тоглолтыг …
Yearly Archives: 2016
November, 2016
-
15 November
Нас барагсдын тэтгэвэрээр туйлсан нөхдийг дахин шалгуулъя
-Уг хэргийг өргөн цар хүрээнд шалгахын тулд хөдөө орон нутгийн цагдаагийн албан хаагчдыг дайчлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ч энэ нь үр дүнд хүрээгүй гэсэн үг- Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байсан ч энэ хэргийг прокурорын …
-
15 November
Хотын дарга иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Уламжлал ёсоор хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газар, төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд оролцсон юм. Хотын даргатай уулзсан эхний иргэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Төгссайхан байлаа. Тэрээр БЗД-ийн 14-р хороо, 14-р хорооллын …
-
15 November
АНУ-ын ЭСЯ Монголчуудыг “шулсаар” байна
Саяхны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай мэдээ, мэдээлэл АНУ-аас илүү Монголд их гарсан байна. Нэгт нь Монгол, хоёрт нь АНУ орсон байна гэх хошин ч юм шиг, үнэн ч юм шиг яриа гараад байгаа. Их ч бай, бага ч бай Монголчуудын хувьд ингэж л АНУ-ыг сонирхдог, улс орных нь дотоод байдлыг мэдэхийг хүсдэг байх нь. Харин АНУ-ын Монгол Улс дахь Элчин …
-
15 November
60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1.2 км авто замын ажил дуусчээ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Хан-Уул дүүргийн 8-р хороо, 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртэлх 1.2 км авто зам барилгын ажлын гүйцэтгэгчээр “Тэргүүн саруул зам” ХХК шалгарч,гэрээт ажлыг эхлүүлсэн. Зам барилгын ажлыг гэрээт хугацаандаа бүрэн дуусгаж, нийслэлийн Хот төлөвлөлт Ерөнхий төлөвлөгөөний газарт барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комисс ажиллуулах хүсэлтээ хүргүүлжээ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
15 November
Фото:Супер сар дэлхий даяар
Арваннэгдүгээр сарын 14-ний өдөр буюу өчигдөр дэлхий даяар “супер” сар гарлаа. Анх 1948 онд “супер” сар гарсан тохиолдол гарчээ. Энэхүү сар 14 хувь томорч 30 хувиар илүү тод гэрэлтэй харагдлаа. Дэлхий даяар “супер” сарыг үзэх гэсэн хүмүүс наран шарлагын газар, дурсгалт газруудаар зочилж “супер” гэгдэх сарыг харжээ. Балба улсын Катманду хотын Boudhanath буддын шашны суварга дээрээс ингэж харагдав Бээжин Камбожийн Пном Пенийн …
-
15 November
Монгол Улс 1990 оноос хойш БНКазУ-аас хүнсний тусламж аваагүй гэв
Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс (ЕАЭЗК) хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаанаар ирэх онд манай улсад хамтарсан бизнес форум, экспо зохион байгуулахаар тохирсон талаар өнөөдөр ГХЯ-наас мэдээлэв. Уг хуралдаан энэ сарын 01-02-нд Москва хотноо болсон бөгөөд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна. Уулзалтаар чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар хамтарсан судалгаа явуулах, шударга …
-
15 November
Төсвийн байнгын хороо тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны /2016.11.14/ хуралдаан 09 цаг 50 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төсөлд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах гэсэн дөрвөн …
-
15 November
Мэнгэний нууц
Мэнгэ гэж юу вэ? Хүний бие дээрх мэнгэний тоо нь бие махбодийн хөгшрөлтийн үйл явцын хурдны маш сайн илэрхийлэл болж болох юм гэж Британийн эрдэмтэд үзжээ. Тэдний хэлснээс үзвэл, мэнгэний тоо нь эс хуваагдах бүрийд цooрдoг хромсомын сүүлчийн хэсгүүдийн урттай тэнцүү байдаг аж. Бие дээрээ хэтэрхий олон мэнгэтэй хүмүүс нь арьсны хорт хавдраар өвчлөх магадлал илүү байдаг хэмээн судлаачид үзжээ. …
-
15 November
Хотын дарга иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Уламжлал ёсоор хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газар, төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд оролцсон юм. Хотын даргатай уулзсан эхний иргэн Чингэлтэй дүүргийн иргэн Н.Төгссайхан байлаа. Тэрээр БЗД-ийн 14-р хороо, 14-р хорооллын …
-
15 November
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо хуралдав
Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан өнөөдөр /2016.11.15/ боллоо. Хуралдаанд УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Цогзолмаа, Д.Гантулга, О.Баасанхүү нар оролцлоо. Хуралдааны эхэнд НҮБ-ын суурин зохицуулагч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилгууд” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлд дурьдсанаар Монгол Улс цаашид хөгжье гэвэл: -Үндэсний болон орон нутгийн түвшинд бодлогын уялдааг хангах -Бодлогодоо тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулах …
-
15 November
Манай оронд сүүлийн 10 гаруй жилд ажиглагдаагүй онцгой хүйтэн болно
Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанд Цаг уур, орчны шинжилгээний газар ирэх саруудын цаг агаарын төлөв байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Сүүлийн хэд хоногт цас их хэмжээгээр орсноос нийт нутгийн 30 гаруй хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй болжээ. Ингэхдээ зуд тохиолдож болзошгүй аймгуудад Увс, Дорнод, Төв, Хэнтий, Дархан, Сэлэнгийн ихэнх сумд, Завханы хойд, Булганы зүүн өмнөд, Хөвсгөлийн баруун хэсэг хамаарч …
-
15 November
Эрчүүд 5-10 жилийн дараа хүүхэд төрүүлэх боломжтой
Ердөө 5-10 жилийн дараа эрчүүд хүүхэд төрүүлж чадна гэж эрдэмтэд үзэв. Өнөөдөр анагаах ухаан маш хурдтайгаар хөгжиж байгаа учраас эрчүүд тун удахгүй эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр хүүхэд төрүүлэх боломжтой болно хэмээн мэргэжилтнүүд өгүүлжээ. Гэхдээ үүний тулд хүүхэдтэй болохыг хүссэн эрчүүд биедээ сав суулгуулж, тусгай эм бэлдмэлүүдийг уух хэрэгтэй болно. Энэ нь мэдээж анагаах ухаанд хувьсгал хийх нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь юунд …
-
15 November
Хөвсгөлийн Цэнгэл нууранд машин осолджээ
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цэнгэл нууранд ачааны ЗИЛ-130 машин осолдсон байна. Осол өнөө өглөөний 09:00 цагийн үед гарчээ. Осол гарах үеэр тус автомашин нь ямар нэгэн ачаагүй явсан бөгөөд хүний амь эрсдээгүй. Жолооч нь өөрөө дуудлага өгсөн. Осолдсон машин эргээсээ 35 метрийн зайд байгаа юм. Ослын газарт аврагчдыг томилон ажиллуулах арга хэмжээ аваад байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл