Yearly Archives: 2016

November, 2016

  • 11 November

    “Энержи Ресурс” 40 сая тонн нүүрс олборлов

    “Энержи Ресурс” компани өнгөрсөн ням гариг буюу 11 дүгээр сарын 6-нд 40 сая дахь тонн нүүрсээ олборлосон байна. Энэ нь Монгол улсын хэмжээнд хамгийн богино хугацаанд 40 сая тонн нүүрс олборлосон анхны уурхай болж байгаа бөгөөд Монголын уул уурхайн салбарын түүхэнд нэгэн шинэ амжилтыг тогтоож байгаа үзүүлэлт юм. “Энержи Ресурс” компани Тавантолгойн орд дахь Ухаахудагийн уурхайн олборлолтыг 2009 онд эхлүүлсэн …

  • 11 November

    Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд урьж байна

    Нийслэлийн Газрын албанаас дор дурьдсан байршлуудад ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаа нь Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд  2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 сарын 04-ний А/781 дүгээр захирамжаар зохион байгуулж буй дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 …

  • 11 November

    Гэрийн нөхцөлд хийж болох үсний тэжээлийн маскууд

    Өндөг, тараг, зөгийн бал зэрэг нь амттай хүнс болохоос гадна үсэнд эмчилгээ болох амин дэм агуулж байдаг. зөвхөн эд ч биш, үсэнд тэжээл болох олон хүнс бий. Дараагийн удаад үсэндээ тэжээл өгч, гялалзуулах хэрэг гарвал мөнгөө хэмнээд хөргөгчөө уудлаад үзээрэй. “Гэртээ байгалийн гоо үзэсгэлэнг олж авъя” номын зохиолч Janice Cox өндөгийг дэлхийн хамгийн гайхалтай, хэрэгтэй бүтээгдэхүүн хэмээн нэрлэжээ. Өндөгний шар …

  • 11 November

    Татвараа төлөөгүй жолоочдыг энэ сарын 20-ны дотор төлбөрөө төлөхийг санууллаа

    Нийслэлийн татварын газраас авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн албатай хамтран 2016 оны 11 дүгээр сарын 07-20-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Албан татвар, төлбөрөө тогтоосон хугацаанд хууль, журмын дагуу төлөөгүй, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татварт хамруулах зорилготой юм. Тиймээс албан татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, хуулийн этгээдүүд 2016 оны …

  • 11 November

    Ховд аймаг ОХУ-тай гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд

    ОХУ-ын Новосибирск мужийн Новосибирск хотод энэ оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд болсон «Монгол-Оросын хамтын ажиллагаа -2016» эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн Б. Энх-Амгалангийн албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд орж,  Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Тус чуулга уулзалтын төгсгөлд хоёр тал хамтын ажиллагааны талаар 8 баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүний дотор Монгол улсад …

  • 11 November

    Монгол улсын 2017 оны төсөв, нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийг баталлаа

    Ирэх оны улсын төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа УИХ-ын чуулганы /2016.11.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг чуулганы үдээс өмнөх …

  • 11 November

    Эцэг эхчүүд хүүхдээ хэр сонсдог вэ?

    Бидний амьдралын утга учир бол яахын аргагүй гэр бүл, тэр дундаа үр хүүхдүүд миньбилээ. Эцэг эх бүр л хүүхдээ сайн хүн болоосой, сайн сайхан амьдраасай, ямар нэгэн таагүй зүйлд бүү ороосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Эцэг эхчүүдийн ихэнх нь би хүүхдээ сайн сонсдог, тэдэнтэй ярилцдаг гэдэг боловч хүүхдүүд нь эсрэгээрээ тэд сонсдоггүй, ойлгодоггүй гэсэн зөрүүтэй мэдээлэл өгөх нь элбэг. Тэгэхээр …

  • 11 November

    Эрт босохын ач тус

    Судалгаагаар өглөө эрт босохын 5 ач тусыг доорх байдлаар гаргажээ. Өглөө эрт босох нь амжилтын зүгт хөтөлдөг Үүнийг тайлбарлахад маш энгийн.  2008 онд Техас Их сургуулиас удирдан явуулсан судалгаагаар өглөө эрт босдог оюутнуудын сурлагын дүн их унтдаг оюутнуудынхаас хавьгүй илүү байсан байна.  Өглөө эрт босох нь 4 авах уу 3 /голч дүн/ авах уу гэдэгт нөлөөлдөг гэнэ. Өглөө эрт босдог …

  • 11 November

    Сүү үйлдвэрлэгч нарт сургалт зохион байгуулжээ

    Европын сэргээн босголтын банк, Фрижиян, Данийн зөвлөх компани, Бодлого судлалын төв, Дархан-уул  аймгийн ХХААГ-тай хамтран “Үнэлгээ ба чадавхи бэхжүүлэх замаар сүүний фермийн бүтээмжийг дээшлүүлэх” төслийн хүрээнд сүү үйлдвэрлэгч нар сургалт зохион байгууллаа. Тус сургалтад сүү нийлүүлэгч болох Сүү ХК-ийн Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Мах агро фермер, Алтан тариа ХК-ийн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн дэхь салбарын төлөөлөл мөн тус аймгийн Хонгор, Дархан …

  • 11 November

    Ховд аймаг БНХАУ-тай гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэн ажиллав

    Ховд аймгийн Засаг даргын хамгийн анхны гадаад арга хэмжээ, албан ёсны айлчлал, ажил хэргийн уулзалтууд БНХАУ-ын ШУӨЗОрны нийслэл Үрэмч хотод жид бүр уламжлал болон зохион байгуулагддаг, худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, шинжлэх ухаан, техник, санхүү, хүмүүнлэгийн харилцааг өргөтгөх зорилго бүхий «Хятад-Еврази-2016» Экспо-д оролцсоноор эхлэв. Энэ үеэр Шинжааны Алтай аймгийн Намын хороо, Захиргааны урилгаар «Торгоны замын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд …

  • 11 November

    ГХ-ны яамны ТНБ-ийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-ын Шэньхуа группын Хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ийн даргатай уулзав

    ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-ын Шэньхуа группын Хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ын дарга Лу Бин тэргүүтэй төлөөлөгчдийг 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглээд улс орны хөгжил, ард түмний амьдралд чухал нөлөөтэй уул уурхай, дэд бүтэц, бүтээн байгуулалтын асуудалд чухал ач …

  • 11 November

    “Сургуулийн өмнөх боловсролын асуудал ба шийдэл-2016” чуулга уулзалтад оролцоно

    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн хотод 2016 оны 11 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Сургуулийн өмнөх боловсролын асуудал ба шийдэл-2016” чуулга уулзалтад Чингэлтэй дүүргээс 29 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцоно. Чуулга уулзалтад оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, төрийн өмчийн цэцэрлэгийн арга зүйч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ, эрхлэгч, багш нарын төлөөлөл, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн төлөөлөл багтсан байна. Дүүргийн төлөөлөгчид 2 сэдвээр …

  • 11 November

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Катарын элчин сайдыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд ноён Султан Салмиин Аль-Мансуриг 11 дүгээр сарын 10-нд хүлээн авч уулзаж, Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Катарын харилцаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэхийн хамт дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт идэвхжүүлэх, тухайлбал Катараас хөрөнгө оруулалт татах …

  • 11 November

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр  цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун …

  • 11 November

    Үс засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны арваннэг дүгээр сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн тэргүүн шарагчин гахай сарын 12. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй, улаагчин тахиа өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Сансар Суудал:  Шороо Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, …