Yearly Archives: 2016

June, 2016

  • 9 June

    “Евро 2016”-г үзүүлэх тусгай зөвшөөрөл олгогдож байна

    Үзэгчдийн тоогоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа орох дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 10-наас эхлэх гэж байна. Европын улс орнуудын шилдэг 24 баг өрсөлдөх, бүтэн сарын турш үргэлжлэх энэхүү тэмцээнийг МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан хүргэнэ. МҮОНРТ нь Европын Хөлбөмбөгийн холбооноос энэ удаагийн тэмцээнийг Монгол орон даяар телевизээр …

  • 9 June

    Та ямар ордны жолооч вэ?

    Хонь Энэ ордод төрсөн жолооч нарт зам дээр онцгой анхааралтай байх үе нь 11-17 цаг. Замын бөглөөнд орсон бол өөрийгөө сатааруулах ямар нэг зүйлийг хурдхан бодож олох хэрэгтэй. “Эхлээд би” гэдэг муу зан тань мөргөлдөх аюулаас хол байлгаж чаддаггүйг санаж явахад илүүдэхгүй. Машиндаа сайхан дуугардаг хөгжим, тод асдаг гэрэл чийдэн тавих дуртай. Жолоочийн хувьд шалмаг, өөртөө итгэлтэй. Хонины ордны жолоочтой хамт …

  • 9 June

    Өглөөний гадилтай дэглэм өдөрт 1кг тураана

    Хоол сойх өглөөний энэхүү дэглэмийн ачаар өдөрт 1кг турах боломжтой. Өглөө бүр гадил идэхэд та 7 хоногт 7 кг турна гээд төсөөл дөө. Үүний тулд та их өлсч, хоолны зуршлаа өөрчлөх шаардлагагүй. Японы эрдэмтэн Хироси Ватанабегийн санаачилсан дэглэм их энгийн, өглөө 1 ширхэг шинэхэн гадил идэж, аяга бүлээн ус уух ёстой. Энэ л таны өглөөний цайг орлоно. Үд хүртэл өөр юм …

  • 9 June

    Монгол иргэний 700 кг польш алимыг оросууд устгажээ

    ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотын бөөний худалдааны 23 дугаар агуулахад Польшоос оруулж ирсэн 585 кг, бүхий 48 авдар алимыг Эрхүү муж болон Буриад улсын Мэргэжлийн хяналтын алба устгалаа хэмээн “Байкал Финанс” сайт мэдээллээ. “Хайрцаг дээрх бичвэрээр нь Польш улсынх гэж тогтоосон  энэ жимс нь ОХУ-д оруулахгүй байхаар хориглосон бүтээгдхүүн. Үүний зэрэгцээ дагалдах баримт бичиг нь байхгүй байсан” гэж мэдээнд …

  • 9 June

    Үхрийн ордныхон эрч хүчтэй, уран сэтгэмжтэй байх өдөр

    ХОНЬ – (3/21-4/19) Хамт олонтойгоо ажилла. Гэхдээ таны үнэт чанар болоод тэдний зорилго бүхэлдээ таарч тохирохгүй байж магадгүй. Зөвхөн хамгийн ойр дотны найз нөхөд, гэр бүлийн гишүүдэд итгэ. Сэтгэлийн дарамт, стрессээс болж толгой өвдөх, ходоод хямарч болзошгүй. Йог эмчилгээний хичээлд суух ашигтай. Өөртөө хангалттай цаг гарган, аливааг өөрөөр харахыг хичээ. ҮХЭР – (4/20-5/20) Эрч хүчтэй, уран сэтгэмжтэй байх өдөр. Ирээдүйн …

  • 9 June

    Эр хүний араншинг тольдоцгоо

    Эр хүн харилцаагаа амархан тасалж чаддаг гэж ихэнх бүсгүй ойлгодог. Гэтэл тийм биш. Эмэгтэйчүүд хаалга саваад яваад өгдөг бол эрчүүд явах гэж төдийлөн яардаггүй. Тэд гэрээсээ явахын өмнө ямар ааш гаргадгийг мэдсэнээр бүсгүй та гэр бүлээ таагүй зүйлээс аварч болох юм. Хайр халамж үгүйлэхээ байх “Юу болоо вэ” гэж асуухад тэрбээр “Юу ч болоогүй” гэнэ. Эр хүнд хэн нэгний халамж …

  • 9 June

    Авто тээврийн хэрэгслийн албан татвар хураалтын хяналтын үзлэг шалгалт явагдаж байна

    Авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлын хуулийн хугацаа 5 дугаар сарын 31-ний өдрөөс дуусгавар болсон. Харин албан татварт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг 6 сарын 1-нээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй, тээврийн хэрэгсэл эзэмшигчид хуулийн дагуу захиргааны арга хэмжээ ногдуулж байгаа бөгөөд  6 сарын 6-наас эхлэн хяналтын үзлэг шалгалтыг явуулж эхлээд байна. Авто тээврийн хэрэгслийн татвар …

  • 9 June

    Нара Гамбуушт хариу барив

    Нара Гамбуушт хариу барилаа.

  • 9 June

    АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

    АСЕМ-ын 11 дүгээр хуралдааны салбар хуралдаан болох Сангийн сайд нарын 12 дахь удаагийн уулзалт “Ази, Европын хөгжлийн төлөөх түншлэл” сэдвийн доор өнөөдөр Төрийн ордонд болно. Тус уулзалтад АСЕМ-ын гишүүн 43 улсын Сангийн сайд болон бусад түвшний төлөөлөл, Европын комисс, эдийн засаг, мөнгөний асуудал эрхэлсэн комиссар нар, ОУВС, Дэлхийн банк, Европын төв банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, …

  • 9 June

    Зуны дунд хөх морин сарын есөн улаан мэнгэтэй хар нохой өдөр

    Аргын тооллын: 2016.6.9, Пүрэв гараг Наран ургах шингэх: 05.54-21.50 Үс засуулбал: Эд,мал арвижна Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Авахуй Аргын тооллын 6 сарын 9, Бархасвадь гараг. Билгийн тооллын 5, Үнэг одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, …

  • 9 June

    Өнөөдөр болох үйл явдлууд

    ШАНГРИ-ЛА ЗОЧИД БУУДАЛ 08.30 цагт: “Бондын бүтээн байгуулалт” буюу Чингис бондын санхүүжилтаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт “Ноос, ноолууран болон арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслүүд”, “Жижиг дунд үйлдвэрлэл”, “Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслүүд” гэх мэт 21 илтгэл тавигдана. Утас: 8805049, 86565055 ЗАСГИЙН ГАЗРЫН III БАЙР 09.00 цагт: “Нийгэм, эдийн засгийн хөгжил-статистикийн хэрэглээ практикт” сэдэвт олон улсын анхдугаар симпозиумыг …

  • 9 June

    Улаанбаатарт өдөртөө сэрүүсч, бороо орно

    2016 оны зургаадугаар сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн зүгийн нутгаар, баруун зүгийн нутгийн баруун хэсэг, говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг …

  • 8 June

    Монгол ардын нам нэр дэвшигчиддээ батламж гардууллаа

    УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд МАН-ын дарга М.Энхболд батламжийг нь өнөөдөр гардуулж өглөө. Батламж гардуулах үйл ажиллагааны нээлтийн үгийг МАН-ын дарга М.Энхболд хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ ирэх дөрвөн жилийн төрийн жолоог хэнд атгуулах вэ гэдгийг шийдэх, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхээ хэрэгжүүлэх чухал үе ирээд байгааг онцолсон. МАН-д улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын түүчээ болох түүхэн үүрэг …

  • 8 June

    НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы видео тайлан

    Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд НИТХ-ийн төлөөлөгч Сайнбуянгийн Амарсайханы Налайх хотод хийсэн ажлын тайланг хүргэсэн видео мэдээллийг уншигчиддаа хүргэж байна. Ugluu.mn