Yearly Archives: 2016

June, 2016

  • 6 June

    Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн 3 дугаар зорилтыг хэрэгжүүлэх тухай А/441 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд 2016 онд хараа хяналтгүй явдаг, гуйлга гуйдаг, хүчирхийлэлд өртсөн болон орхигдож хаягдсан хүүхдийг түр хамгаалах шуурхай үйлчилгээ, хүнд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хөгжил, хамгааллын үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх өдрийн …

  • 6 June

    Маргааш нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх олгоно

    Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 намын 238, хоёр эвслийн 31, дөрвөн бие даагч нийт 273 нэр дэвшигч оролцохоор болсон. Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9 дэх хэсэгт “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө олгоно” гэж заасны дагуу маргааш нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит …

  • 6 June

    Нойр булчирхайн үрэвсэл сэдэрсэн үед яах ёстой вэ?

    Нойр булчирхайн үрэвсэл олон төрлийн шалтгааны улмаас сэдэрч даамжирдаг. Хурц болон архаг үрэвсэл сэдэрсэн үед эхний гурван хоног хоол сойно. Дараа өдрөөс ууранд буюу жигнэж болгосон байцаа, лууван, төмсний зутан, нухаш зэргээр нэг удаад 100 гр-аас ихгүй хэмжээгээр 3-4 цагийн зайтай хооллоно. Хурц үрэвсэл намдсан, архаг үрэвсэлтэй үед өөх тосгүй, махтай гурилтай хоол, бантан, ногоотой шөл, төрөл бүрийн ногооны зутан, …

  • 6 June

    Үрчийж харласан гарыг алимны шүүсээр арчлаарай

      Зарим эмэгтэйчүүд нүүрэндээ их анхаарал тавьдаг хэрнээ гоо сайхны бас нэгэн илэрхийлэл болох гараа тэр бүр анзаардаггүй. Тэгвэл энэхүү зөвлөгөөний дагуу гараа арчлаарай. Гаранд чийг дутагдсанаас болж хуурайшдаг. Иймд гэрийн нөхцөлд литр усанд цайны халбага сод, саван зорон хийж хөөсрүүлээд 15-20 минут дүр. Мөн төмс чанасан усанд дүрж болно. Хэрэв таны гар эвэршин хуурайшиж, арьс нь гуужсан бол зөөлрүүлэх …

  • 6 June

    Кальцийн бэлдмэлийг монхимо эмийн үйлдвэр үйлдвэрлэж байна

     Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа Багануур дүүрэгт ажиллах үеэрээ шинжлэх ухаан үйлдвэрлэлийн МОНХИМО эмийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл  ажиллагаатай орж танилцлаа.      Тус үйлдвэр нь  адууны яснаас гүн боловсруулж гарган авсан кальцийн бэлдмэлийг 10 гаруй жилийн туршилт, судалгааны ажлын үр дүнд бий болгож өнөөдрийн байдлаар 30 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж  байна. Тэдний үйлдвэрлэн гаргаж буй адууны кальцийн бэлдмэл нь …

  • 6 June

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригийн айлчлал амжилттай болж өндөрлөв

    Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрригийн 2016 ны 6 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж өндөрлөв.                 Айлчлалын эхэнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Кэрри нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан бүс нутаг, олон улсын …

  • 6 June

    Өмнөговь аймагт хөдөлдөг, дуугардаг “Үлэг гүрвэлийн парк” нээлтээ хийлээ

    Аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц газар болгох зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Үндэсний соёл амралтын хүрээлэн байгууллаа. Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэгддэг тус аймгийн төвд сүндэрлэн боссон энэ бүтээн байгуулалт зургадугаар сарын 1-ний өдрөөс албан ёсоор үүд хаалгаа нээжээ.    

  • 6 June

    Манжуур хот руу аялж явсан иргэд осолдож, хоёр хүн амиа алджээ

    Энэ сарын 3-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга хошууны төвөөс Манжуур хот руу аялалын шугамаар зорчиж явсан 90-67 УБА улсын дугаартай “Истана” маркийн бага оврын автобус авто осолд орсны улмаас манай хоёр иргэн нас барж зургаан иргэн бэртсэн харамсалтай хэрэг гарчээ. ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт суугаа Консулын газраас гэмтсэн иргэдийг эргэж, нас барж гэмтсэн иргэдийн ар гэрийнхэнд хэргийн талаар мэдэгдсэн …

  • 6 June

    Гайхалтай 10 автомашин

    ST1  Zenvo ST1 маркийн энэхүү машины  V8 хөдөлгүүр нь асар өндөр хүчин чадалтай. Roadyacht GTS Savage Rivale нь Roadyacht GTS – орчин үеийн машинуудын хамгийн өвөрмөц  машины нэг юм. Энэхүү машин нь дөрвөн хүний суудалтай юм. Roadyacht GTS V8 хөдөлгүүртэй аж. Renovatio T500  Renovatio T500 3.7 секундэд, дээд хурд нь 100 км / цаг хүртэл хурдалдаг. Orochi Spano Prombron Avanti …

  • 6 June

    Газрын тосны салбарын 75 жилийн ойн спортын арга хэмжээнд “Петровис” ХХК түрүүллээ

    Монгол улсад Газрын тосны салбар үүсч хөгжсөний 75 жилийн ойг тохиолдуулан салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, компаниудын дунд спортын арга хэмжээг өнгөрсөн сарын 26-31-ний хооронд зохион байгууллаа.  Арга хэмжээний хүрээнд шатар, боулинг, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, снукер биллиардын тэмцээн зохион байгуулагдаж, салбартаа тэргүүлэгч “Петровис” ХХК тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр хошуучилсаар Шилжин явах цомын эзэд боллоо. Харин хоёрдугаар байранд “Магнай …

  • 6 June

    Зам цэвэрлэгээний нэг машин өдөрт дунджаар 90-120 км замыг цэвэрлэж байна

    БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар зам цэвэрлэгээний 15 машиныг өнгөрсөн сард “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-д хүлээлгэн өгсөн бөгөөд өнгөрсөн долоо хоногоос нийслэлийн гудамж зам талбайг эдгээр машинаар угааж эхлээд байна. Зам цэвэрлэгээний машин нь 3 тоннын усны, 4 тоннын хогийн бункертэй. 1 км замыг 15 минутанд цэвэрлэх хүчин чадалтай. Олон хүний ажлыг хөнгөвчилсөн техникийн дэвшилтэт технологи гэдгээрээ онцлог. Нэг машин …

  • 6 June

    Монгол цэргийн жавхаа 2016 уралдаанд түрүүлсэн ангийн захирагчийг 49,35 квм хоёр өрөө байраар шагналаа

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааныг 4 дэх жилдээ  амжилттай зохион байгуулсан. Энэ жилийн уралдааны тусгай байрт хурандаа С.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар анги, гутгаар байрт хурандаа Д.Гантөмөр захирагчтай Хилийн 0164 дүгээр анги,  дэд байрт хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний …

  • 6 June

    Өнөөдрийн зурхай

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 06. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 1. Сумъяа гараг.  Хэрцгий охин одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Рашаан. Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй . Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 42 цаг минутад жаргана. Тухайн өдөр гахай, …

  • 6 June

    Ойрын өдрүүдэд дулаарна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос …

  • 5 June

    Х.Тэмүүжин: Багануурчууд дөрөв хуваагдсандаа баярлах хэрэгтэй

    Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд Багануур болон Налайх дүүргүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх шийдвэр гарч, хэдхэн сарын өмнө иргэд нь сонгуулиар захирагчдаа сонгосон. Гэтэл саяханы нэг өдөр төр энэ бодлого, шийдвэрээсээ ухарсан хачирхалтай алхмыг зөвхөн Багануурыг онилон гаргасан нь, хотын иргэдийг багагүй бухимдуулаад байгаа аж. Учир нь 30 гаруй мянган хүн амтай Багануур хотыг дөрвөн хэсэгт хувааж, нийслэлийн …