Yearly Archives: 2016

March, 2016

  • 4 March

    Эрүүл мэндийн салбарын шилдэгүүд шалгарлаа

    Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар өнгөрсөн онд ажил үйлсээрээ  манлайлсан  байгууллага,газар,  шилдэг ажилтнуудаа өнөөдөр болж буй “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэнлдийн салбар”  Удирдах ажилтны зөвлөгөөний үеэр шагнаж урамшууллаа. Шагналыг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон   яамны удирдлагууд гардуулж өгсөн юм. Эрүүл мэндийн салбарын 2015 оны шилдэг байгууллагаар: ·         Тэргүүн байрт:         Эх хүүхдийн эрүүл мэндийн …

  • 4 March

    Зарим сумдад цахилгаан тасарч сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хаажээ

    Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комисс 14:30 цагаас Шадар сайдын өрөөнд хуралдахаар болжээ. Нийт нутгаар цасан шуурга шуурч, олон арван хүн төөрч байгаа юм. Ор сураггүй алга болсон зарим хүнийг эсэн мэнд олоод байгаа аж. Түүнчлэн зам, даваа цасан боогдож, үзэгдэх орчин харагдахгүй байгааг холбогдох байгууллагаас анхааруулж, сэрэмжлүүлж буй. Төв аймгийн нутагт салхи баруун хойноос 7-12 м/с, зарим …

  • 4 March

    “Мүүнийн шашинтан” гэгдэх Б.Насанбаяр төрийн өндөр албанд “хууль бус”-аар ажиллаж байсан уу?

    Төрийн албаны шалгалт гэж жил бүр зохион байгуулагддаг “сүржин” арга хэмжээ бий. Энэ арга хэмжээнээс шалгарч гарч ирсэн хүн төрийн албаны “нөөц”-нд бүртгэгддэг. Нөөцөнд бүртгэгдсэнээр төрийн албанд сул орон тоо гарвал ямар нэгэн шалгалтгүйгээр шууд томилогдох юм. Гэтэл Төрийн албанд томилогдож, өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа шалгалт өгч албан тушаалаа баталгаажуулсан “явдал” гарчээ. Тодруулбал, сүүлийн үед “Мүүнийн шашинтан” гэж …

  • 4 March

    Онц шаардлагагүй бол зорчин явах хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгтэй

    2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Монгол орны бүх аймаг сумдыг хамарсан цасан шуурга болж зам тээврийн яамны сайдын тушаалаар Улаанбаатар хотоос гарах бүх замыг байгалын гамшигт нөхцөл байдлаас шалтгаалан хаасан ба орон нутгийн иргэд тээврийн хэрэгсэлийн болон зорчин явах хөдөлгөөн хийхгүй байх, нийслэлийн иргэд нийтийн тээврийн хэрэгслийг сонгож онц шаардлагагүй бол зорчин явах хөдөлгөөнөө хязгаарлан нөхцөл байдал …

  • 4 March

    Цас их орсноос замын хөдөлгөөн удааширч байна

    Нийслэл Улаанбаатар хотод өчигдөр шөнөөс эхлэн их хэмжээний цас орж замын хальтиргаа гулгаа ихэсчээ. Улмаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ТҮК-ээс автозамын цас цэвэрлэх ажилчдын тоог нэмэгдүүлэн ажиллаж эхэлсэн байна. Нийслэл хотод өдрийн 12:30 цагийн байдлаар бага зэрэг цастай, -8 хэм, салхи баруунаас зүүн тийш 14м/с хурдтай байна хэмээн Ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Харин цасны улмаас хальтиргаа гулгаа үүсч …

  • 4 March

    2016 оны Хавар, Зуны загварууд /видео/

    Загварлаг ганган байна гэдэг залуу насны л үйл хэрэг. Залуу насыг улам залуу болгох шинэ загварууд… Б.Саран

  • 4 March

    Архангай: Томилолтоос төрсөн сэтгэгдэл

    Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдад өвс тэжээлийн болоод бараа бүтээгдэхүүний тусламж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч М.Батжаргал нараар ахлуулсан ажлын хэсэг  тус аймгийн Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Хашаат сумдад ажиллаа. Аймгийн зүүн урд сум болох Хашаат сумын Номгон баг хаваржилт хүндэрч бод мал ихээр хорогдож байна. Нийт 11 удаагийн их бага …

  • 4 March

    Хурдынхан энэ мартаар “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” гэсэн хоёр тоглолтоороо бэлэг барина

       Монголын урлагийн амьд домог “Хурд” хамтлаг эмэгтэйчүүддээ зориулаад “Ханьдаа дуулъя”, “Инээмсэглэ бүсгүйчүүд” гэсэн хоёр тоглолтоороо бэлэг барих болсноо дуулгасан.    Тус тоглолтын хэвлэлийн хурлыг 3 -р сарын 4-ны өдөр буюу өнөөөдөр”Castle клуб”-д 12:00 цагаас хийхээр болжээ. Тус хурлаар 3-р сарын 8-ны өдөр болох хоёр тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх бөгөөд “Нарлаг диваажин” шинэ цомгийн танилцуулгаа мөн хүргэх юм.   …

  • 4 March

    Хаваржилт хүндрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОУ-ын байгууллагуудтай хамтран ажиллаж байна

    -Хаврын эхэн сар гарсан хэдий ч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч байна. Гуравдугаар сарын эхний байдлаар улсын хэмжээнд хэдэн аймагт өвөлжилт хүндэрсэн байгаа вэ? -Манай орны нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон байгаа. Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолд заасны дагуу аймаг, сумын өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлгээ хийсэн. Арванхоёрдугаар сард ийн үнэлгээ хийхэд 16 аймгийн 50 сум цагаан …

  • 4 March

    Оюутны 70200 орлоо, гэвч Одонгийн мөнгө “сураггүй” хэвээр

    Монголын оюутны холбооноос Сүхбаатарын талбайд оюутнууд хөдөлмөрлөх эрх, үндэсний тэтгэлэг 70200 төгрөгийн төлөө маргааш тайван жагсаал хийх тухайгаа хэвлэлийн бага хурал зарлаж мэдэгдээд байсан. Тэгвэл удтал хүлээлгэсэн оюутны үндэсний тэтгэлгийг олгож эхэлжээ. Тодруулбал, энэ долоо хоногтоо багтаан оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөгийг шилжүүлж дуусах юм байна. Түүнчлэн өнөөдрөөс МУИС-ийн зарим салбар сургуулиудын Төрийн банкны данстай оюутнуудад тэтгэлэг олгож …

  • 4 March

    Сэрэмжлүүлэг: СӨХ-с явж байна, тоолуур харая гээд дээрэмддэг болжээ

    Орон байрны хулгай хэрээс хэтэрч байна. Иргэдийг гэртээ хэнтэйгээ амьдардаг, хэдүүлээ байдаг зэргийг нягталж байгаад хаалгыг нь тогшдог байна. Ихэвчлэн “СӨХ-с тоолуур харая, тогны мөнгөө төлөөгүй тасаллаа, ус алдаад байна, эцэг эх чинь дуудууллаа, гадаа машиныг чинь ухаад байна, цагдаагийн газраас явж байна” гэх зэргээр өөрөөр нь хаалгыг нь тайлуулан гэрт нь орж эд хөрөнгийг нь дээрэмддэг байна. Иргэдийн анхаарал …

  • 4 March

    Хөрөнгийн тэнцэл 414,3 сая ам.долларын ашигтай гарсан байна

    Монголбанкны албан ёсны сайтад тавьсан мэдээллээр урсгал тэнцэл 567.1 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 60%-иар буюу 837.8 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд барааны гадаад худалдааны дансны ашиг 24%-иар буюу 238.0 сая ам.доллараар өсч, үйлчилгээний худалдааны алдагдал 42%-иар буюу 658.9 сая ам.доллараар буурсан нь голлох нөлөөг үзүүлсэн байна. Орлогын дансны хувьд алдагдал нь өнгөрсөн оны мөн …

  • 4 March

    Бөс барааны хэсэгт үл таних залуус гурван удаа “юм” дэлбэлсэн гэв

    “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд өчигдөр өглөө үүрээр гал гарсан. Тодруулбал, шөнийн 03:00 цагийн үед гал гарч тус захын бөс, барааны хэсэг галд өртсөн. Одоогоор галд 80 гаруй лангуу өртсөн гэх мэдээлэл буй. Гэсэн хэдий ч хичнээн түрээслэгчийн бараа бүтээгдэхүүн шатаж, устасныг тогтоогоогүй байна. Харин ажлын хэсгээс өгсөн урьдчилсан мэдээллээр бөс барааны хэсгийн 5700 орчим ам.метр талбайгаас 2500 орчим нь …

  • 4 March

    Дарханы ГХУСАЗЗ-ийн ажлын хэсэг “сургууль орчмын бүс” төслийг судлалаа

    Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2016 онд “Хүүхдийн  эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрх”-ийг хангах хүрээнд ЕБС-уудад “Сургууль орчмын бүс байгуулах” төслийг хэрэгжүүлэх боломжыг судлаж байна.  Уг төслийг эхний ээлжинд Дархан сумын ерөнхий боловсролын 15 дугаар сургууль болон Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн А байранд хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг эхлүүллээ. Тухайлбал Улаанбаатар хотод “Сургууль орчмын бүс …

  • 4 March

    Д.Батжаргал: Үзэг гээч юмыг амрааж болохгүй, амраавал хөшчихнө

    Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч, МУИС-ийн доктор багш Долгорын Батжаргал гэж чимээгүйхэн уран бүтээлээ туурвиж явдаг их хүмүүн байх. Түүнтэй уулзаж, зохиол бүтээл болон залуу насных нь дурсамж дурдатгалаас хуваалцлаа. -Юуны өмнө таны төрсөн нутаг ус, бага насны дурсамжаас яриагаа эхэлье гэж бодлоо… -Миний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Баянзүрх сум гэж “Монголын нууц товчоо”-нд гардаг шиг цатгалан могой шургаж чадамгүй …