Монгол поп “Увертюра” хамтлаг “Залуу малчдыг дэмжих аян”-ы хүрээнд “Монгол минь” тоглолтоо энэ сарын 31-ны өдөр тоглохоор товоо зарлаад байгаа билээ. Тэгвэл тоглолтын хэвлэлийн хурал маргааш 11:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд болно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Ирсэн бүх сэтгүүлчдэд “Увертюра” хамтлагийн шинэ цомгийг бэлэг болгон өгөх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 90003311, 90003322 утаснаас авах боломжтой www.URLAG.mn
Monthly Archives: January 2017
January, 2017
-
25 January
Томуугийн тархалт буурч, эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын өвчлөл тодорхой хэмжээгээр буурч, дүүргийн эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 24-ний байдлаар, амбулаторийн 83955 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6325 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар буурчээ. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт батлагдсан 1897 орон дээр 1742 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Шинээр хэвтсэн …
-
25 January
Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд М.Энхболд, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Цэрэнбат …
-
25 January
Г.Болорсүх: Tэтгэвэр тогтоолт, олголтоо шалгуулах хүсэлтийг ажлын таван өдөрт шийдвэрлэнэ
Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян улсын хэмжээнд эхлүүлэх тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаал гарсантай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газрын дарга Г.Болорсүхээс тус аяны талаар тодрууллаа. -Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аяны зорилго юу вэ? –Тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, одоо авч байгаа тэтгэврийн хэмжээг баталгаажуулах, тэтгэвэр авагчдаас гаргасан өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шуурхай шийдвэрлэх зорилгоор энэ аяныг …
-
25 January
Дональд Трампид Сири улсын 7 настай охин захиа илгээв
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трампид Сири улсын Алэпа хотын 7 настай Бан Алабэ гэдэг охин захиа илгээжээ. Захиа: Сайна байна уу Ноён Дональд Трамп Намайг Бан Алабэд гэдэг. Би долоон настай Сири улсын Алэпа хотод төрж өссөн. Ихэнхи амьдралаа Сири улсад өнгөрүүлсэн. Өнгөрсөн жилийн 12 сард Сирийг орхих хүртлээ би амьдралаа тэнд өнгөрүүлж байсан. Би бол Сирийн дайны уршигт нэрвэгдсэн, …
-
25 January
Н.Золжаргалын дур мэдэн хэвлүүлсэн 7 их наяд төгрөгийн үлдэгдэл “илжрэх” шахаад хэвтэж байна
Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш урьд өмнө үзэгдэж байгаагүйгээр унаж, ам.долларын ханш тэнгэрт хадсан хар бараан өдрүүд үргэлжилсээр байна. Үүний гол буруутан нь Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал юм. 2012 оны сонгуулиар засгийн эрхийг гартаа авсан АН-ынхан түүнд Монгол Улсын “Эрдэнэсийн их авдар”-ыг хариуцуулсан нь маш том алдаа болсон билээ. Аливаа улс орны төв банк ямар нэг улс …
-
25 January
Кендалл Женнер Белла Хади нар Александр Vauthier Парисын загварын шоунд нүцгэлэв
Александр Vauthier Парисын загварын долоо хоног шоуны үеэр загвар өмсөгч Кендалл Женнер, Белла Хади нар нүцгэлэв. Тус загварын шоуны үеэр өдгөө 21 настай Кендалл Женнер, 20 настай Белла Хади нар Александр Vauthier SS17 загварын хувцасыг өмсөж олон нийтэд танилцуулав. Александр Vauthier загвар нь хэт задгай нуруу ил гаргасан загвар юм. Белла нэг ханцуйтай мөнгөлөг саарал даашинз өмссөн харин Кендалл нь улаан, хөх, мөнгөлөг …
-
25 January
Авто замын барилга, засварын хяналтын ажилд Японы менежментийг нэвтрүүлнэ
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг нийслэлийн Иргэний танхимд танилцууллаа. Энэхүү гарын авлагыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ийн “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн “Хүйтэн, сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулсан юм. Гарын авлагад авто замын барилгын бэлтгэл ажлаас эхлээд дуустал, инженерийн …
-
25 January
“Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болов
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл” сэдэвт Шинжлэх ухааны салбарын хөгжлийн асуудлаар санал солилцох хэлэлцүүлгийг /2017.01.24/ Шинжлэх Ухаан Технологийн Сангийн төв байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга, Б.Баттөмөр нар болон БСШУЯ, ШУА болон харьяа хүрээлэнгүүд, Их, дээд сургуулиудын харьяа хүрээлэнгүүд, бодлого судлалын хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов. …
-
25 January
Засгийн газрын ээлжит хуралдаан болно
Засгийн газар өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 15.00 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. Тус хуралдаанаар Насны хишиг олгох журам батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцэнэ. Мөн Барилгын хийц …
-
25 January
Америк-Монголын Худалдааны танхимын уулзалт болно
“ШАНГРИ–ЛА” ЗОЧИД БУУДАЛ 09.00 цагт: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2012-2016 онд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон ирэх 5 жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулах хурал болно. Утас: 99112652 “ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ 10.00 цагт: Америк-Монголын Худалдааны танхимын уулзалт болно. Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин зэрэг өргөн хүрээний асуудлууд яригдана. “Туушин” зочид …
-
25 January
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан үхэр сарын 28. Буд гараг. Гар одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хар хулгана өдөр. Өдрийн наран 8 цаг 15 минутад мандан, 17 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, …
-
25 January
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл