Monthly Archives: January 2017

January, 2017

  • 12 January

    Хонгор сум хордсон хэрэгт Д.Хаянхярваа гишүүн холбоотой юу?

    Монголчууд бид аливааг амархан мартах юм даа. Бараг өмнөх сонгуулийн амлалтыг санаж байгаа хүн одоо хир олон байдаг бол. Тэгвэл хэдэн жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор сум мөнгөн усанд хордож иргэд нь өвдөж, мал сүрэг нь олноор үхсэн тухай, товчхондоо Хонгор сум хордсон тухай үйл явдлыг эргэн сануулья. Энэ үйл явдлын хор уршиг өдийг хүртэл бүрэн арилаагүй байгаа гэдэг. Мөн Хонгор сумын иргэд …

  • 12 January

    Утааны эсрэг аав ээжүүд энэ сарын 28-нд дахин жагсана

    2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа жагсаалаа зохион байгуулахаар болжээ. Г.Нараа

  • 12 January

    Ховд, Говь-Алтай аймгуудын сумдад бөхөнгийн сүрэг олноороо үхэж хорогдож байна

    Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сумын нутагт бөхөнгийн сүрэг олноороо үхэж хорогдож байна. УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр бог малын мялзан өвчин болох нь тогтоогдсон тул аймаг, орон нутгийн мэргэжлийн байгууллага, иргэд, малчдад доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: 1.    Бөхөнгийн сүргээс тасарч хоцорсон өвчтэй болон өвчнөөр хорогдсон бөхөн, бусад зэрлэг амьтдын сэг зэмд хүрэхгүйгээр мэргэжлийн …

  • 12 January

    Ардчилсан Үндсэн хуулийг батлахад Ховд аймгаас 18 хүн оролцож байжээ

    Одоогоос 23 жилийн тэртээ Монгол Улс 70 жилийн түүхт социализмаас татгалзаж ардчилсан чөлөөт эдийн засагтай капиталист нийгмийг сонгосноор үндсэн хуулиа шинэчилсэн билээ. Шинэ үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг дээдлэн тунхагласнаар наад зах нь нийгмийн өмчөөс хувийн өмчийн харилцаанд шилжихээс өгсүүлээд, үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр бүрэн хангагдсан юм. Ардчилсан шинэ үндсэн хуулийг Ардын их хурлын …

  • 12 January

    Үндсэн хууль батлагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Галданбошгот хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

    Маргааш Үндсэн хуулийг баталсан түүхэн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Ховд аймгийн удирдлагууд Галданбошгот хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүх, Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, Жаргалант сумын ИТХ-ын дарга …

  • 12 January

    УИХ-ын Тамгын газраас хоёр гавьяатдаа хүндэтгэл үзүүллээ

    Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2017.01.12/ УИХ-ын Тамгын газар үр бүтээлтэй ажиллаж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэн Монгол Улсын гавьяат цол хүртсэн Р.Хатанбаатар, Ш.Ринчин нарыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын Тамгын газрын ахмад ажилтан Равдангийн Хатанбаатар Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Шарын Ринчин Монгол Улсын гавьяат эдийн засагч цолыг …

  • 12 January

    ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтнуудад хариуцлагатай, хяналттай ажиллахыг үүрэгдлээ

    Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2017.01.12/ тус яамны хурлын танхимд эхэллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ удаагийн зөвлөгөөнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле, Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ХХААХҮЯ, харьяа газар, хэлтсийн дарга нар болон 21 аймгийн ХХААГ-ын дарга, албатын дарга нар оролцлоо. Зөвлөгөөнийг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрбээр …

  • 12 January

    Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томиллоо

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.01.12/ нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27.1 дэх заалтыг үндэслэн Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр томиллоо. Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургаалийн ахлах багш Д.Даваасамбуу, гишүүдэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Их Амар” группийн ерөнхийлөгч М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн “Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хууль Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох …

  • 12 January

    Цахилгаанд холбогдоогүй айлуудын асуудлыг нийслэлээс хөрөнгө гарган шийдвэрлэнэ

    Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр төрийн өмчит 3 компанитай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол агуулга Улаанбаатар хотын харилцаа холбооны ашиглалтын хэвийн найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их болон урсгал засварын үед нийслэлийн болон инженерийн шугам сүлжээний байгууллагуудтай хамтран ажиллаж уялдаа холбоог хангахад оршиж байгаа аж. Жишээлбэл, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран …

  • 12 January

    Рональду загвар өмсөгч бүсгүйтэй үерхэж эхэлжээ

    Рональду найз бүсгүйгээ албан ёсоор олон нийтэд “танилцуулав”. FIFA-гийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг тодруулах  шагнал гардуулах ногоон хивсний ёслолд дурлалт бүсгүй болох загвар өмсөгч Жоржина Родригестэй  хамт оролцож мөн  хайртай хүүгээ дагуулан ирсэн юм.  Өдгөө 31 настай хөлбөмбөгчин эр саяхнаас 21 настай Жоржина Родригестэй үерхэж эхэлсэн тухайгаа олон нийтэд зарлажээ. Г.Нараа

  • 12 January

    Селена Гомез Weeknd-тэй үерхэж эхэлжээ

     Селена Гомез Weeknd-тэй хайрын романс үүсгэж эхэлжээ. Өнгөрсөн Мягмар гаригт тэр хоёрын  дотно байгаа зургыг папарацчид авсанаар тэдний харилцаа олон нийтэд ил болсон байна. Тэд үнэхээр дотно байсан бөгөөд Селена Weeknd-ийг тэвэрч бүр үнсэж байсан нь зурганд буусан нь олныг гайхшруулжээ. Weeknd өмнө нь загвар өмсөгч Белла Хадидтай дотно харилцаатай байсан ч салаад удаагүй байгаа юм.  Одоогоор албан ёсоор  үерхэж …

  • 12 January

    Нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна

    Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна. Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ …

  • 12 January

    НҮБ-ын Хүн амын сан өвөлжилт хүндэрсэн аймгийн охид, эмэгтэйчүүдэд тусламж илгээлээ

    Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндрээд байна. Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас 160,000,000 төгрөгийн өртөг бүхий 2,465 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд хүргүүлэхээр болж, багцыг түгээх тээврийн зардлын хамт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Тусламжийн багцыг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй албаны …

  • 12 January

    Тамхинаас гарахыг хүссэн хүмүүст

    Өнөөдөр дэлхийн хүн амын 58 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг ажээ. Тамхи татах нь эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг болон хор уршгийн талаар эрдэмтэд аль хэдийнэ шинжлэн баталсан байдаг. Эрүүл мэнддээ анхаарч хүмүүс тамхинаас гарахыг хүсдэг боловч энэ бүхэн нь бүтэлгүйтэх нь олонтаа. Тамхины найрлагад байдаг никотин нь их хэмжээгээр мансууруулах чадвартай, хор хөнөөлтэй бодис юм.      …