Monthly Archives: February 2017

February, 2017

  • 20 February

    Шадар сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллав

      Монгол улсын Шадар сайдаар ахлуулсан УОК-ын шуурхай бүлгийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОБЕГ-ын дарга, УОК-ийн дэд дарга Т.Бадрал, МУ-ын Шадар сайдын зөвлөх Л.Алтангэрэл, н.Саяна, ОБЕГ-ын УНХ-ийн тусламжийн газрын дарга Я.Гантөмөр нар ажиллаж байна. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог нарын албаны хүмүүс тосож, өвөлжилт хүндэрсэн Алтай, Үенч, Булган суманд ажиллав. МУ-ын шадар сайдын …

  • 20 February

    ХЗДХ-ийн сайд С. Бямбацогт улсын аварга тариаланч Л. Цэцэгсүрэнгийн шагналыг гардуулан өглөө

    17-р жарны Алтан унжлагат хэмээх гал Тахиа жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас Улсын аварга малчин 5, улсын аварга тариаланч 2, аймгийн хошой аварга малчин 3, аймгийн аварга малчин 37, аймгийн аварга тариаланч 5, аймгийн аврага фермер 1 тус тус төрөн гарч улс аймагтаа хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүллээ. Тэдний нэг нь Ховд аймгийн Жаргалант сумын харъяат улсын аварга тариаланч …

  • 20 February

    Сөүл: Ким Чен Намын үхлийн ард Пхеньян бий

    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Намын үхлийн ард тус улсын удирдлага бий гэж Өмнөд Солонгос үзэж байна. Чен Намын үхэлтэй холбогдуулан Хойд Солонгосын иргэн болох дөрвөн эрэгтэйг эрэн сурвалжилж байна гэж Малайзын цагдаа нар мэдэгдсэний дараа өчигдөр Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яам хэвлэлийн бага хурал хийжээ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч Жон Жун Хи …

  • 20 February

    ОУВС-гийн хөтөлбөр Засгийн газрын зарим шийдвэрийг цуцална

    -Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээний эхний шаардлага нь төсвийн хатуу бодлогыг авч хэрэгжүүлэх- Өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн ОУВС-гийн хэлэлцээр амжилттай болсон талаар талууд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэнэбилэг, ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай, суурин төлөөлөгч Нэйл Сакер нар оролцсон юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн:Шатахууны онцгой албан татварыг …

  • 20 February

    Баянхонгор аймагт цусны салбар төв нээлтээ хийлээ

    Төрөөс баримтлаж байгаа цус цусан бүтэгдэхүүний хүрэлцээ хангамж, аюулгүй байдлын талаарх бодлого чиглэл нь улс үндэстний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэж үзэн төрийн бодлогоор зохицуулагдаж байна. Үүний нэг жишээ нь Монгол улсын засгийн газар, азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд Цус сэлбэлт, судлалын үндэсний төв болон 21 аймгийн 26 cалбар төвд цусны …

  • 20 February

    7 сарын 1-ний “гэм буруутан” консулаар томилогдоно гэв үү…

    “Гэмт хэрэгтэн” агсаныг дэмжих дэлхийд ганцхан Монгол бодлого Монголын улс төрд дэлхийд өөр хаана ч байхгүй буруу жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрлөө. Улс төрд ажиллахдаа хариуцлага алдсан, улс төрийн тавцангаас нэг мөр холдохын оронд эргэн зууралдсаар байх “албан тушаалтан асанууд” гадаад, дотоодод өндөр албанд ажилладаг “өвөрмөц сонин” хандлага манайхаас өөр улсад бараг байдаггүй бизээ. Тухайлбал, 2008 оны 7 сарын 01-нд …

  • 20 February

    “Мишээл” төвд явуулын үзлэг, оношлогооны төв ажиллаж байна

    Автомашины татвар хураалт эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ “Мишээл” төвд явуулын оношлогоо, үзлэгийн төв ажиллаж байна. Явуулын оношлогоо нь ирэх тавдугаар сарыг дуустал ажиллах бөгөөд жолооч та Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөөд, автомашинаа оношлуулах боломж нээлттэй юм. Жолооч та өөрт ойр байрлах үзлэг, оношлогоо хийж байгаа болон татвар хурааж буй салбарууд дээр дүүрэг харьяалал харгалзахгүйгээр тушаах боломжтой. …

  • 20 February

    Татвар нэмэхгүй гэсэн МАН амлалтнаасаа ухарч, ард түмнийг доромжиллоо

    -Татвар нэмэхгүй гэсэн яасан бэ М.Энхболд даргаа- Монгол ардын нам УИХ-д сонгуульд татвар нэмэхгүй, иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлнэ хэмээн мөрийн төлбөр дэвшүүлж, түүгээрээ ялалт байгуулсан. Ард түмэнд ус агаар мэт хэрэгтэй байсан энэ санал санаачлагыг дэвшүүлж ажиллана хэмээн ам өгснөөрөө Ардын нам өнөөдөр 65 суудал авчихаад байгаа. Тэгтэл “хийх хүнд арга мундахгүй, хийхгүй хүнд шалтаг мундахгүй” …

  • 20 February

    “Улаанбаатар – хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт эхэллээ

    “Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт Шангри Ла зочид буудлын их тамхимд эхэллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхим хамтран зохион байгуулж буй бизнес уулзалтын гол зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэхэд оршиж байгаа юм. …

  • 20 February

    Монгол улсын генерал Т. Алтангэрэлд хотын дарга сар шинийн бэлэг хүргүүллээ

    “Алтан унжлагат хэмээх  гал тахиа” жил гарах гэж байгаатай холбогдуулан  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С. Батболд   ерэн наснаас дээш  нас сүүдэр зооглож байгаа ахмадууд   гарын бэлэг  хүргүүлж байна.   Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нар амралтын өдрүүдэд  өндөр настаны гэрт нь очиж, хотын даргын бэлгийг  өглөө. Баянзүрх дүүргийн 1  дүгээр хорооны иргэн , Монгол улсын генерал  …

  • 20 February

    ОУВС-гийн хамгийн хүнд нөхцөлтэй “Extended Fund Facility” хөтөлбөрт хамрагдахаар боллоо

    Монгол Улсын Сангийн яам, Монголбанк нь Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчидтэй хөтөлбөрт хамрагдах хэлэлцээрийг 2017 оны 2 дугаар сарын 1-нээс 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж ажиллав. Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч, төсөв, төлбөрийн тэнцэлд алдагдал үүссэн бөгөөд ирэх онуудад бондын эргэн төлөлтүүд хийгдэхээр байна. Гадаад, дотоод эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, уул уурхайн хэт хамаарал, …

  • 20 February

    НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллээ шалгах, засварлах хугацааг 25-ны өдөр хүртэл сунгалаа

    НӨАТ-ын урамшуулал авахаар цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 133’226 татвар төлөгч иргэн байгаа бөгөөд мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацааг Сангийн Яамнаас 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал сунгалаа. Иймд татвар төлөгч та цахим төлбөрийн нэгдсэн системд хэрэглэгчийн хувийн мэдээллээ бүрэн гүйцэд оруулж урамшууллаа аваарай.                

  • 20 February

    НӨАТ: 4 сая төгрөгийн гурван азтан тодорчээ

    Өчигдөр буюу 2017 оны 2-р сарын 19-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны 2017 оны эхний  тохирол журмын дагуу амжилттай явагдлаа. Энэ удаагийн тохиролд  2017 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээрр сарын 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2017 оны 2 дугаар сарын 18-ний 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 7,182,740  баримт хамрагдсанаас  ·         4 сая төгрөгийн 3 ·         500 мянган төгрөгийн …

  • 20 February

    Сар шинийг угтан Баянзүрхчүүд 121.7 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

    XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Сар шинийн баярыг угтан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 18-ны өдөр буюу Бямба гарагт зохион байгуулж 121.7 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.  

  • 20 February

    Шадар сайд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллалаа

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүх тэргүүтэй шуурхай бүрэлдэхүүн хөдөө орон нутагт ажиллаж малчидтай уулзан,  шаардлагатай зүйлсээр туслаж, Улсын нөөцийн бараа материалыг хүлээлгэн өгч байна. Өвөрхангай аймгийн нийт нутгийн 60 орчим хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй. Нийт нутгийн 90 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтож, цасны зузаан 11-20 см, уулархаг, гуу жалгандаа 50-60 см  байна. Аймгийн …