Monthly Archives: February 2017

February, 2017

  • 21 February

    Ким Чен Намын үхэлд Хойд Солонгос холбоотой болох нь нотлогдож Малайз Улс Элчин сайдаа татлаа

    Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам Малайз Улсад амь үрэгдсэн билээ. Тэгвэл энэхүү хүний амины хэрэгт Хойд Солонгос Улс холбоотой болох нь нотлогдож Малайз-Хойд Солонгосын харилцаа муудав. Малайзын зүгээс тус улсад хүн амины хэрэг үйлдсэнд нь Хойд Солонгосыг буруутгаж байгаа бол Хойд Солонгосын зүгээс өөрийн иргэнийг хөнөөсөндөө тийм ч эмзэглэхгүй байгаа бололтой. Ким …

  • 21 February

    ШЕЗ: 2016 онд 183 шүүгчид гомдол гаргасан

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 4 дэх жилдээ сар бүр зохион байгуулж буй “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал  боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, доктор Б.Уранцэцэг, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар нар “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийлээ. Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар “Шүүхийн ёс зүйн хороо 2014 онд 208, 2015 онд …

  • 21 February

    Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааны шилдгүүд шалгарав

    Алтан унжлагат хэмээх улаагчин тахиа жилийн сар шинийн баярт зориулан Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааг Ховд  аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААГ хамтран энэ сарын 17-оос 19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Ховд аймгийн 11 сумын 116 бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж оролцож 150 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааны энэ жилийн шилдгүүдийг 15 номинациар …

  • 21 February

    Ховд аймгийн Засаг дарга насны хишиг тэтгэмж авах ахмадуудын төлөөлөлд батламж олгов

    Ахмадуудад 50-250 мянган төгрөгийн “Насны хишиг” тэтгэмж олгох харилцааг зохицуулсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль энэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянган төгрөг, 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадад 250 мянган төгрөгийн “Насны хишиг” тэгэмж олгохоор болсон. Насны хишгийг олгохдоо жил …

  • 21 February

    С.Эрдэнэ: АН шиг үндэсний хэмжээний намаас гарах улстөрч бий гэдэгт итгэхгүй байна

    Намын гишүүдийнхээ олонхын саналаар сонгогдож, их хурлаараа батламжлагдаад буй АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр намын даргын сонгуульд ялснаасаа хойш анх удаа хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч буй нь энэ. -Намын даргаар сонгогдож, албаа аваад удаагүй байгаа танд баяр хүргэе. -Баярлалаа. -Ажлаа юунаас эхэлж байна вэ? -Хийх ажил маш их байна. Намын Хэрэг эрхлэх газрын бүтцийг өөрчилж, шинэчлэх, намын өдөр тутмын үйл …

  • 21 February

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Ажил хэрэгтээ өөрийн зөв гэсэн бодлогоо тууштай баримтал. Ямар ч нөхцөлд орсон та өөрийнхөөрөө бай. Аар саар ашгийн төлөө зарчмаа бүү умарт. Гэхдээ мэргэжлийн ажилд хэт өөртөө итгэлтэй байсны хэрэггүй. Чадварлаг итгэлтэй мэргэжилтний зөвлөгөө үнэтэй нэмэр болно. Үрэлгэн байдлаас болгоомжил. ҮХЭР (4/20-5/20) Өнөөдөр таагүй зүйл тохиолдож болох боловч та урьдын туршлагаараа түүнийг даван гарч чадна. Шаргуу зан, зөн …

  • 21 February

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 25. Ангараг гараг. Дөрвөн ногоон мэнгэтэй, гар одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 44 минутад мандан, 18 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, …

  • 21 February

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж,цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2017 оны хоёрдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй.Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар, говийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар …

  • 20 February

    Австрали улсад очиж үзэх 18 газар /фото/

    Австралийн Сидней хот дэлхийн аялал жуулчлалын шилдэг хотоор тодорсон юм. Сидней хотод алдартай Дуурийн театр, Харбор гүүр ээс  гадна олон сайхан музей, театр, уран зургийн галарей, аквариум, амьтны хүрээлэн, онгон байгалийг дархалсан газар болон наран шарлагын газрууд байдаг.Магадгүй хэзээ нэгэн цагт Австрали улсад очиж үзэхийг  төлөвлөж байгаа бол, танд заавал очиж үзэх 18 газруудыг  танилцуулж байна. Сиднейн дуурийн театр Сидней хотын Харбор …

  • 20 February

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ айлчилж байна

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй 20-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Хэлэлцээний үеэр …

  • 20 February

    Шинийн дөрвөн хүртэл бүх нийтээр амарна

    Сар шинийн амралтын хуваарьт өөрчлөлт орох эсэх, сурагчдыг урт хугацаагаар амруулна гэсэн сураг байгаа талаар асууж, сурагласан хүн олон байна.     Энэ жилийн цагаан сарын шинийн 1 хоёрдугаар сарын 27-ны даваа гаригт тохиож байгаа.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 4.1.3-т зааснаар Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий. …

  • 20 February

    Аврагчид 21 хүний амь насыг авран хамгаалав

    Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 14-ны өдөр 14:54 цагийн орчим тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн  ахлах дэслэгч Э.Энхбаяр захирагчтай гуравдугаар салааны аврагчид ажиллаж, гал түймрийн голомт, утаажилтын бүсээс 21 хүнийг гаргаж, амь …

  • 20 February

    Солонгост байгаа монголчууд малчдад тусламж илгээлээ

    БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбоо/СМОХ/-оос зудтай аймаг, сумдад туслах зорилгоор “Дулаан өвөлжье” хандивын аяныг зохион байгуулжээ. Тус аян өнгөрсөн оны 11 дүгээр сараас энэ оны 1 дүгээр сарын дунд хүртэл үргэлжилсэн байна. Аянд БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол иргэд маань нэгдэж, 2,7 сая төгрөг цуглуулжээ. Тус хандивын мөнгийг БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болох Д.Таяа, М.Жаргалсайхан, …

  • 20 February

    НОБЕГ:Сүм хийдийн 36 обьекад хяналт шалгалж хийж 225 зөрчил илрүүлэв

    Сар шинийн баярын өдрүүдэд монголчууд сүм хийдийн байгууллагуудад олноор цуглаж идээний дээдийг өргөж, зул хүжээ бадамлуулдаг уламжлалтай. Сар шинийн баярын арга хэмжээтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг хоёрдугаар сарын 13-наас эхлэн зохион байгуулж байна. Шалгалтын явцад 36 объект хамрагдаж, галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг …

  • 20 February

    Эрчүүдийг зурхайн ордоор нь татах 6 арга

             Эхний болоод хоёр дох болзоон дээр түүний анхаарлыг яаж өөр лүүгээ бүрэн эргүүлэхээ мэдэхгүй байна уу? Од эрхсийн зөвлөгөөг дагаад үзээрэй. Гэхдээ түүнийхээ хажуугаар энэ зурхай зүгээр л аргачлал зааж өгнө гэдгийг санаарай. Хэрэв эдгээр аргууд чиний төрөлхийн мөн чанарт төдийлөн нийцэхгүй байвал худал дүр эсгэх хэрэггүй. Өөрийнхөөрөө л байхыг зөвлөе. Хонь Хонины ордны эр бол адал явдалд дуртай, …