Monthly Archives: February 2017

February, 2017

  • 21 February

    БНХАУ СХА өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2 дугаар сарын 20-ны өдрийн үдээс хойш БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дарга Фу Ин, Худалдааны яамны сайд Гао Хучөн нартай уулзав. БНХАУ-ын дэд дарга Ли Юаньчао Монгол Улсын Гадаад харилцааны сайдын айлчлал хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг улам …

  • 21 February

    Тахиа жилийн өнгийг ингэж тодорхойлж байна

    Д.Чойжамц:  МОНГОЛЧУУДАД ОЛОН САЙХАН ЗҮЙЛ ИРНЭ /Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийнтэргүүн,хамба лам, гавж/ -Алтан унжлагат тахиа жилийн босгон дээр, Цагаан сарынбаяраар монголчууд юу анхаарвал зохилтой вэ?  – Мичин жил монгол­чуу­дад олон сайхан зүйл авчирсан шигирэх тахиа жил ч олон сайхан зүйл авчирна гэдэгт итгэлтэйбайна. Цагаан сар бол монголчуудын олон зууны турштэмдэглэж буй үндэсний их баяр. 60-70 жил жааханзавсарласан ч …

  • 21 February

    “Сайн жаал”-ууд сар шинийн тухай сургалтад оролцлоо

    Хүүхдийн номын өргөөний ээлжит “Сайн жаал” сургалт зөвлөгөө 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. “Сайн жаал”-уудын энэ удаагийн сургалтаар удахгүй болох гэж буй сар шинийн баяр, үүндээ ахмад настан, ах эгч нартайгаа сар шинийн баяраар хэрхэн золгох, битүүний утга учир, битүүлэх ёс, бусдыг хэрхэн хүндлэх талаар сургалт зөвлөгөө хүргэлээ. Сургалтад 37 дугаар сургуулийн 5-А ангийн 30 гаруй …

  • 21 February

    МАН, АН гэж алагчлалгүй, цагаан захтнуудын улсад учруулсан их хэмжээний хохирлыг төлүүлье

    Ард түмэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд засгийн эрхийг барьж байсан АН-ын нөлөө бүхий этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад шалгуулж, “Үнэгний ав” хийх ажлыг олонх болсон МАН-ынханд үүрэг болгосон билээ. Тэгвэл олны анхаарлыг татсан Чингис, Самурай бондын мөнгө, “Шинэ төмөр зам” төсөл гэх мэт томоохон хэргүүд одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Энэ хэргүүдтэй холбогдуулан элгээрээ хэвтсэн эдийн засгийг сэргээхийн тулд бондын мөнгөнөөс …

  • 21 February

    Хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэх тунхаг

    Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарт зохиогчийн эрхийг дээдлэж, оюуны өмчийг эрхэмлэх асуудлыг Улаанбаатар хотноо хэлэлцэн; Монголын үндэсний сэтгүүлзүйн цаашдын зөв хөгжилд зохиогчийн эрх, оюуны өмчийг дээдлэх соёлыг төлөвшүүлэх хэрэгцээ  нэн чухал байгааг хүлээн зөвшөөрч; Оюуны өмч, зохиогчийн эрхийг салбартаа эрхэмлэн мөрдөх баталгааг нэгдмэл саналтайгаар  гаргахын чухлыг цохон тэмдэглэж; Зохиогчийн эрх, оюуны өмчийн зөрчил  хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт ултай оршин буйг ухамсарлан; …

  • 21 February

    Нарантуул худалдааны төв өнөөдөр ажиллаж байна

    Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амрахгүйгээр ажиллаж байна. Тодруулбал, “Нарантуул” олон улсын худалдааны төв долоо хоног бүрийн мягмар гаригт амрах хуваарьтай ч өнөөдөр амрахгүй ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гаригт 10-18 цагийн хооронд ажиллах юм. Харин шинийн 1-ний өглөөнөөс эхлэн урт хугацаагаар амрах бөгөөд гуравдугаар сарын 9-нөөс ердийн …

  • 21 February

    С.Эрдэнэ амалснаа биелүүлж О.Магнайг АН-ын нарийн бичгийн даргаар томиллоо

    ШӨХТГ-ын дарга асан О.Магнай Ардчилсан намын нарийн бичгийн даргаар томилогдлоо. АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэ, З.Энхболд тэргүүтэй “Шонхор” фракци ялалт байгуулж, улмаар намын их хурлаар өөрийгөө батламжлуулсныхаа дараа өөрсдийн хүмүүсийг намын удирдах албан тушаалд томилж эхэлсэн. Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон “Шонхор” фракцийн хүн Ц.Туваан тушаал гаргаж Хэрэг эрхлэх газрынхаа бүх ажилчдыг халсан. Ингэж суларсан албан тушаалуудад …

  • 21 February

    Манай улсад Энэтхэг улсын 30 гаруй эмч сувилагч ирж ажиллана

    Олон улсын Ротари клубын шугамаар 2017 оны 5 сард Монгол улсад 30 хүний бүрэлдэхүүнтэй мэргэшсэн эмч нарын баг ирж ажиллах бөгөөд Уг ажлын бэлтгэл байдлыг үнэлэхээр Олон Улсын Ротарийн Дүүргийн Захирагч асан Мадухар  болон Пинжаб  мужийн дурангийн мэс заслын эмч Бану, нудний эмч Намрата нар монголд айлчлан ирж, УНТЭ, УГТӨ, ГССҮТ зэрэг эмнэлгүүдээр зочлон үйл ажиллагаатай нь танилцаж, тусламж, үйлчилгээнд …

  • 21 February

    Ууц 120000-280000 үнэтэй худалдаалагдаж байна

    Махны дундаж үнэ 2017 оны 2-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6070 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7550 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.1 хувиар буюу 80 төгрөгөөр өсч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байв. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад …

  • 21 February

    Монголын хоккейчид эхний ялалтаа байгууллаа

    Азийн Өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг 1-р дивизионы 2 дахь тоглолтоо хийлээ. Уг тоглолтонд манай баг Сингапурыг 8:0-ийн харьцаатайгаар буулган авч, тэмцээний эхний ялалтаа байгуулав. Тоглолтын эхний үе эн тэнцүү өрнөж, харилцан довтлолцож байх үед Сингапурын багийн легионер хамгаалагч Р.Ловелл дүрмийн бус алдаа гарган талбайг орхисноор манай багт ихээхэн давуу байдал үүссэн. Улмаар 1-р үеийн сүүлийн …

  • 21 February

    Б.Жаргалсайхан: Hөхөн даатгалд хамрагдсан батламжаа аваагүй, тэтгэврээ нэмүүлэх боломжоо эдлээгүй иргэд цөөнгүй байна

    СХД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Жаргалсайханаас хэлтсийн үйл ажиллагааны талаар тодрууллаа. -Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй, тийм болохоор танай хэлтэс ачаалал ихтэй ажилладаг байх. -СХД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь  32 хорооны 312 мянган иргэнд эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг үзүүлдэг. 36 мянган тэтгэвэр авагчтай, 2600 гаруй ажил олгогч байгууллага, 145,000 гаруй иргэн эрүүл мэндийн даатгалд, сайн …

  • 21 February

    Мах, сүүг сонгон авах, хадгалах, хэрэглэх зөвлөмж

    Мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд пестицид, хүнд металлууд, микотоксин, өвчин үүсгэгч нян, вирус, зарим байгалийн хорт бодис, гадны бохирдлоос гадна малын өвчнийг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үед хэрэглэсэн эм, биобэлдмэлийн үлдэгдэл агуулагдаж мах, сүүгээр дамжин хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Иймд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг шинжилгээ, баталгаажилтгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан …

  • 21 February

    Эдийн засгийг сэргээх тохиролцооны талаар хэн, юу хэлэв?

    ОУВС-гаас Монгол Улсыг богино хугацаанд шийдэгдэх боломжгүй эдийн засгийн тогтолцооны сул талуудаас үүдэлтэйгээр, төлбөрийн тэнцлийн дунд хугацааны ноцтой хүндрэл тулгарсан тохиолдолд хэрэгжүүлдэг “Extended facility fund” хөтөлбөрт хамруулж, 440 сая ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ асуудлаар МҮЭХ-ноос өчигдөр мэдэгдэл хийж, хөтөлбөрт тулгасан шаардлагууд хатуу байгааг сануулав. Энэ тухай тус холбооны дарга Б.Амгаланбаатар хэлэхдээ “ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг манай байгууллагын зүгээс анхнаас нь …