Monthly Archives: February 2017

February, 2017

  • 24 February

    Баярын өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн цагийн хуваарь

    Монголын уламжлалт Цагаан сарын баяртай холбогдуулан амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг хэрхэн зохицуулах тухай Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын даргын тушаал гарчээ. Тушаалд заасны дагуу ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарийг хүргэж байна.   Эх сурвалж: НЭМГ 

  • 24 February

    Баярын өдрүүдэд анхааруулах зөвлөмж НЭМГ-аас гаргалаа

    Сар шинийн баярын үеэр төрөл бүрийн хордлого, ялангуяа хоолны хордлого, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, осголт, хөлдөлт, томуу томуу төст өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, эрсдэлт бүлгийн болон бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд хүндрэх магадлалтай тул олон айл хэсэхгүй байх. Сүүлийн үед …

  • 24 February

    Хүүхдийн төв сувилалд инкубатор хүлээлгэн өглөө

    Бүгд Найрамдах Чех улсын “TSE” компаниас 2 дугаар сарын 21-ний өдөр Хүүхдийн төв сувиллын нярайн тасагт шаардлагатай байсан инкубаторыг хүлээлгэн өглөө.         Хүүхдийн төв сувилал нь хүүхдийн чиглэлээр үндсэн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд үзүүлдэг. Нийгмийн эмзэг бүлэгт хамаарагдах хүмүүсийн 0-3 насны ихэр, хагас, бүтэн өнчин, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдэд болон бага жинтэй, дутуу төрсөн нярай мөн олдмол …

  • 24 February

    Монголбанкинд орсон шалгалт Ч.Сайханбилэгийн Засгийн газрынхныг сандаргав

    Өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд мэдээлэл хийж, Монголбанкинд шалгалт явуулахаар болсноо мэдэгдсэн. Тэд Монголбанкинд хийх шалгалтаар өмнөх Засгийн газрынхан монгол төгрөг буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хэр зэрэг хангаж ажилласан, хуульд заасны дагуу тогтвортой байдлыг хангах үүргээ хэрэг зэрэг биелүүлсэн, үнэ тогтворжуулах болон бусад хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн хууль зүйн үндэслэл, хүрсэн үр дүнг тогтоох юм байна. Тэгвэл Монголбанкийг …

  • 24 February

    Монголын Хоккейчид Хонгконгийн багийг буулгаж авлаа

    Азийн 8-р өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монгол улсын шигшээ баг 4 дэх тоглолтоо Хонгконгийн багтай хийлээ. Медалийн найдлагаа хадгалж үлдэхийн тулд заавал хожих шаардлагатай байсан энэ тоглолтыг манай баг “гайхалтай” эхлүүлж, 4 гоол дараалж оруулан улмаар энэ давамгайллаа алдсангүй, 8:6-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Манай багийн довтлогч П.Батзаяа 2 минутын зайтай 2 гоол оруулж, улмаар З.Батгэрэл, Б.Цэрэнбалжир нар …

  • 24 February

    Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас боловсруулсан мэдээллээр 02 дугаар сарын 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-ны өдөр нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, зөөлөн цасан явган шуурга шуурах төлөвтэй байна. Хүйтний эрч суларч байгаа хэдий ч гол, мөрөн, нуурын мөсний нягт улам багасч байгаа тул иргэд мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй …

  • 24 February

    Хамба лам Д.Нацагдорж: Цог золбоо нь дэлгэрсэн сайхан жил хүлээж байна

    “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр МУ-ын хүний гавьяат эмч, Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын  Төв “Манба Дацан”-гийн тэргүүн, Манба Дацан хийдийн Билгүүн номч Хамба лам Д.Нацагдоржийг “Дугаарын зочин”-ы хойморт урьж, ирэх жилийн өнгө, үр шим, тусгайлан хийлгэх засал номын талаар ярилцлаа. Өнгөрч буй бичин жилийн үр өгөөж монголчуудад хэрхэн нөлөөлөв. Сургамжтай, анхаарууштай зүйл юу байсныг дүгнэн яръя? Өнгөрч …

  • 24 February

    Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр хэн тодрох вэ

    ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ 2017 ЭНЭХҮҮ СУДАЛГАА НЬ ЯМАР НЭГЭН УЛСТӨРИЙН НАМ, УЛС ТӨРЧИЙГ СУРТАЛЧИЛААГҮЙ БӨГӨӨД БОДИТ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ИЛЭРХИЙЛСЭН БОЛНО. Судалгааны зорилтот бүлэгЭнэхүү судалгааны зорилтод бүлэг нь Улаанбаатар хотод тогтмол оршин суудаг сонгуулийн насны Монгол Улсын иргэн байсан болно. Судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг 2017 оны 2-р сарын 10-нд эхлүүлж 2017 оны 2-р сарын 14-нд дуусгасан болно. Судалгааны мэдээлэл цуглуулсан хэрэгсэлСудалгааны …

  • 24 February

    Кендалл Женнер, эгч дүү Хадидуудын төрх загварын тайзнаа

    Загварын долоо хоног дэлхийн томоохон хот болох  Нью Йорк, Лондон, Милан, Парист зохион байгуулагддаг уламжлалтай билээ. Энэ удаад Милан хотод болж байгаа   Алберта ферратиын загварын долоо хоногт загвар өмсөгч Кендалл Женнер болон эгч дүү Хадидууд загварын долоо хоногт танилцуулж байгаа загваруудыг өмссөн тайзнаа гялалзав. Г.Нараа

  • 24 February

    Б.Лхагвасүрэнд Хөдөлмөрийн баатар цол олгоно

    “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр ажил үйлсээрээ манлайлсан  салбар, салбарын шилдгүүдэд Монгол Eлсын Ерөнхийлөгч төрийн дээд одон медаль гардуулахаар болсон. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болно. Тэгвэл төрийн дээд одон медаль хүртэх хүмүүсийн дунд Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн багтжээ. Түүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм  хүндтэй цол хүртээхээр болжээ. Түүнээс гадна …

  • 24 February

    Уяачдад баяр хүргэж, шагнал гардууллаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Алдарт, Манлай, Тод манлай цол хүртсэн уяачдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Энэ жил Монгол Улсын Тод манлай уяач цолоор тав, Манлай уяач цолоор долоо, Алдарт уяач цолоор 11, нийт 23 хүн шагнагджээ. Тэдний дотор ах, дүү хоёр байгаа бөгөөд Ононгийн Батбилэг Тод манлай уяач, Ононгийн Батболд Алдарт …

  • 24 February

    Ким Хан Сүл аавынхаа шарилыг авахаар Малайз Улсад очжээ

        Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгтэй ах Ким Чен Нам өнгөрөгч 13-ны өдөр Малайз Улсад бусдад хорлогдож амь насаа алдсан билээ.     БНАСАУ-аас Малайз Улсад суух Элчин сайдын яам талийгаачийн шарилыг Хойд Солонгосын талд хүлээлгэн өгөх шаардлага тавьж байсан ч Малайз Улс “Шарилыг зөвхөн талийгаачийн гэр бүлийнхэнд нь хүлээлгэж өгнө” гэж мэдэгдсэн юм.      Үүнтэй …

  • 24 February

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 150 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад оруулах нь нэг номерийн зорилго байлаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг 2-р сарын 23-ны өдөр  нийслэлийн Чингэлтэй дүүргийн VIII дугаар хорооны 245 дугаар цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд оролцлоо. Хүн амын нягтаршил ихтэй Чингэлтэй дүүрэг 170 гаруй мянган хүн амтай. Үүнээс цэцэрлэгийн насны буюу 2-5 насны 16.240 хүүхэд оршин суудаг байна. Тус дүүргийн VIII дугаар хорооны хувьд сургууль, цэцэрлэггүй хорооны нэг байжээ. Тэгвэл тус хороонд бүртгэлтэй 457 …

  • 24 February

    Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлэг барина

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Турк Улсын Истанбул хотын Хурлын төлөөлөгч, Захирагчийн ахлах зөвлөх Хакки Турунч тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Турк улсын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотод 10 эмнэлгийн барилга барих төслийн талаар ярилцав. Тодруулбал, манай улсын нийслэлд 9 өрхийн эрүүл мэндийн төв, 1 Диализын төв барихаар төлөвлөж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч …

  • 24 February

    172283 толгой хонийг вакцинжуулалтад хамрууллаа

    Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын даргын 2017 оны нэгдүгээр сарын 24-ны өдрийн 37 дугаар албан  бичгээр ирүүлсэн “Хонины цэцэг өвчний вакцинжуулалт”-ын зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын “Малын гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн захирамж, нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын “Гоц халдварт хонины цэцэг …