Monthly Archives: March 2017

March, 2017

  • 30 March

    Балигийн усаар цацуулж үнсэлдэх баяр /фото /

    Индонезийн Бали аралд өчигдөр үнсэлтийн уламжлалт наадам болжээ. Тус наадмын үеэр залуучууд хосууд руу ус цацаж хосуудыг үнсэлдүүлдэг  уламжлалтай аж. Дашрамд дурдахад, энэхүү наадмыг тэмдэглэж эхлэхээсээ өмнө хүмүүс бие биенээ үнсэж наадмыг эхлүүлдэг ажээ.     Г.Нараа  

  • 30 March

    Нүүрсийг Японы өндөр технологиор боловсруулж, олон улсын зах зээл дээр гаргана

    Монгол Улсын Их Хурлын даргын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил энэ өдөр Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишидатай албан ёсны хэлэлцээ хийлээ. Дараа нь Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод бараалхсан юм. Уулзалт, хэлэлцээний үеэр Монгол, Японы харилцаа бүхий л түвшинд амжилттай гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд, худалдаа, эдийн засгийн …

  • 30 March

    Засгийн газарт хувьцаа шилжээгүй ч эрх мэдэл шилжих нь

    -Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ- Монголын улс төрд сүүлийн үед өрнөсөн үйл явдлууд дунд хариу нь эцэслэгдээгүй нэг бус асуудал байгааг хэвлэлүүд онцолж байна. Ардаа асуултын тэмдэг дагуулсан тэдгээр үйл явдлын нэг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд …

  • 30 March

    Хавтаст хэрэгт Г.Дэнзэнтэй холбоотой дахин шинэ хэрэг авагджээ

    -Я.Батсуурь хуулиараа миний оролцоо тендер сонгон шалгаруулалтад байхгүй гэв- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох шүх хурал хоёр дахь өдрөө Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Уг шүүх хуралд шүүгдэгчээр “Эрдэс Тавантолгой” ХК-ны гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь, тус газрын худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү, …

  • 30 March

    Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн “Зүрхийг тань дайлье” лекц боллоо

    Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн “Зүрхийг тань дайлья” лекц 2017 оны 03 сарын 29-ний өдөр  Налайх дүүргийн Соёл урлагийн ордонд боллоо. Тэрээр сургаальдаа “Зарим хэрэгт өвс мэт бөхөлз  Зарим хэрэгт гал мэт дүрэлз  Зарим хэрэгт боол мэт гүй  Зарим хэрэгт уул мэт суу! Байхгүй зүйлээрээ дутахын гачлан Байгаа зүйлээ голохын гаслан Хүссэндээ хүрсэн ч уйдахын зовлон Ховдог …

  • 30 March

    Газраа чөлөөлсөн иргэдийн байрны түлхүүрийг ирэх сарын 5-ны өдөр гардуулан өгөхийг үүрэгдлээ

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга М.Ганбаатар, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров, төсөл хэрэгжүүлэгч “Гранд Лайн” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Мөнхцэцэг болон холбогдох албаны хүмүүс хэлэлцэж, тодорхой шийдвэрт хүрэв. Баянзүрх дүүргийн 12-р хороонд дахин төлөвлөлтийн төсөл дээр шалгарсан “Гранд Лайн” ХХК нь ажлаа “Бэрэн” ХХК-д шилжүүлснээр иргэд, …

  • 30 March

    Г.Дэнзэн нарыг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилнэ

      ЗГХЭГ-ын дарга асан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилнэ. Өнгөрөгч 28-ны өдөр эхэлсэн уг шүүх хурал өчигдөр бүтэн өдөржин үргэлжилж орой 17:20 цагийн үед гэрчүүд мэдүүлгээ өгч дууссан юм. Ийнхүү өнөөдөр тэднийг шүүх хурал дахин үргэлжилнэ гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм. Г.Дэнзэн нарыг …

  • 30 March

    Ж.Мөнхбат: Хөрөнгө оруулагчдыг үргээх шалтгаан болсон “өвчнөө” яаралтай оношлох хэрэгтэй байна

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийн гишүүд өнөөдөр Дэлхийн банк группын Хөрөнгө оруулалтын бодлогын тэргүүн мэргэжилтэн Роберто Эчанди тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Дэлхийн банкны группын Худалдаа, өрсөлдөх чадварын газар, Олон улсын санхүүгийн корпорациас манай улсад Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийг хамтран …

  • 30 March

    Өнгөрсөн онд 730 орчим мянган иргэн төр, засагт ханджээ

    2016 онд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 729 645 иргэн санал хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 716 775 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн нь 98.2 хувьтай байна гэсэн үг юм. 65 316 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, 2583 өргөдлийг хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Санхүүгийн дэмжлэг, гэр, орон сууц хүссэн, нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр, …

  • 30 March

    Хөвсгөл нуурын баруун эргийн хэрэглэгчдийг байнгын эрчим хүчээр хангана

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай Эрчим хүчний сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд баруун эргийн хэрэглэгчдийг төвлөрсөн эрчим хүчээр холбохыг үүрэг болголоо. Үүнийг богино хугацаанд гүйцэтгэж, 2017 оны зургаадугаар сарын 15-ны дотор ашиглалтад хүлээлгэж өгөхийг Эрчим хүчний сайд П.Ганхүүд …

  • 30 March

    Монгол эмэгтэй Чежү аралд зам тээврийн осол гаргах үед түүнтэй хамт Солонгос цагдаа байсан ажээ

      Өмнөд Солонгос Улсын Чежү арлын Согүйпү дүүрэгт Монгол улсын иргэн 41-н настай эмэгтэй А нь зам тээврийн осол гаргаж, нутаг нэгтнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг үйлдсэн билээ. Тэрээр хэрэг гардаг өдөр амь насаа алдсан 35-н настай, Монгол эмэгтэй Б-гийн хамт явж байсан ба тэд замдаа түр зогсч амраад цааш хөдлөхдөө жолооч осол гаргаж, түүнийг машинаараа дайрсан байна. Гэвч А нь хэргийн газарт түүнийг орхин зугатаасан …

  • 30 March

    Стандартын шаардлага хангахгүй мотоцикль импортлохыг хориглох талаар санал боловсруулахыг даалгав

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс харахад манай улсад жилд дунджаар 32100 зам, тээврийн осол гарч, 1289 хүн гэмтэн, 558 хүн нас барж 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Өнгөрсөн онд гэхэд л амиа алдсан хүмүүсийн 73.5 хувь буюу 352 нь орон нутагт байсны 136 нь жолооч, 149 нь зорчигч байжээ. Тэгвэл Улаанбаатар хотод  нас барсан 127 …

  • 30 March

    Сөүл хотын цагдаагийн газраас Монгол залууд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

      Өмнөд Солонгос Улсын Сөүл хотын цагдаагийн газраас тус улсад гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын дөрвөн иргэнийг саатуулсан байгаа бол уг хэргийн хамсаатан болох Монгол улсын иргэн, 27-н настай эрэгтэй Т-ийг гадуур байцааж эхэлжээ.     Монгол залуу Т нь Сөүл хотын нэгэн казиногоор үйлчлүүлж байхдаа Хятад Улсын иргэн, Солонгос үндэстэн Хунг гэгдэх хүнтэй танилцсан ба тэрээр Монгол залууд “Өөрийнхөө нэр дээр болон …

  • 30 March

    Хаваржилт хүндэрсэн сумуудад өвс, малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр малчдад нийлүүлэхээр тогтлоо

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 15 аймгийн 127 суманд хаваржилт хүндэрч байна.  Сүүлийн өдрүүдэд цас ихээр орсны улмаас нөхцөл байдал хүндэрсэн Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь Улсын нөөцийн салбар цэгүүдэд хадгалж байгаа 1110 тонн өвсийг үнэгүй, 210 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр малчдад нийлүүлэхээр тогтлоо. Шаардагдах хөрөнгийг Засгийн газрын …

  • 30 March

    Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 8013 га газрыг өмчлүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2017 онд гэр бүлийн зориулалтаар нийт 8013.52 га газрыг, аж ахуйн зориулалтаар 39.39 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. Иргэдэд үнэгүй өмчлүүлэх газрын 17 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 74 хувийг шинээр өмчлүүлэх, 9 хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын 88 хувийг төмс, …