Monthly Archives: April 2017

April, 2017

  • 21 April

    Даатгалын салбарын цэвэр ашиг 60.5 хувиар өсчээ

    Даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 2016 оны эцсийн байдлаар 208.4 тэрбум төгрөг, цэвэр ашиг 11.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.3, 60.5 хувиар тус тус өсчээ. Өнгөрсөн онд компаниуд нийтдээ 114.5 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлж, 61,978 даатгуулагчдад 34.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байна. Зөвхөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаанаас гэхэд нийт 27.8 тэрбум …

  • 21 April

    Номын сангаас эрхлэн гаргасан ном зүйн бүртгэл хэвлэгдэн олны хүртээл боллоо

    МУИС-ийн номын сан түүхт 75 жилийнхээ ойдоо зориулж энэхүү “МУИС-ийн номын сангийн ном зүйн бүртгэл-I” бүртгэн мэдээлэх, санамж өгөх ном зүйн бүртгэлийг та бүхний хүртээл болгож байна. Энэ ном зүйн бүртгэлд тус номын сангийн фондонд хадгалагдаж буй 2011-2015 он хүртэлх хугацаанд номын санд шинээр ирсэн монгол, орос, англи, герман хэл дээрх мөн уйгаржин монгол бичгээр хэвлэгдсэн 2316 төрлийн номны өнгөт …

  • 21 April

    “Алтан хараацай”-нуудгүй ардчиллын удирдагчийн ой

    Ардчиллын удирдагч С.Зориг амьд сэрүүн байсан бол өчигдөр 55 насны босгоор алхах байлаа. Өмнө нь энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөх хүмүүсийн  урт цуваа хөвөрч, Монгол Улсын Ерөнхийлөгч,  Монгол Улсын Баатар, төр, засгийн өндөрлөгүүд, өөрсдийгөө ардчиллын “Алтан хараацай” хэмээдэг эрхмүүд  хүндэт­гэл үзүүлдэг байсан бол энэ жил бараг чимээгүй өнгөрөв. Бараг гэхийн учир морин  цагт АН-ын дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн …

  • 21 April

    “Ардын үг” зөвлөлдөх аян: Ерөнхийлөгчийн ажилд 10-аас 8.1 оноо өгчээ

    Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажлыг иргэд, олон нийтэд тайлагнаж, тэднээр үнэлүүлэх зорилгоор Монголын медиа корпорациас санаачлан зохион байгуулж буй “Ардын үг” аян үргэлжилж байна. Тус аяны гурав дахь хэлэлцүүлэг “Шударга ёс: Хуулийн засаглал, Авлигагүй нийгэм, Шүүхийн шинэчлэл” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд  болж өндөрлөлөө. Дээрх сэдвийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийсэн ажил, санал, санаачилгуудыг …

  • 21 April

    Б.Бат-Эрдэнэ: Хариуцлага хүлээхэд бэлэн байна

      Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд гарсан осолтой холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг огцрох ёстой хэмээн үзэж, шаардлагаа УИХ-ын даргад өргөн бариад байгаа. Энэ асуудалд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Батлан хамгаалах салбарт сайн зүйл ч бий саар зүйл ч бий. Цэргүүдийг хүйтэн шөнө гадаа байлгаж, хөлийг нь хөлдөөсөн асуудлыг Батлан хамгаалах …

  • 21 April

    Өвөр Монголд дулааны нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхээс 64.36 хувиар нэмэгджээ

    ӨМӨЗО-ны Хөгжил өөрчлөлтийн хорооны үнийн хяналтын төвөөс мэдээлснээр, энэ оны 3-р сард богино хугацааны зах зээлийн нийлүүлэлт болон далайн боомт, цахилгаан станцын нөөц бага байгаа зэрэг шалтгааны улмаас Өвөр Монголд дулааны нүүрсний дундаж үнэ өмнөх жилүүдийнхээс 3.04 хувиар нэмэгдэж, ноднин жилийнхээс 64.36 хувиар өсч, дундаж үнэ нь тонндоо 206.04 юаньд хүрсэн байна. Үүнд Өвөр Монголын зүүн бүсийн хүрэн нүүрсний дундаж …

  • 21 April

    Афганистанд энхийг сахиулах үйл ажиллагаанд явсан цэргүүд эх орондоо ирлээ

    Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр, Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирлээ. Өнөөдрийн байдлаар тус энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Кабул, Мазар-И-Шариф хотууд дахь эвслийн цэргийн хүчний баазуудын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Афганистан улсад …

  • 21 April

    Хүнд насаа хэлдэггүйн учир

      Эрт цагт хоёр найз адуучин байжээ. Тэгтэл нэг нь цаг бусаар өнгөрчээ. Түүнээс хожимхон нэгэн өдөр нөгөө найз нь адуундаа явж байтал үхсэн найз нь адууны дэргэд ирсэн сууж байхаар барахгүй өөрийг нь дуудаж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Надаас бүү ай. Хүрээд ир” гэж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Би Эрлэг Номун хааны адуучин болсон. Тэгээд чамд туслах …

  • 21 April

    Парисын Элисейн өргөн чөлөөнд зэвсэгт халдлага гарч нэг цагдаа амь үрэгджээ

    Өчигдөр орой 21 цагийн үед Парисын төв болох Элисейн өргөн чөлөөнд зэвсэгт халдлага гарч нэг цагдаа амиа алдсан хэрэг гарчээ. Халдлага үйлдсэн этгээдийг 39 настай Карим С  залуу гэж тодорхойлжээ.  Францын цагдаа нар халдлагыг террорист халдлага  гэж мэдэгджээ. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд  хэлэхдээ террорист халдлага болохыг харуулж байна гэж мэдэгджээ. Парис болсон халдлагын улмаас Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марин Ле Пен, Франсуа Фийон …

  • 21 April

    Дональд Трамп: Ким Чен Ун энх тайвныг эрхэмлэдэг ч болоосой

    Өчигдөр буюу энэ сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан, Солонгосын хойгийн цөмийн асуудалтай холбоотойгоор талууд зөрчил мөргөлдөөн, дайн дажин хийхийг хүсэхгүй байгаагаа илэрхийлээд “Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын ихэнх нь энх тайвныг эрхэмлэдэг. Энх тайвныг хадгалж үлдэхийн тулд талууд бүгдээрээ хичээн ажиллахыг Хятад улс хүсэж байна” гэж хэлжээ. Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд …

  • 21 April

    Чингис хааны онгонд цагаан сүргийн их тайлга болжээ

    ӨМӨЗО-ны Ордос хотын нутагт байрладаг Чингис хааны онгонд өнгөрөгч 17-ны өдөр энэ оны хамгийн өргөн хэмжээтэй цагаан сүргийн их тайлга болжээ. Албаны гаргасан тоо баримтаас үзвэл мөн өдөр дотоод, гадаадын нийт 100 мянга шахам хүн уг арга хэмжээнд оролцсон байна. 17-ны өдөр Хятадын билгийн улирлын 3-р сарын 21-нд тохиож буй бөгөөд энэ өдөр нь Чингис хааны онгоны цагаан сүргийн их …

  • 21 April

    ОХУ-тай хийсэн худалдаа 42.1 хувиар өсчээ

    Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ эхний гурван сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 33.3 хувиар буюу 518.1 сая ам.доллараар өссөн байна. Ийнхүү гадаа худалдааны бараа эргэлт 2076.1 сая ам.долларт хүрэхэд экспорт 35.6 хувиар, импорт 29.6 хувиар өссөн нь гол нөлөөг үзүүлжээ. Түүнчлэн экспортын дүн импортын дүнгээс 523.7 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 163.8 сая ам.доллараар өссөн үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байна.  Хөрш орнуудтай …

  • 21 April

    Автомашин хулгайлсан этгээдийг илрүүлэн шалгаж байна

    Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Шинэ Амгалан хотхоны гаднаас “Автомашинаа алдлаа” гэсэн мэдээллийн дагуу шалгахад тус хороонд оршин суух Б “Toyota Prius-20” автомашиныхаа хаалгыг онгорхой орхих үед А гэгч хулгайлан зугтаасныг Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс шалгаж байна. Иймд иргэд та бүхэн автомашиныхаа хаалга, цонхыг онгорхой орхихгүй байх, эд зүйлээ хүний нүдэнд  …

  • 21 April

    Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах асуудлыг хэлэлцэнэ

    НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс тогтмол зохион байгуулж буй “Хотын шийдэл” уулзалтаар нийслэлийн Хүндэт доноруудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хөдөлмөрийн насны Хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулах хүсэлтийг тэд гаргасан юм. “Хүндэт донор” цол, тэмдгийг 35 удаа буюу 12 литр ба түүнээс дээш хэмжээгээр цус хандивласан донорт олгодог аж. Эрдэнэт хүний алтан амийг авардаг хэмжээлшгүй буянт доноруудаа дэмжих …

  • 21 April

    Намаа базна гэсэн АН-ын дарга МАН-д базуулсан уу?

    МАН-ын дотоод “зодоон” савнаасаа хальж, түмний нүднээс нуугдахаа болив. Ажиглагчдын хэлэх нь, сөрөг хүчингүй эрх баригчдын дүр төрх ийм байдаг гэх. Уг нь АН 2016 оны УИХ-ын сонгуулиар есөн суудал авч, бүлэгтэй ажиллаж байгаа. Гэвч энэ намынхан сөрөхөөсөө илүү тал засч, эсвэл таг дуугүй суудаг болсон. Тэгэхээр олны яриа ортой гэгчээр сөрөг хүчин байхгүй гэсэн үг. Үнэнийг хэлэхэд АН сөрөг …