Monthly Archives: May 2017

May, 2017

  • 2 May

    Зүрхний төрөлхийн гажигтай 6 хүүхэд үнэгүй эмчлүүлнэ

    Зүрхний мэс засалд орохоор БНСУ руу явах гэж байгаа хүүхдүүд болон тэдний эмчилгээний зардлыг нь дааж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, Манай улсын хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст гар бие оролцон идэвх зүтгэл гаргаж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, цаашид Монгол улсад зүрхний мэс засал …

  • 2 May

    Өвс шатааж байхдаа гал алдсаны улмаас 12 айлын хашааны газар, хоёр байшин галд өртлөө

    Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Жигжидийн зусланд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр  14:44 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход байшин, айлуудын хашааны шар өвс шатсан байдалтай байсан байна. Нэмэлт дуудлагаар гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, гал түймрийн …

  • 2 May

    А.Баатархуяг: Бүрхэг тэнгэр

    Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөөр… Харин аль намаас хэн нэр дэвших нь өнөөг болтол тодорхой бус. Уг нь өдийд эрх баригч нам хүнээ тодруулчихмаар авч мөн л тодорхойгүй хэвээр. Энэ юу болоод байна аа? Хар пиар бол эхэлчихсэн, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж магадгүй гэсэн улстөрч бүрийг “снайперууд” сонор сэрэмжтэй нь аргагүй нүхлэж байна. Хүлээлт үүсгэгч хүчин зүйл нь АН-д бий. Нэр дэвшүүлэх эрхтэй …

  • 2 May

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Хайр дурлалын харилцаа хямралд орно. Энгийн нэгэн яриагаар асуудлыг шийдэж чадахгүй л болов уу. Нэг хэсэгтээ зөрчлөө зогсоо. Хамаатнууд эсвэл найз нөхөд сайхан сэтгэлээр тусална. Та өөдрөг болж, харьцаандаа баяртай болж, шинэчлэлт гаргана. Таны өнөөдрийн даалгавар бол ажлаа амжилттай хийж гүйцэтгэх явдал болно. Хүнд даалгавараас айх хэрэггүй. Таны гаргасан шийдвэр мэргэжлийн өсөлт, нэр хүнд авч ирнэ ҮХЭР (4/20-5/20) …

  • 2 May

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 2. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 7. Ангараг гараг. Өглөгт охин одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 5 цаг 37 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 2 May

    Улаанбаатарт 16-18 хэм дулаан байна

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 3-4-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 05 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон  цас орно. Бусад нутгаар хур тунадас …

  • 1 May

    Улсын хэмжээнд мал төллөлт 59.0 хувьтай байна

    Энэ хавар улсын хэмжээнд 26 сая эх мал төллөнө. Өнөөдрийн байдлаар нийт хээлтэгчийн 59.0 хувь буюу 15.4 сая  хээлтэгч төллөжээ. Гарсан төлийн 15.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна. Тодруулбал,  40.7 мянган ботго, 162.0 мянган  унага, 410.4 мянган  тугал, 8.0 сая хурга, 6.6 сая ишиг байна. Мал төллөлт өмнөх  7 хоногоос 2.4 саяар нэмэгджээ.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн …

  • 1 May

    Х.Баттулга: Нэрээ дэвшүүлнэ, намын гишүүдээрээ шийдүүлнэ

    Удтал нам гүм байсан Х.Баттулгатай ярилцлаа. Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиас хойш, олимпоос хойш хэвлэл мэдээллээр тодорхой тоймтой юу ч ярьсангүй. Харин хөндлөнгийн олон эх сурвалж түүнийг шүүж, шүүмжилж, дүгнэж цэгнэсээр удлаа. -Та 2016 оны Риогийн Олимпоос хойш чимээгүй байлаа. Олон үйл явдал болж өнгөрлөө. Гэтэл та таг чиг. Олон нийт таныг үгүйлж, бас гайхаж байна. Монголын жүдочид нилээд хэдэн медаль …

  • 1 May

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн ЭХЭМҮТ, ГССҮТ-д ажиллалаа

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийхэн өнөөдөр  ЭХЭМҮТ, ГССҮТ-д ажиллалаа. Эхлээд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн зөвлөх тасгийн үйл ажиллагаатай танилцаж, төвийн шуурхай зөвөлгөөнд оролцсон юм. Үүний дараа  Нөхөн үржихүйн тасгийн цахим бүртгэл, лавла, үйл онош зүйн,  жирэмсний хяналтын кабинет, Анагаахын удамзүйн лаборатори, Хүүхдийн зөвлөх поликлиникийн төрөлжсөн мэргэшлийн кабинет, цахим эрүүл мэнд …

  • 1 May

    “Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2017.04.29-05.03-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2017.05.01/ БСШУС-ын сайд Ж.Батсуурь профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. БСШУС-ын сайд Ж.Батсуурь уулзалтын эхэнд “Тавдугаар сарын дундуур “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийн хүрээнд Бээжин хотноо зохион …

  • 1 May

    Хулмас, суганы хөлрөлтийг гэрийн нөхцөлд нам дарах шилдэг аргууд

    Суга хөлөрч эвгүй үнэр ханхлах нь хэцүү асуудлын нэг шүү дээ. Ялангуяа халуун дулаан улиралд ямар нэг арга хэмжээ авахгүй бол бүр ч хэцүү. Суга хөлөрч эвгүй үнэр ханхлахыг хулмас гэх бөгөөд үүний учир шалтгааныг товчхон тайлбарлая. Хүн халуун орчинд халууцах юм уу огцом эрс хөдөлгөөн хийх, удаан алхах гэх мэтээс үүдэн хүний бие организмын халуун температур нэмэгддэг. Энэхүү халууныг …

  • 1 May

    Налайх дүүрэгт 6 дахь удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ

     “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх” сарын аяны хүрээнд 04 сарын 29-ны бямба гаригт  Налайх дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж явууллаа. Цэвэрлэгээг дүүргийн 1 дүгээр хорооны Их амны хөндий, 4 дүгээр хорооны Зүүн постноос Бүс нуур, Бүс нуураас урагшаа Налайхын голын төгсгөл хүртэл нийт 11460 м2 нийтийн эзэмшлийн талбайд зохион байгуулж, ЗДТГ-ын хэлтэс, албад байгууллагуудыг хуваан авч …

  • 1 May

    М.Энхболд “Бидэнд дотоодын ойлголцол, тогтвортой байдал нэн чухал байна” гэв

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа, Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг, Төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дэд дарга Б.Баяраа нар оролцов. Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд …

  • 1 May

    Хүүхэмсэг эрчүүдийн 4 ялгаа

                  Эрчүүдийг бүдүүн хадуун, гүндүүгүй томоотой гэдэг. Эрчүүд болгон эм хүний зүрхийг эзэмшихийг хичээдэг гэж бид ойлгодог. Харамсалтай нъ эрчүүд бүгд тийм байж чаддаггүй аж. Бүх эрчүүдийг доорх маягаар 4 хувааж болдог гэнэ. 1. Дон Жуан                Хүүхэмсэг эрчүүдийн хамгийн түгээмэл хэв шинжүүдийн нэг нь Дон Жуан юм. …