Monthly Archives: May 2017

May, 2017

  • 2 May

    Дэлхийн загварын хандлагыг  Монголд нэвтэрүүлнэ

    “Моод монголоор дуусдаг” гэдэг яриа олны дунд байдаг ч үнэндээ Монголчууд бид дэлхийн загварын хандлагаас хоцордоггүй төдийгүй мөр зэрэгцэн алхдаг гэж хэлж болно. Түүгээр ч үл барам дэлхийн хэмжээний загварын чиг хандлагыг эх орондоо төлөвшүүлэх, Монголын урлаг соёлын алдартнуудад дэлхийн  оддын хэмжээний дүр төрх, хувцаслалт, стиль имиджийг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажилладаг, энэ чиглэлээрээ чамгүй амжилт гаргасан хувийн стиллистын чиглэлээр ажилладаг …

  • 2 May

    “Номоо Солилцъё” өдөрлөг 5 дахь удаагаа зохион байгуулагдана

    Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд номонд дурлагч, хүндэт уншигчдын хүндэтгэлийг хүлээсэн үйл ажиллагаа болон тогтмолжоод байгаа билээ. Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт уламжлал …

  • 2 May

    АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуяг, Р.Амаржаргал, Лу.Болд, Х.Баттулга, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар өрсөлдөнө

    Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсээ бүртгэж эхэллээ. Бүртгэл өнөөдөр /2017.05.02/ 09:00 цагт эхэлсэн бөгөөд 13:00 цаг хүртэл үргэлжлэх аж. Тэгвэл одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нар бүртгүүлээд байна. Үүнээс өмнө Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Жаргалсайхан нарын хүмүүс урьдчилан мэдэгдээд байсан юм. Тэдний хувьд морин цаг /11:40-13:40/-ийг хүлээж байгаа бололтой. …

  • 2 May

    Монгол улсынхаа төлөө идэвхтэй, оролцоотой иргэдийн тухай “Баримтат кино” бүтээжээ

    Маргааш буюу 5-р сарын 3-ны өдөр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гээс “Бидний дуу хоолой” баримтат кино бүтээснээ олон нийтэд хүргэхээр болжээ. Оршин суугаа газар, улс эх орноо эерэгээр өөрчлөхийг эрэлхийлж буй дөрвөн иргэний тухай харуулсан уг киноны арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Энэхүү баримтат кинонд Малчин А.Амарбаясгалан, таван настайдаа хараагаа алдсан бариа засалч Х.Шагдарсүрэн, МУИС-ийн оюутан Б.Ариунбаяр болон сэтгүүлч М.Буянжаргал нар …

  • 2 May

    Э.Бат-Үүл: Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох хэрэгтэй!

    Ардчилсан намын гишүүддээ! Бид тайван замаар дарангуйллын дэглэмээс салсан шигээ тайван замаар дарангуйллын тогтолцоо руугаа буцаж явна. Манай намын дарга С.Эрдэнэ Баянхонгор аймгийн намын гишүүдтэй уулзах үеэрээ “…Өнгөрсөн сонгуулиар олон сонгогчид, тэр дундаа олон гишүүд маань 50.000 төгрөгөөр саналаа худалдлаа…” гээд “…удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно…, …Тэдний тарааж байгаа мөнгийг нь ав. …Харин саналаа л өөрийнхөөрөө өг” гэж уриалж бас учирлаж …

  • 2 May

    Хамгийн бүтэшгүй мөрөөдлөө биелүүлэх 15 арга

    1. Өөрийгөө сайн тань. Дутагдалтай талаа болон алдаагаа (бид бүгд дутагдалтай талтай) сайн мэдэж хүлээн зөвшөөр. Гэвч үүнээс илүүтэйгээр өөрийн давуу талуудыг болон Бурханаас заяасан авьяас билгээ нээ. Өөрийн давуу талаа илүү их хөгжүүлж, харин дутагдалтай талаа хамгийн доогуур төвшинд буулгахыг хичээ. Та өөрөө өөртөө үнэнч байж бодит анализ хийж чадах нь мөрөөдлөө биелүүлэхийн хамгийн эхний алхам. Амьдралдаа хамгийн их …

  • 2 May

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас СХД-ийн сургуулиудад мод бэлэглэлээ

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын ивээл дор JCI олон байгууллагаас сурагчдад ногоон  боловсрол олгох зорилго бүхий “Нэг цэцэг нэг дэлхий”, “Миний мод Монголын ирээдүй” төслүүдийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд болон цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол хамгийн ихтэй Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд ногоон төгөл байгуулах бөгөөд өчигдөр нийслэлийн 76 дугаар сургуулийн сурагчдад 200 цэцэг, 30 модны суулгац бэлэглэсэн.  Энэ үеэр Байгаль …

  • 2 May

    Хоосон ходоодтой кофе уух нь хэр хортой вэ?

    Та өглөө босоод ажилдаа явахын өмнө юм идэлгүйгээр хар кофе уудаг уу? Хэрэв тийм бол та дараах мэдээллийг уншаарай. Кофе гэдэг нь Америк болоод барууны оронд өргөн хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүн юм. Сүүлийн жилүүдэд манай улсад өглөөний цайнд кофе хэрэглэх нь ихэссэн. Хоосон ходоодтой буюу өглөө өлөн байх үед кофе уух нь танд цадсан мэдрэмж төрүүлэхээс гадна нойр сэргээх маш сайхан …

  • 2 May

    Татвар нэмэхээр та нар жаргана гэсэн яасан бэ

    2017 оны хоёрдугаар сарын 19. Төрийн ордон. Энэ өдөр уг нь бүтэн сайн буюу ням гаригийн амралтын өдөр байлаа. Гэсэн ч ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийг эцэслэсэн талаар хоёр талынхан байлцаж хэвлэлийнхнээр дамжуулан ард түмэнд мэдэгдэл хийлээ. Хэлэлцээр албан ёсоор дуусч, ОУВС-гийн EXTENDED FUND FACILITY хөтөлбөрт хамрагдаж, 440 сая ам.долларын зээл авахаар боллоо. ОУВС-гийн Захирлуудын зөвлөл ирэх сард хуралдаж …

  • 2 May

    Цасан болон шороон шуурга шуурч, сэрүүснэ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 5 дугаар сарын 2-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-ны өдөр ихэнх нутгаар, 4-ний өдөр төв, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орж, салхи 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ. Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн: -Мэргэжлийн байгууллагуудаас …

  • 2 May

    Алдартай одуудын хүүхэд насны гэрэл зургууд ил боллоо

    Жорж Клуни Январь Жонс Крис Пайн Тэйлор Свифт Зак Эфрон Жулиа Робертс Рашида Жонс Том Круз Зуи Дешанель Кристин Стьюарт Жейк Гилленхаал Крис Пратт

  • 2 May

    МАХН: Сонгуульд хэн оролцох, хэн ялахыг дарга нар, шүүгчид шийддэг, цагдаа нь зохицуулдаг улсыг Ардчилсан улс гэдэггүй

    МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөн­хий­лөг­чийн сонгуульд нэр дэв­ших боломжгүй гэж үз­сэн гэх мэдээлэлтэй холбог­дуулан тус намаас няцаалт хийлээ. Энэхүү няцаалтад “Зарим сайтуудаар Сүхбаатар дүүргийн шүүх Н.Энхбаярыг сонгуульд орол­цох боломжгүй гэ­сэн бичиг гаргаж буй мэ­тээр худал мэдээлэл гар­чээ. Энэ мэдээлэл ор үн­дэсгүй, бөгөөд хууль бус юм. Учир нь Сонгуулийн хуу­лийн дагуу өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс 6-ны өд­рүүдэд намууд …

  • 2 May

    Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтарна

    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар  хамтран ажиллах санамж бичиг  байгууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын хэмжээнд эрх зүйн орчинг боловсронгуй болгох, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангах, аюулгүй орчинд амьдрах …