Monthly Archives: June 2017

June, 2017

  • 19 June

    Улаанбаатар хотын албан ёсны хөтөч ном хэвлэгдэнэ

    Олон орны жуулчид Улаанбаатар хотод оршин суугчдын нэгэн адил түвэггүй зорчиж чадахаар боллоо. Нийслэлийн Аялал, жуулчлалын газраас “Нийслэл Масс Медиа” ХХК-тай хамтран ирэх сараас эхлэн Улаанбаатар хотын албан ёсны хөтөч номыг англи хэл дээр гаргахаар болоод байна. Дэлхийн томоохон хотуудын гарын авлагын жишгээр мэргэжлийн түвшинд гаргах “Улаанбаатар хөтөч” ном гадаадад ЭСЯ болон олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдээр үнэгүй тараагдах юм. …

  • 19 June

    1, 2 дугаар бүсийнхэн ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломжтой

    Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдсэнийг хотын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.  Тодруулбал, Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. Эдгээр өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид …

  • 19 June

    “Сарнай” хүүхдийн төв барих газрыг хотын дарга шийдэж өглөө

    М.Сарнай хэмээх 37 настай бүсгүй өдгөө 36 хүүхдийн ээж. Тэрбээр өнөөдөр 5 ханатай гэртээ өөрийн 5 хүүхдээс гадна өргөж авсан 31 хүүхдээ хайраар дутаалгүй, хооллож ундлан, хүмүүжүүлж байна. Өөрийнх нь бага нас хогийн цэг дээр өнгөрч, амьдрал нь тийм дардан байгаагүй учраас хүүхэд бүрийг сургуульд сурч, дулаахан гэрт айдас хүйдэсгүй амьдраасай гэж хүсэхдээ аав ээж нь архины хамааралтай, амьдрал нь …

  • 19 June

    Б.Мөнхжаргал: Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоож эхэллээ

    Орон нутагт авто үйлчилгээний ангилал тогтоож эхэлсэнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа. Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоож байгаа гэсэн үүний талаар мэдээлэл өгнө үү?      -Манай байгууллага нь чиг үүргийнхээ хүрээнд орон нутагт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад ангилал тогтоох ажлыг 2017 оны 3 сараас эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд 21 …

  • 19 June

    Утасны дугаараа нийтийн сүлжээнд байршуулахгүй байхыг анхаарууллаа

    Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь интернет сүлжээнд байгаа иргэдийн цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг олж авч, цахим шуудангийн хаяганд хууль бусаар нэвтрэн интернет банкны үйлчилгээний эрхийг сэргээн, гүйлгээний нууц дугаарыг тухайн …

  • 19 June

    Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ

    Дорнод аймгийн Баяндун суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчдын гэр бүл, төрөл төрөгсөд болон Дорнод аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид үе, үеийн аврагч, гал сөнөөгчдийн яруу алдрыг мөнхжүүлэх, ард иргэдэд сурталчлан таниулах, орчин үеийн залуучуудыг эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх ач холбогдол бүхий хөшөөг барьж бүтээн байгуулах санаачлагыг гаргажээ. Уг хөшөө Дорнод …

  • 19 June

    Д.Гантулга: Х.Баттулга 39 лиценз, 43 компани, 49 үл хөдлөх хөрөнгө, 240 мянган га газар эзэмшиж байна

    УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдээлэл хийлээ. Тэрээр “Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт долоо хоногийн дараа болно. Гэвч иргэд нэр дэвшигчид ямар бодлого, үйл ажиллагаа явуулах вэ зэрэг тодорхой бодит мэдээлэл авч чадахгүй байна. Яагаад гэвэл, өдөр болгон олны анхаарлыг татах хов живийн шинжтэй зүйл шинээр гаргаж байна. Тиймээс иргэд бодитой, баримттай мэдээлэл авч чадахгүй байгаа нь харамсалтай. Харин сүүлийн үед АН-ын нарийн …

  • 19 June

    Монголчуудын усыг дээдлэн шүтдэг ухаан

    Монголчууд “уусан ус рашаан, унасан шороо алт” гэж үр хойчоо сургаж хүмүүжүүлдэг Ус бол хөрст дэлхийн амин судас, хүн төрөлхтөн, амьд амьтны амин тэжээл болдог. Өвөг дээдсийн маань оюун ухаан ус мөрнөө хайрлаж гамнан ашигладаг зохицол нь одоо ч гэсэн цаг үе, нийгмийн хөгжлөөс хоцроогүй нь маш гайхалтай, омогшмоор. Монголчууд “урсгал ус өмхийрдөггүй” бат ёсыг тодорхой эзэмшиж, энэхүү агуу чанараар …

  • 19 June

    Хотын дэмжлэгтэйгээр төрөлжсөн үйлдвэрүүд бий болж байна

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Энэ үеэр 20 мянган иргэнийг нээлттэй ажлын байранд бүртгэхээс гадна аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэг дор хүргэж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг ч сурталчилж байгаа юм. Тухайлбал, улс даяар явагдаж буй “Уран үйлчин 2017” улсын анхдугаар уралдаанд шалгарсан шилдэг уран үйлчдийн гар урлалын бүтээлүүдийг “Эксклюзив” компани дэлгэн тавьсан байна. “Уран …

  • 19 June

    Гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах, түүхий эд тээвэрлэж явсан 65 зөрчил илрүүлжээ

    Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 3150 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 128, зөрчлийн шинжтэй 1350 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Нийт 1437 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж талбайд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 690 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар буурсан байна. Шалган бүртгэх товчоодод нэмэгдлээр хэв …

  • 19 June

    Нярай хүүхдийн гэнэтийн үхлийн хам шинжээс болгоомжил

    Англи улсад нярай хүүхэд ямар ч шалтгаангүй унтаж байхдаа нас барсан тохиолдол гаржээ. Түүний эцэг, эх яагаад ийм зүйл болсон талаар огтхон ч итгэж өгөхгүй байгаа бөгөөд зургаан сартай охиноо буйдан дээр унтуулсан байжээ. Гэтэл энэ бол эмч нарын одоо ч судлаж илрүүлж чадахгүй байгаа асуудал юм.  Үүнийг нялхсын гэнэтийн үхлийн хам шинж гэж тодорхойлоод байгаа билээ. Нялх  хүүхдэд  урьдчилан …

  • 19 June

    Гурван нэр дэвшигч “мэтгэлцэв”

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН-аас нэр дэвшиж буй эрхмүүд энэ сарын 17-ны өдөр мэтгэлцэх ёстой байсан ч АН-аас нэр дэвшигчийн хүсэлтээр хойшлуулсан билээ. Тэгвэл тэд өнгөрөгч өдөр “Mongol president comment”-ын тайзнаа халз тулсан байна. Нэр дэвшигч эрхмүүд юу ярьсныг доорх бичлэгээс хүлээн авч үзнэ үү.   shuum.mn

  • 19 June

    Тиймээ, тэр “өөрөөр дуулж чадсангүй”

    “Чингис хаан” хамтлагийн ахлагч, МУГЖ Д.Жаргалсайханы цоо шинэ уран бүтээл “Өөрөөр дуулж чадсангүй” дууг хүргэж байна. Монголын рок попийн ертөнцийн амьд домог болсон тэрбээр шинэ уран бүтээлийнхээ тухай “Нийтийн төлөө, өөрийгөө зольсон бодь эрчүүдийн нуруун дээр Монгол явж ирсэн. Цаашдаа ч ийм эрчүүдийн нуруун дээр Монгол Улс явах нь тодорхой. Иймийн учир би энэ дуунаасаа М.Энхболдыг олж харж байгаа юм. …

  • 19 June

    Яс ургалтыг зогсоож, өвдөлтгүйгээр эмчлэх ардын арга

     Бид та бүхэнд яс ургалтыг эмчлэх ардын аргыг зааж өгье. Яс ургалт нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд тохиолддог асуудал юм. Давс ихтэй хоол идэх, эсвэл хөлд эвгүй, хатуу гутал өмссөнөөс болж яс ургадаг. Яс ургалт нь нэг их өвдөж, зовиурладаггүй ч амьдралын туршид яршиг төвөг удсаар байх бөгөөд гоо сайханд ч таагүй, хөлд таарах гутал олж өмсөхөд бэрх болдог. Энэ асуудлыг …