Monthly Archives: July 2017

July, 2017

  • 13 July

    Х.Баттулга:Монгол төрийн наадам ургах нарнаас, шингэх наран хүртэл ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

    Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үг Эрхэм хүндэт наадамчид аа, Эрхэм хүндэт зочид оо,  Монгол төрийн их баяр наадам ургах нарнаас шингэх наран хүртэлх уудам их газарт ёслол төгөлдөр сайхан болж, монгол хүн бүрийн сэтгэлийн галыг бадраан өндөрлөж байна. Эр бяртай бөхчүүд маань уран хурц мэхийг уралдуулан барилдаж ид хаваа гайхуулцгаалаа. Уяачийн эрдэм төгс, …

  • 13 July

    Үндэсний их баяр наадам:Зургаа начин, хоёр харцага, хоёр заан,нэг гарьд цолтон төрлөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит  бөхийн барилдаанд тав давсан бөхчүүдэд Монгол Улсын начин цол, зургаа давсан бөхчүүдэд Монгол Улсын харцага цол, долоо давсан бөхчүүдэд заан цол, найм давсан бөхөд Монгол Улсын гарьд цол  олголоо.  Монгол Улсын начин цолтонгууд: Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт …

  • 13 July

    Найдангийн Түвшинбаяр заан цол хүртэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит  бөхийн барилдаанд долоо давсан Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Женко” клубын бөх Найдангийн Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Нэгдэлийн Жаргалбаяр нарт Монгол Улсын заан цол …

  • 13 July

    Улсын арслан цол хүртсэн Ц. Содномдоржид “Ланд круйзер-200” автомашиныг гардуулан өглөө

    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ арслан Цэдэвийн Содномдоржид түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Баяр наадмын зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 13 July

    Ц.Содномдорж Улсын Арслан цол хүртлээ

    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит  512 бөхийн барилдаанд найм давж үзүүрлэсэн Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Өлзийтогтохын Бат-Оршиход Монгол Улсын гарьд цол, ес давж түрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэвийн Содномдоржид  Монгол Улсын арслан цол олгов.

  • 12 July

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түрүү соёолонгийн галаар зочиллоо

    Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын соёолон насны хурдан морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурлын зарим гишүүн үзэж сонирхлоо. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрэээнэ жилийн соёолонгийн уралдааны түрүү магнайд хурдаллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат …

  • 12 July

    Айрагны тухай 10 баримт

    1. Айргийг Википедиад малын сүүг хөрөнгөлөн бүлж исгэсэн цагаан идээ болоод унд хэмээн тайлбарлажээ. 2. Гүүний сүү буюу саам болон  үнээний сүүгээр энэхүү тансаг ундааг хийх бөгөөд Халх Монголчууд гүүний сүүгээр, харин Баруун Монголчууд гүү, үнээний сүүгээр айраг исгэдэг байна. 3. Манай оронд гүүний айраг үйлдвэрлэх явдал олон зуун жилийн түүхтэй. Гүүний айргийг манайхаас гадна Казах, Киргиз улс, Автономит Башкир …

  • 12 July

    Энэ бүсгүйг 26 настай гэхэд та итгэх үү?

    Сара Геюрт 10 настайдаа арьсны ховор төрлийн өвчин Дерматоспасксигоор өвчилжээ. Энэ өвчин нь арьсны коллегеныг үгүй хийж холбогч эдийг саармагжуулдаг байна. Иймээс бүсгүй 26 настай хэдийч нас тогтсон эмэгтэй шиг харагддаг юм. Гэвч тэрээр дэлхий дахинд өөрийнхөө өвөрмөц бие төрхийг харуулахыг зорьж эхэлжээ. Ингээд 2015 онд бүсгүй Миннесота хотоос Лос-Анжелес хотод суурьшиж гоо сайхны хэвшсэн ойлголтыг өөрчлөхөөр шийдсэн байна. Түүний зургуудаас хамтдаа сонирхое.

  • 12 July

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө эртлэн Хүй долоон худагт очиж хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн  уралдаанд  Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Г.Батбаатарын саарал үрээ тод магнай болж торгон жолоогоо өргүүллээ. Энэ уралдаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд үрээ аман хүзүүдэж, Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат С.Бямбасайханы халиун,Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн алдарт …

  • 12 July

    Монгол хүн бүрийн үзэх ёстой үзэсгэлэнт газрууд

    Тэрхийн цагаан нуур, хорго: Хоргын тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 метр бол гүн нь 70-80 метр. Харин гадна талын налуу нь 35-40 хэм бол тогооны …

  • 12 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэн, түүний хүү Д.Дагвадорж нарын галд зочлов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарын галд өнөөдөр зочлов. Гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нар Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэлээ.Мөн Х.Баттулга ерөнхийлөгчийн ууган охин Б.Намуун өөрийн цахим хуудаснаа “Аавын минь хуурай дүү, ард түмний хайртай хүү Аса аварга, “Аса явуулын станц” гэх тодотгол энэ жил …

  • 12 July

    УИХ-ын дарга М.Энхболд их насны морины түрүү хүртсэн уяачийн галд зочиллоо

    Алдарт уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд түрүүлсэн билээ. Хурдөн хөлгийг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Б.Тогтохнасан уяж уралдуулжээ. Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд уяач Ч.Бямбасүрэн, Б.Тогтохнасан нарт болон унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, төрийн их …

  • 12 July

    Шар сүүний ач холбогдол

    Уураглаг идээ бэлтгэхэд тунаран ялгарах шаравтар өнгийн шингэнийг шар сүү гэнэ.Үүнийг зарим нутагт шар ус, шарс гэх зэргээр нэрлэх нь ч бий. Ээдэм, аарцыг шүүх үед шар сүү тунарч ялгардаг бөгөөд ээдмийн шар сүү нь зөөлөн, харин аарцных исгэлэн үнэр амттай байдаг. Хийж бэлтгэхдээ ээдмийг цагаан бөс тааранд уутлаад, гэрийн зүүн хатавчны ханын толгой болон гадаа тусгайлан бэлдсэн модонд өлгөж …

  • 12 July

    Борлож, түлэгдсэн арьсыг гэрийн нөхцөлд цайруулах шилдэг аргууд

    Нимбэгний шүүс түрхэх Нимбэгний шүүсийг олон жилийн турш арьс цайруулах өвөрмөц арга болгон хэрэглэж ирсэн билээ. Энэ нь таны үхжиж, түлэгдсэн бор арьсыг гуйжуулж, цайруулах үйлчилгээтэй юм. Та нэг ширхэг нимбэгийг шахаж, шүүсийг нь аяга устай хольж, арьсныхаа борлосон хэсэгт түрхэх бөгөөд 15 минут болсны дараа бүлээн усаар угааж, цэвэрлэнэ. Мөн та долоо хоногт хоёроос гурван удаа тус аргыг хэрэглэвэл …