Monthly Archives: August 2017

August, 2017

  • 23 August

    Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын ажил эрчимтэй үргэлжилж байна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын ажилтай танилцжээ. Тэрээр зам, барилгын ажлыг эрчимжүүлж, батлагдсан график төлөвлөгөө, стандартын дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэх үүрэг өгсөн байна. Тус 32,2 км хурдны авто зам нь 32,5 метр зорчих хэсгийн өргөнтэй, 2 урсгал 6 эгнээтэйгээр баригдаж байгаа бөгөөд зорчих хэсэг нь …

  • 23 August

    Оюутны дотуур байрны үнэ нэмэгджээ

    Нийслэлд хөдөө орон нутгаас жил бүр 35-40 мянган оюутан ирдэг. Үүнээс 15 мянган оюутан сургуулийнхаа дотор байранд амьдардаг. Өөрөөр хэлбэл нийт оюутнуудын ердөө 10 хүрэхгүй хувь нь оюутны дотуур байранд амьдардаг гэсэн үг юм. Харин үлдсэн оюутнууд нь нийтийн байр болон айлын хажуу өрөө хөлслөх гэх мэтээр амьдардаг. Оюутны байрны төлбөр жил бүр нэмэгддэг. Энэ жил ч мөн дотуур байрны …

  • 23 August

    “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ы дүнг танилцууллаа

    Улсын хэмжээнд зохион байгуулсан “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян” дуусч, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас дүн мэдээллийг танилцууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/319 дүгээр тушаалын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 16-наас 04 дүгээр сарын 01-нийг хүртэл 3 сарын хугацаанд зохион байгуулсан тус арга хэмжээний хүрээнднийт 381,5 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтыг шалган баталгаажуулжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд …

  • 23 August

    Тэтгэвэр авагч банкаа сонгох, өөрчлөх боломжтой боллоо

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагчдын тэтгэврийг хугацаанд нь шуурхай олгох, тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар тэтгэврээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар тэтгэврээ авах ажлыг эхлүүлэв. Уг арга хэмжээг улсын …

  • 23 August

    Дөрвөн өдрийн дотор 4кг хасах арга

    Эрүүл зөв хооллолтоор жингээ хасахыг хүсэж байгаа хүн бүр анхаарлаа хандуулаарай. Дөрвөн өдрийн дотор 4кг жин хасна гэвэл та итгэх үү? Тэгвэл хүссэн үр дүндээ хүрч болох энгийн аргыг танд хүргэж байна. Эхний өдөр давсгүй будаа идэх Хоёр дах өдөр тахианы цээж мах идэх Гурав дах өдөр тослоггүй бяслаг идэх Дөрөв дэх өдөр тослоггүй бяслаг, тараг уух Дэглэм барьж буй …

  • 23 August

    Мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо Азийн топ модель болжээ

    Мисс Ч.Содтуяагийн охин С.Содонгоо Азийн Олон улсын хүүхдийн хувцас загварын долоо хоног болон Азийн телевиз, кино загварын топ модель шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, “Гранпри” буюу тэргүүн байранд шалгарчээ. Энэхүү тэмцээнд Азийн орны нийт 300 гаруй хүүхэд оролцож, авъяас чадвараараа өрсөлдсөн байна. Есөн настай бяцхан мисс С.Содонгоо нь уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч болох Шинэ Зеландын ‘ONE ONE’ хүүхдийн …

  • 23 August

    “Хар ус хүнд өгдөггүй” Монгол ёс

    Монголчууд эрт дээр үеэс ирсэн зочин гийчиндээ хар ус хийж өгдөггүй заншилтай. Юунаас ийм заншил тогтсон тухай бид танд өгүүлье. Эрт урьд цагт нэгэн баян айлд хавчиг үүрсэн бадарчин ирж гэнэ. Тэр айлын эзэгтэй дуртай дургүй бадарчинд цай хийж өгөх гэсэнд, өнөө бадарчин: – Хэрэггүй, хэрэггүй. Би яаруу явж байна. Та харин надад савтай хүйтэн уснаасаа нэг шанагыг хийгээд өгчих …

  • 23 August

    Лу Дунлян: “Чайналко” компани Тавантолгой, Оюутолгойн төсөл, тэдгээрийн бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Сүүлийн өдрүүдэд Ганцмодны боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ урьд өмнөхөөс илт багассан нь ямар учиртайг Ерөнхий сайд  уулзалтад оролцсон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаас тодруулж, экспортын хэмжээг урьдын хэмжээнд хүргэх талаар санал солилцов. Хилийн боомтоор нэвтрүүлэх нүүрсний хэмжээ багассан шалтгааныг холбогдох албанаасаа …

  • 23 August

    Бид “Хүрэлсүхийн бууны ноход”

    Аль ч нам нь ялгаагүй олигтой нэгнээрээ туг тахих гээд байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл, олиггүй нь олон байдагтай холбоотой. Олуулаа нийлээд олигтой нэгнийхээ хүчийг сулруулж боорлоно. Улмаар суудлаас нь түлхэж унагана. Дунд сургуулийн сахилгагүй хөвгүүд, багшийнхаа асуултанд хариулахаар боссон нэгнийхээ сандлыг сэм холдуулчихаад суух эгзэгтэй мөчийг нь хүлээгээд жуумалзацгаан суудаг даа. Яг тийм үйл явдал Монголын улс …

  • 23 August

    Дизель хөдөлгүүр яагаад богино насалдаг вэ

    Дизель хөдөлгүүрийн засвар үйлчилгээний зардал шинэ машин авахтай дүйцнэ гэвэл тийм ч хол зөрөхгүй байх. Тэгвэл түүнийг хэрхэн удаан наслуулах вэ? Мэдээж дизель хөдөлгүүрт хамгийн гол зүйл нь арчилгаа байдаг. Тэгвэл ямар зүйлсээс болж богино наслаад байгаа талаар танд зөвлөе. Та ерөөсөө түлшний шүүрээ сольдоггүй Бохирдолтой түлш нь түлшний помп болон инжекторыг гэмтээдэг гол зүйлсийн нэг юм. Бохирдолтой түлш тоосруулалтын …

  • 23 August

    Мөрөөдлийн аяллын баг маргааш аялалдаа гарна

    Мөрөөдлийн аяллын баг энэ сарын 24 буюу маргааш аялалдаа гаргах гэж байна. Энэхүү аялал Итгэл хамба,  Байгаль нуураар  дөрвөн өдөр, дөрвөн шөнө аялах бөгөөд аяллын төлбөр 240 мянган болж хямдарчээ. Мөн  пэйж хуудсанд  лайк дарж, шейр хийвэл төлбөрийнхөө 10 хувийг хөнгөлөх боломжтой аж. Аялалд 40 хүний суудалтай автобусаар явах бөгөөд аяллын хүмүүсийг хөгжихөөр  гитартай  дуулдаг н. Бат-Ирээдүй явах юм байна. Мөн аялалд явж байгаа хүмүүсийн хөгжилтэй агшин бүрийг …

  • 23 August

    МАН-ын Удирдах Зөвлөл Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцохгүй байхыг үүрэгджээ

    МАН-ын өнөөгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр хариуцлага тооцох хэлбэрээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байхыг УИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэгт, Бүх шатны намын байгууллагуудад чиглэл болгожээ. Дотоод зөрчил тэмцэл нь тэр бүр ил гарч олны хүртээл болж байгаагүй МАН хэмээх улс төрийн хүчин өнөөдөр тэсрэлт дэлбэрэлтийн өмнөх байдалд байна. Намын дарга нь гаднаа төлөв түвшин, хэлбэрэлтгүй …

  • 23 August

    Гэдэсний халварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

    Эрүүл, зохистой хооллохын тулд жимс, хүнсний ногоог тогтмол хэрэглэх хэрэгтэй. Тарвас, нэрс, улаан лооль, өргөст хэмх зэрэг жимс, хүнсний ногоо элбэг олдоц сайтай байна.  Гэвч түргэн муудаж гэмтэх эдгээр жимс, хүнсний ногоог ил задгай, нарны шууд тусгал дор, бохир орчинд худалдаалж байгаатай холбоотой гэдэсний халдвар, хоолны хордлогын тохиолдол их байна. Иймд ба бүхэн: 1.    Ил задгай,замын хажууд, нарны шууд тусгалд …

  • 23 August

    Голуудын усны түвшин 25-75 см-ээр нэмэгджээ

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Шишхэд, Хэнтий нуруунаас усжих Балж, Тэрэлж, Сөгнөгөр болон Зэлтэр голын усны түвшин өмнөх өдрөөс 25-75 см-ээр нэмэгдсэн бол Бэлтэс, Үүр, Балж, Сөгнөгөр зэрэг голууд үерийн түвшинг 5-65 см даван үерлээд байгаа аж. Иймд голуудын сав дагуу суурьшиж, зусаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжимж, …

  • 23 August

    Супер модель Синди Кроуфорийн амьдралыг харуулсан фото түүх

    1990- ээд оны хамгийн алдартай супер моделиудын нэг бол Синди Кроуфорд билээ.  Дэлхийн даяар охид Синди Кроуфорд шиг байхыг хүсэж  хүмүүс түүний  гоо үзэсгэлэнг биширдэг байв. Синди Кроуфорд Америкийн нэгэн тосгонд төржээ. Түүний эцэг нь цахилгаанчин, ээж нь сувилагч мэргэжилтэй байжээ.  Синди Кроуфорд  16 настай байхдаа мэргэжлийн гэрэл зурагчны нүдэнд өртөж загвар өмсөгч болох гараагаа эхэлжээ.  Тэрбээр 17 настайдаа Нью-Йоркт хотын хамгийн том загвар агентлагтай гэрээ байгуулсан байдаг.   Түүний алдарт хүрсэн гол …