Monthly Archives: August 2017

August, 2017

  • 17 August

    Багш нарын шаардлагыг үл тоовол есдүгээр сарын 1-нээс хугацаагүй ажил хаялт зарлана

    Өнөөдөр багш нар хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Өнөөдрийн энэ хэвлэлийн баг хуралд багш нарын цалин нэмэх түр хорооны гишүүд, зохицуулагч болон багш нарын төлөөл хүрэлцэн иржээ. Уг хурал зохион байгуулж байгаагийн гол шалтгаан нь цалингаа нэмүүлэх үндсэн зорилгын хүрээнд тэд түр хороо байгуулаад буй. Энэхүү түр хороо нь улсын хэмжээнд энэхүү цалин нэмүүлэх шаардлагад хүргүүлэхээр нэгдсэн 32 мянган багш нарыг …

  • 17 August

    “Говьмастер ХХК” 12 өрх, 10 мянган малыг нутаггүй болгов

    Хуулиас давсан эрх мэдэлтнүүд иргэдийн эрх ашгийг ноцтойгоор хэрхэн зөрчдөгийг “Говьмастер” ХХК харуулж байна. Тус компани нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хоёрдугаар баг “Цагаан өндөр”-т үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Үүнээс болж, тус сумын хоёрдугаар багийн 12 айл өрх өвөлжих өвөлжөөгүй болж, хахир өвлийг хаана өнгөрөөхөө мэдэхгүй сууна.  Олон жил идээшиж дассан өвөлжөө гэдэг бол үндсэндээ малчдын өмчөөс ялгаагүй. Ийм байсаар байтал …

  • 17 August

    А.Ганбаатар: Шадар сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар үнэн бодит мэдээлэл хийхгүй байгаад харамсаж байна

    60 тэрбум төгрөгтэй холбоотой дуулиан шуугиан намдахгүй, улам анхаарлын төвд орсоор байгаа билээ. Энэхүү 60 тэрбумын бичлэгт нэр холбогдсон А.Ганбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “би МАН-ын гишүүн,  жил гаруй хугацаанд хууль хяналтын байгууллага болон АТГ-т  тайлбар мэдүүлэг өгөөд явж байна. Би хууль дээдэлсэн. Нөгөө талаар 60 минутын бичлэг 90 минут боллоо, 2020 онд 200 минут болох юм байна. Өнөөдөр үнэн бодит мэдээллийг өгөхгүй бол болохгүй юм байна гэж үзээд анх удаа хэвлэл …

  • 17 August

    АН-2 агаарын хөлгийг угсарч эхэллээ

    “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар анх 2006 онд Европын холбооны улсуудын иргэний нисэхийн дүрмийн хүрээнд өөрийн агаарын хөлөгт хөнгөн, хүнд хэлбэрийн техник үйлчилгээний ажил хийж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл ОХУ, Турк, Тайланд, БНСУ болон дотоодын иргэний агаарын тээврийн компаниудын SAAB340, Фоккер-50, ATR-72, Бойнг 737, Бойнг 767 зэрэг агаарын хөлгүүд болон түүний эд ангид хүнд хөнгөн хэлбэрийн техник үйлчилгээ …

  • 17 August

    Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хуралд Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явууллаа

    Дэлхийн яруу найрагчдын 37 дугаар их хурлын нээлт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус их хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт явуулсан юм. Илгээлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан уншиж сонордуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлтдээ: “Эрхэм нөхөд өө! Дэлхийн Яруу найрагчдын 37-р их хурлын зочид төлөөлөгчид, эрхэм хүндэт яруу найрагчид, уншигч та бүхний амгаланг айлтгая. …

  • 17 August

    Дэлхийн яруу найрагчид Монголд чуулна

    “Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээнд оролцохоор дэлхийн 40 гаруй улсын 200 гаруй яруу найрагч Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. “Монголын Соёл Яруу Найргийн Академи”-иас санаачлан зохион байгуулж буй “Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээг Гадаад харилцааны яам дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд  зохион байгуулагчид арга хэмжээнд оролцогчдын төлөөлөл болон сэтгүүлчидтэй уулзаж, арга хэмжээний агуулга, ач …

  • 17 August

    Гангийн үнэлгээ хийх ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар “Гангийн үнэлгээ хийх, өвөлжилтийн бэлтгэл ажил явцтай танилцах” ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Нэгдүгээр ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа П.Баттогтох ахлан Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудад ажиллах бол хоёрдугаар ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, …

  • 17 August

    НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах шаардлагыг өргөн барилаа

    МАН-ын өчигдрийн Удирдах Зөвлөлийн хурлаас 60 тэрбумын гэгдэх бичлэгт холбогдоод буй НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх тухай шийдвэр гаргах нь гэсэн хүлээлт бий болоод байсан билээ.  Гэвч  тус намын УЗ дээр энэ асуудал яригдаж Ц.Сандуй өөрийн бурууг хүлээсэн ч намын зарим нөхөд нь түүнийг хууль хяналтын байгууллагаар асуудлыг эцэслэн шийдсэний дараа хариуцлага тооцох тухай санал гарган …

  • 17 August

    Алдартнуудын будаггүй төрх /фото/

    Олны танил алдартай бүсгүйчүүд  нүүрээ будаагүй төрхөө инстригам хуудсандаа байршуулсныг kulturologia.ru сайт онцолжээ.  Ингээд  нүүрээ будаагүй төрхийг доорх зургуудаас сонирхоно уу . Шакира Эмили Кларк Риз Уизерспун  Гвинет Пэлтроу Бьорк Энн Хэтэуэй Эллен Де Женерес Ева Лонгория Сальма Хайек Пенелопа Круз Адель Хайди Клум Холли Берри Мила Йовович Серена Уильямс Лив Тайлер Леди Гага Гал Гадот Эмма Стоун Женнифер Энистон Кэмерон Диаз …

  • 17 August

    Иргэд бичиг баримтаа эх хувиар нь авчирсан тохиолдолд нотариатаар баталгаажуулах шаардлагагүй боллоо

    Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэдэг болох зорилт тавиад буй. Иргэд, аж ахуйн нэгж ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуул гэх зэрэг чирэгдэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд …

  • 17 August

    Өвөрмөц төрхөө давуу тал болгож чадсан хар арьстай модель бүсгүй

    Фото мэдээ булангаараа өвөрмөц төрхөө өөрийн давуу талаа болгож чадсан Өмнөд Суданы хар арьст модель Ньяким Гатвечийг танилцуулж байна.  Ньяким Гатвеч 24 настай ба тэрээр загварын салбар дахь хэвшмэл ойлголтыг эвдэж загварын салбарт байлдан дагуулж байна. Мөн түүний этгээд төрх нь өөртөө итгэлгүй хүмүүсийг өөртөө итгэх итгэлийг олж авахад туслаж чаджээ. Доор зургуудаас сонирхоно уу

  • 17 August

    Японы парламентаас зохион байгуулсан эссе бичлэгийн уралдаанд монгол сурагч түрүүлжээ

    Япон улсын Парламентын 70 жилийн ойг тохиолдуулан Парламентын дээд танхимаас зохион байгуулсан ”Хэрвээ би УИХ-ын гишүүн болвол” сэдэвтэй 4000 ханз болон үсгээс бүрдсэн эссэ бичлэгийн уралдаанд нийт 1874 ахлах ангийн сурагчид оролцжээ. Тус уралдаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Б.Хангай тэргүүн байр эзлэн, Японы Парламентын дээд танхимын дарга Датэ Чюуичигийн урилгаар Япон улсыг зорин …

  • 17 August

    Улаанчулуутын хогийн цэгийг битүүмжлэн шалгаж байна

    Улаанчулуутын хогийн цэг дээр өвчтэй мал байна гэх мэдээлэл НМХГ-т иржээ. Мэдээллийн дагуу НМХГ-ынхан шинжилгээ шалгалт хийхээр тус газрыг битүүмжилсэн байна. Өвчлөл хэр их газар нутгийг хамарсан нь шалгалтын дараа тодорхой болно. Тиймээс тус газарт хорио цээр тогтоож магадгүй байгаа аж. Одоогоор холбогдох албаны хүмүүс Улаанчулуутын хогийн цэгт ажиллаж байгаа юм байна.

  • 17 August

    90 жилийн түүхт, улс төрийн ууган хүчний амин судсыг атгасан эр

    Монгол Ардын намын Удирдах зөвлөл өчигдөр /2017.08.16/ “60 тэрбум” тойрсон асуудлыг хэлэлцлээ. Улмаар хариуцлага алдсан Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх шийдвэр гаргасан гэх мэдээлэл сонсогдож байв. Гэвч МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг. Тийм учраас Ц.Сандуй хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзсэн байна. Харин Ц.Сандуйгийн хувьд уг бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг өөрөө хүлээн …

  • 17 August

    МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Ж.Одзаяагийн орос хэлээр ярьж буй бичлэгийг гаднын сайт онцлов

    МҮОНРТ-ийн нүүр царай болсон хөтлөгч,нэвтрүүлэгч Ж.Одзаяагийн эфирт орос хэлээр дасгал сургууль хийж байгаа бичлэгийг Asiarussia.ru сайт онцоллоо. Уг нийтлэлд хөтлөгч Д.Одзаяаг мэдээ, нэвтрүүлэг гээд л бүхий л төрөлд авьяастайг онцлон нэвтрүүлгийн өмнө бэлтгэл сургуулилт хийж буй бичлэгийг өөрийн цахим хуудсандаа байрлуулдаг бөгөөд олон хэрэглэгчдээс эерэг хандалт авсан мэргэжлийн нэгэн гэдгийг дурджээ. Мөн Д.Одзаяа өөрийн цахим хуудаснаа ” Оросын алдартай түргэн хэллэг. Сонирхолтой санагдаад туршиж үзэв. Орос …