Monthly Archives: August 2017

August, 2017

  • 17 August

    Танилц:Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ри Сол Жу /фото/

    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хайрыг татсан эмэгтэй бол Ри Сол Жу   хэмээх бүсгүй билээ. Тиймдээ ч   Ри Сол Жу хэмээх бүсгүй гэнэт Хойд Солонгосын Тэргүүн хатагтайгаар тодорч, улмаар олон нийтийн өмнө үзэгдэх болсон. Үүнээс өмнө Хойд Солонгосын удирдагчид буюу Ким Чен Уны аав, өвөө хоёр өөрсдийн эхнэрүүдээ олон нийтийн өмнө хэзээ ч гаргаж байгаагүй юм. Ри Сол …

  • 17 August

    12 цэцэрлэг есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад орно

    2017-2018 оны хичээлийн жилд  13 цэцэрлэгийн барилга угсралтын ажил хуваарийн дагуу хийгдэж байна. Үүнээс 12 цэцэрлэг есдүгээр сарын нэгнээс өмнө ашиглалтад орно. Харин Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн ажил удаашралтай байгаа бөгөөд 10 дугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад орох юм байна. Энэ онд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 10 сургууль ашиглалтад орохоос таван сургууль есдүгээр сарын нэгнээс өмнө, үлдсэн таван сургууль …

  • 17 August

    Жолооч нарыг хурдаа тохируулж явахыг анхааруулж байна

    Хичээл сургуулийн бэлтгэл ажлын үе эхэлж хөдөө, орон нутгаас нийслэл хотыг зорих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрс нэмэгдэж байгаа. Мөн олон хоног үргэлжилсэн бороо орж зам, замын зорчих хэсэг, хөвөөнд эвдрэл үүсч хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Зарим газраараа ус тогтсон, хальтиргаа гулгаа ихтэй байгаа.Иймээс  Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо цаг агаар, зам орчны нөхцөл байдал, тээж яваа ачаа …

  • 17 August

    Та өсвөр насны хүүхэдтэй бол үүнийг заавал уншаарай

    Эцэг эхчүүдийн хувьд, өсвөр насны хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах, тэдний үзэл бодол, хүсэл сонирхлыг анхааралтай сонсох, санааг нь зовоосон ямар нэгэн асуудал байгаа эсэхийг сайтар анзаарах нь чухал юм. Сургуулиа солих, шилжилтийн нас зэрэг амьдралд тохиолдох өөрчлөлтийн үед ТА хүүхдийнхээ эрүүл мэнд, сайн сайханд хэрхэн онцгой анхаарал хандуулах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж буй энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.

  • 17 August

    Зайсангийн замын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

    Богдхан уулын дархан цаазат газарт аялал жуулчлалын зориулалттай 2,05 км авто замын барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү зам засварын ажил Хан-Уул дүүрэг, Зайсангийн уулзвараас Ар зайсангийн гудамж хүртэлх замын өнгө хэсгийн хучилтын ажил хийгдэж байгаа аж. Тус замын зорчих хэсэг нь долоон метр, явган хүний зам нь 4.5 метрийн өргөнтэй, шинэ авто зогсоол бүхий тус замын гүйцэтгэгчээр “Наранбулаг-Хан” …

  • 17 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 17-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-16:00 цагт: 10-р хороо Агро тех импекс ХХК болон эдгээрийн ойр орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 7, 13, 14, 17-р хороо Яргайт, Хандгайт, Хайлааст, Дамбадаржаа, Сэлх орчмоор, 7-р хороолол, 102-р сургууль орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 22:00-09:00 цагт: 7, 10, …

  • 17 August

    НИТХ дахь МАН бүлэг Ц.Сандуйг огцруулах шаардлагыг өргөн барина

    МАН-ын Удирдах зөвлөл “60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцах” тухай ярьсан Ц.Сандуйг огцруулах, намаас хөөх эсэх асуудлыг өчигдөр хэлэлцсэн байгаа. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах шаардлагийг НИТХ-д өргөн барихаар болсон байна. Шаардлагад НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь гарын үсэг зурсан тухай эх сурвалж мэдэгдэж байгаа юм. Тэдний хувьд дан 60 тэрбумын …

  • 17 August

    Энэ хичээлийн жилд ОХУ-д 450 оюутан тэтгэлгээр суралцана

    Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ОХУ-с Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. И.К.Азизов уулзалтын эхэнд “Бидний хамтын ажиллагааны томоохон чиглэл бол боловсролын салбар юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байна.  2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 450 монгол иргэн тэтгэлгээр суралцана. Бид энэ тоог …

  • 17 August

    Хилэнцийн ордныхны төрөлхийн авьяас тодорч уран бүтээл дээрээ хичээнгүйлэн ажиллана

    ХОНЬ (3/21-4/19) Энэ өдөр танд уран сайхны нарийн мэдрэмж, олон талын сонирхол олгож хайр дурлал, хамтын ажиллагааны хэрэгцээг тань хангана. Хайртыгаа оюун санааны хувьд дотносох бүх боломжийг ашигла. Түүний чин сэтгэлийн талархал танд маш чухал. ҮХЭР (4/20-5/20) Томилолтоор гадагшаа явна. Шинэ ирээдүйтэй ажил барьж авбал орлогоо нэмэгдүүлнэ. Та үргэлж төлөвлөгөөтэй ажилласан ч заримдаа бүтэлгүйтэх тал бий. Өмнөө том зорилго тавих …

  • 17 August

    Ц.Сандуй албан тушаалдаа хэвээр үлдэхээр болжээ

    МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр  зургаан цаг орчим үргэлжилсэн ч тодорхой шийдэлд хүрэлгүй өндөрлөсөн байна. Хуралдаанаар Бага хурлын товыг зарлана гэсэн хүлээлт байсан ч дотоод зөрчлийн асуудлаа ярьсаар таржээ.Хуралдааны явцад УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн зүгээс Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь халж, намаас хөөх санал гаргасан аж.  Уг саналыг хэлэлцэх явдцад УИХ-ын дарга М.Энхболд “Ц.Сандуйг огцруулах үндэслэл байхгүй. Учир нь …

  • 17 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 08 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн …

  • 17 August

    Үс засуулахад тохиромжгүй

    Аргын тооллын 8 сарын 17, Бархасвадь гараг. Билгийн тооллын 25, Гөрөөсөн толгой одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгаа хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү …

  • 16 August

    Жүжигчин Г.Эрхэмбаяр эхнэрийнхээ ухааныг гайхлаа

    Мөрөөдлийн театрын жүжигчин СТА Г.Эрхэмбаяр , Э.Намуунаа нарын хайрын түүхийг ард түмэн хэдийнээ мэддэг болсон. Хосууд хоёулаа өмнөх амьдралаа орхиж дөрвөн хүүхдийн хамтаар амьдарч буй. Тэд дөрвөн хүүхэдтэйгээ сайхан амьдарч байгаа талаар Намуунаа өөрийн цахим хуудаснаа нийтэлж, мөн амьдралд нь хошуу дүрж байгаа цахим хэрэглэгчдийг дуугүй байхыг сануулаад амжсан. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

  • 16 August

    Таргаар гоо сайхнаа цогц хамгаалах хялбар арга

    Хоол боловсруулалт болон бодисын солилцоог сайжруулдаг, жин хасдаг, хоолны дэглэм барихад нэн сайн, хүүхдийн нэмэлт хоол тэжээл болдог, биологийн идэвхт бодис болон кальциар баялаг гээд тарагны ач холбогдол, үнэ цэнийг хүн бүр бага балчраасаа мэддэг. Харин хоол хүнсэнд хэрэглэхээс гадна шинэхэн тараг нь арьс, хумс, үсний арчилгаанд өргөн хэрэглэгддэг гоо сайхны бодис гэдэгийг төдийлөн мэдэхгүй байж магад. Бидний хүргэх дараах жорыг ашиглавал та тарагны бусад гайхамшигтай чанаруудыг мэдэрч …

  • 16 August

    “Надаар тоглосон хайр” уран сайхны киноны дууны клип цацагдаж эхэллээ

    УДЭТ-ын уран бүтээл “Надаар тоглосон хайр” жүжгийн зохиолоор уран сайхны кино хийжээ. Уг кино ирэх есдүгээр сарын 1-нд нээлтээ хийх юм байна. “Надаар тоглосон хайр” жүжгийн гол дүрд СТА. Д.Ганцэцэг, СТА. Г.Амгаланбаатар, СТА. С.Болд-Эрдэнэ нар тоглож үзэгчдэд хүргэж байсан. Харин  16 жилийн дараа хийгдэж буй “Надаар тоглосон хайр” УСК-ны гол дүрд жүжигчин Б.Мишээл, Д.Бямбадорж, Д.Алтанцоож нар тогложээ.  Киноны ерөнхий найруулагчаар …