Monthly Archives: August 2017

August, 2017

  • 7 August

    Таван түймрийг цурманд оруулжээ

    Улсын хэмжээнд энэ сарын 07-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 162 удаа, нийт 179 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 56000,8 га ой, 115907 га хээр, нийт 171907,8 га талбай түймэрт өртсөн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 64.2 хувиар өссөн, …

  • 7 August

    А.Ганбаатарыг хорьж, М.Энхболд, Ц.Сандуй нараас мэдүүлэг авч эхэлсэн үү

    Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга өдгөө ажлаа хүлээж аваад сар болох гэж байна. Энэ хугацаанд түүний анхаарлаа хандуулж буй гол “бай” нь он дамнан яригдаж буй алдарт “60 тэрбумын” асуудал. Учир нь тэрээр  “Хэрэв Ерөнхийлөгч болбол уг асуудалд анхаарал хандуулахын сацуу холбогдох эздэд нь хариуцлага оногдуулна” хэмээж улмаар АТГ-т шалгуулахаар  албан бичгийг өөрийн биеэр хүргэж  байсан. Тэгвэл  энэ …

  • 7 August

    Хотын дарга 14 дүгээр сургуулийн барилгын ажлыг дуусгаж, энэ хичээлийн жилд ашиглалтад оруулахыг үүрэгдэв

    Нийслэлийн хэмжээнд нийтдээ 108 тэрбум төгрөгийн өртөг бүхий 89 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Үүнээс 3770 ортой 26 цэцэрлэг 34.3 тэрбум төгрөг, 8120 хүүхдийн суудалтай 12 сургуулийг 67.4 тэрбум төгрөгөөр барьж байгаа юм. Үүнээс 1465 ор бүхий 12 цэцэрлэг, 7800 хүүхдийн суудал бүхий 10 сургуулийн барилга энэ онд ашиглалтад орох юм. Мөн 21 сургууль, 30 цэцэрлэгийн засварын ажил бүрэн …

  • 7 August

    Ж.Энхбаяр: Шадар сайдыг тагнаж, чагнасан гэх асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авна

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн амь нас, эрүүл мэнд, нэр төр, аюулгүй байдалд халдахаар Монгол Улсын зарим иргэд хууль бусаар тагнах, чагнах мөрдөх ажиллагаа явуулж байгаа талаар Шадар сайдын ажлын албанаас Тагнуулын Ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нарт хүсэлт гаргасан байдаг билээ. Тэгвэл  уг асуудалд  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцгой анхаарч хуулийн …

  • 7 August

    Улсын их дэлгүүрийн урд барилга барихгүй

    Хотын захиргаанаас “Автомашингүй гудамж” төслийг санаачлан Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд газар доорх үйлчилгээний байгууламж барихаар болоод буй. Өдгөө тохижилтын ажлыг нь хийхээр барилгын ажлыг эхлүүлжээ. Газар доорх байгууламж ашиглалтад орсны дараа тодорхой гаригт түүгээр машин зорчуулахгүй байх зохицуулалт хийх аж. Тэнд байгуулах бүтээн байгуулалтын талаар Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрынхнаас тодруулахад “Уг байгууламжийг дараа жил ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. …

  • 7 August

    Зэс хэрэглэхийн гайхамшиг

    Бага балчир ахуй цагт хурга хариулж эмээдээ тусалдаг байлаа. Эмээ маань өндөр настай ч гэсэн тэнхлүүн бас ач, зээ биднийхээ өмгөөлөгч байлаа. Эмээгийн тогоо нь зэс, домбо нь зэс, бөгж нь зэс. Бас аяга нь улаан зэс байсан. Нэгэн удаа эмээ маань модон аягыг танил өвгөндөө өгч “зэслээд өгөөч” гэж гуйж байсан, энэ муу ач хүүг арван гурав хүрэхэд нь бэлэглэх …

  • 7 August

    Зээл тусламжийн бодлого хаашаа чиглэж байна вэ, Ерөнхий сайд аа?

    ОУВС-гаас өмнөхөөсөө 20 дахин их санхүүжилт авч, Урд хөршөөс хэт их мөнгө аваад байна уу, үгүй юу- УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулан парламентад 65 суудалтай болсон МАН, түүний байгуулсан засгийн газар ажлаа авмагцаа Монгол Улс дампуурлын ирмэгт байгааг зарласан. Тэдний хэлснээр, өнөөгийн Монгол Улсын өмнө тулгамдсан эдийн засгийн хүндрэлтэй байдал нь зөвхөн 2012-2016 оны Засгийн газрын алдаатай бодлогын уршиг аж. …

  • 7 August

    Өмгөөлөгч Г.Батбаярыг олоод өгөөч

    …Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг хэдэн өдрийн туршид тагнаж, чангасан гэнэ… УИХ-ын гишүүн айл хоночихоод гарч явах замдаа гэрийн эзэн бүсгүйг хүчиндээд гараад явчихаж… С.Зориг агсныг хөнөөсөн хүмүүст ялын дээд хэмжээ оноолоо. Гэвч захиалагчийг нь хэн ч олж тогтоосонгүй… МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамба авлига авсан хэргээр таван жилийн ял сонсчихлоо. Гэвч санхүүжилт босгож ир гэдэг үүрэг даалгавар өгсөн хүн нь …

  • 7 August

    Зайсан толгойн домог

    а) (Хувилбар) Улаанбаатар хотын урд талд, Богд уулын ар хормойд орших энэ толгойг Зайсан гэж нэрлэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Анх энэ толгой буй газар тэгш тал газар байжээ. Нэг өдөр Богд хаан нарлаж байх үедээ ажиглавал одоогийн Зайсан толгой буй газар нэг жижиг дов овойсон байхыг үзэв. Үүнийг гайхсаар хоёр хоноход дов улам томорсоор байв. Удалгүй өнөөх нь довцог …

  • 7 August

    Ерөнхийлөгч Х.Баттулгын Тусгай Элч Л.Пүрэвсүрэн Ираны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Тусгай Элч бөгөөд Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ наймдугаар сарын 5-нд Ираны Парламентын ордонд болсон ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Х.Руханигийн тангараг өргөх ёслолд оролцов. Тангараг өргөх ёслолд дэлхийн 130 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгч, түүний дотор 30 шахам улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга нар оролцлоо. Ираны Ерөнхийлөгч Х.Рухани тангараг ёслол дээр хэлсэн үгэндээ “Олон улсын хамтын …

  • 7 August

    10 дугаар сард Соробангийн улсын VIII олимпиад болно

    Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар  Японы “Соробангийн сургуулиудын холбоо”-ны тэргүүн Яманака Коожи тэргүүтэй зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Монголын соробангийн холбоо”-ны тэргүүн Д.Төмөрбаатарын урилгаар тэд Монгол Улсад зочилж байгаа аж. Ирэх 10 дугаар сард Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан “Монголын соробангийн холбоо” Японы ЭСЯ-тай хамтран “Соробангийн улсын VIII олимпиад”-ыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Уулзалтын …

  • 7 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 07-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд 10:00-16:00 цагт: 7-р хороо 29, 30, 30А, 31, 115, 116, 118 байр, 97-р сургууль, Хобби Фиш, Алтан овоо СӨХ, Батхангай өргөө ХХК, иргэн Жавзан, Мягмарцэрэн, Дашцэрэн, Банзрагчсүрэн, Лхагважав АОС, Эрүүл мэндийн 10-р төв …

  • 7 August

    Мэлхийн ордныхон бизнес санхүүгийн талбарт гялалзах болно

    ХОНЬ (3/21-4/19) Шинэ төсөл төлөвлөгөөнд бүх сэтгэл санаагаа зориулах болно. Гэвч ажил нэг бол үсрэлттэй, нэг бол алхам тутамдаа саад бэрхшээлээс болж зогсонги байдалтай байна. Байнгын давших хөдөлгөөнд найдах хэрэггүй. Ажил хэвийн горимоор явахад цаг хугацаа шаардлагатай ҮХЭР (4/20-5/20) Энэ өдрийн үйл явдал олон шинэ зүйлийг нээнэ. Түүх, соёлын асуудал сонирхлыг тань төрүүлнэ. Олон сонирхолтой танилтай болно. Ажил чинь таныг …

  • 7 August

    Таксины жолоочийг дээрэмдэх гэж оролдсон залуучууд баригджээ

    Долдугаар сарын 27-ны өдөр таксины жолооч З-г гурван залуу бүлэглэн суудлын бүсээр хоолойг нь боож, гарыг нь хутгаар олон удаа зүссэж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн урдаас такси барьж, Сүхбаатар дүүргийн 11-р хорооны орчим гэр хорооллын хүнгүй газар дөхөж ирмэгц хөлчүүрхсэн гурван залуу хоорондоо үл мэдэх яриагаар ярьж эхэлсэн байна. Ийнхүү хүнгүй газарт зогсохыг таксины жолооч З-оос хүсчээ. Таксины жолооч …

  • 7 August

    Туул, Улиастайн гол дагуу 20 тонн хог хаягдлыг цэвэрлэжээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан  энэ  сарын 5-ны өдөр Туул, Улиастайн гол дагуух нийт 30 километр газрын хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд дүүргийн Тамгын газрын нийт алба хаагчид болон 5, 9, 10, 11, 20, 23 дугаар хороод, Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-ын Иргэдийн бүлэг болон Батлан хамгаалах Их сургуулийн 1000 оюутан цэрэг зэрэг нийт 1200 гаруй …