Monthly Archives: August 2017

August, 2017

  • 2 August

    Sales&Service Борлуулалт үйлчилгээний хосолсон сургалт

    Борлуулалт, үйлчилгээний ажилтан бол бизнесийн ертөнцийн хамгийн чухал хүн юм. Борлуулагч бүтээгдэхүүнээ борлуулж чадсанаар аливаа байгууллага оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно. Зах зээлийн өрсөлдөөн өдрөөс өдөрт нэмэгдэж буй өнөө үед борлуулалт үйлчилгээний ажилтны гүйцэтгэлийг нэмэгдүүлэхийн тулд ур чадварыг нь сайжруулах хэрэгтэй.  Борлуулалтын ажилтны борлуулах ур чадварыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэнБОРЛУУЛАЛТ ба ҮЙЛЧИЛГЭЭний 6 цагийн сургалтыг санал болгож …

  • 2 August

    Байгаль хамгаалагчдыг GPS төхөөрөмжөөр хангаж эхэлжээ

    Нийслэлийн Байгаль орчны газраас байгаль хамгаалагчдаа өнгөрсөн долоо хоногоос GPS төхөөрөмжөөр хангаж эхэлжээ. Тус газрын харьяанд 33 байгаль хамгаалагч ажиллаж, хотын ногоон бүсэд хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэг гүйцэтгэдэг. Иймээс бүх байгаль хамгаалагчид  байршил тогтоогч өгөх юм байна. Энэхүү байршил тогтоогчийг авч явахад авсаархан бөгөөд хэрэг зөрчил гарсан тохиолдолд онцгой байдал болон цагдаагийн байгууллагынханд цаг алдалгүй мэдээлэл …

  • 2 August

    Жигжид Чойнхорлин хийдийн эд зүйлсийг хулгайлжээ

    Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах Жигжид Чойнхорлин хийдэд долдугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хулгай орж бурхан тахил, эд хэрэглэлийг нь авчээ. Гэмт этгээд тус хийдийн вакум цонхны салхивчийг хагалан орж, 20 см мөнгөөр урласан Очирваань бурхан, гуулин цан, сэлэнгүүд, ганлин бүрээг хулгайлсан байна. Алдагдсан эд зүйлсийг нийтэд нь 60-аад сая төгрөгөөр үнэлж байгаа аж. Мөнгөн гүнгэрваатай Очирваань бурхан …

  • 2 August

    Гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа гэж юу вэ

    Гэрч, хохирогчид ямар, ямар хамгаалалтын арга хэмжээ авдаг вэ? Гэрч хохирогч нарыг хамгаалах үүднээс аюулгүй байдлын, сэтгэл зүйн арга хэмжээг авдаг. Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ гэж юу вэ? -Гэрч хохирогчид өмнө нь аюулгүй байдлын үүднээс урьдчилан мэдээлэл өгнө. Хүний бие махбодид гэмтэл учруулах, тарчлаах, айлган сүрдүүлэх, дарамтлах, мөнгө, эд зүйл амлах болон бусад гэмт хэргийг үйлдэхээр заналхийлсэн нь тогтоогдвол …

  • 2 August

    Хоёр хоногт таван кг тураах шидэт ундаа

    Та бүхэн хурдан хугацаанд илүүдэл жингээсээ салахыг хүсэж байна уу? Тэгвэл бидэнд хоёрхон хоногт таван кг хасах шидэт жор байна. Энэ жорын гол орц нь Яншуй юм. Яншуй нь ихэнхдээ хоолонд бага хэмжээгээр амт оруулахаар хэрэглэдэг ба зарим тохиолдолд өөр зорилгоор хэрэглэж болох юм. АНУ-ын эмч, ногоо судлаач Жон Р.Кристофер яншуйг бөөрний өвчинд сайн гэж тогтоосон бөгөөд Мөн шээсний замын …

  • 2 August

    Хүнд насаа хэлдэггүйн учир

    Эрт цагт хоёр найз адуучин байжээ. Тэгтэл нэг нь цаг бусаар өнгөрчээ. Түүнээс хожимхон нэгэн өдөр нөгөө найз нь адуундаа явж байтал үхсэн найз нь адууны дэргэд ирсэн сууж байхаар барахгүй өөрийг нь дуудаж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Надаас бүү ай. Хүрээд ир” гэж байна гэнэ. Тэгээд очсон чинь “Би Эрлэг Номун хааны адуучин болсон. Тэгээд чамд туслах хэрэг …

  • 2 August

    Цээж хорсох үед ямар хоол хүнс хэрэглэх вэ?

    Цээж хорсох гэдэг нь өвчүүний толгойн дээд хавиас цээжний урд хэсгээр түлж байгаа юм шиг хорсохыг хэлдэг. Энэ нь ихэвчлэн ходоодны хүчил ихдэх, улаан хоолойн доод хэсгийн салст хэт мэдрэмтгий болсон үед үүсдэг. Эрүүл хүнд ч тохиолдох нь бий. Уг өвчин улаан төмс, цулхир зэрэг крахмал ихтэй их хэрэглэх, хэт идэх, уух, шартах, тамхидалт, мэдрэлийн ядаргаа, стресс, нойргүйдэл зэргээс үүсдэг. Халуун чинжүү, кофе, перец зэрэг …

  • 2 August

    Тархины даралттай хүүхдийг эмчлэх ардын арга

    Монгол ардын эмчилгээ бол үнэхээр гайхалтай шинжлэх ухаан юм. Ингээд тархины даралттай хүүхэдтэй эцэг эхчүүдэд маань хэрэг болох байх гээд, доорх зөвлөгөөг хүргэж байна.  “Үр минь тархины даралттай төрсөн бөгөөд уг нь нярай хүүхэд хоногт 16-аас доошгүй цаг унтдаг байх ёстой атал хоногт 2 цаг унтвал их юм, бусад үед уйлж байдаг байлаа. Тархины даралтын европ эмчилгээ бол ойлгомжтой, хэдэн төрлийн …

  • 2 August

    Та үүнийг мэдэх үү?

    Эх сурвалж: Гэртээ фэйж хуудас

  • 2 August

    Ц.Мандах: Эдийн засгийн хямрал нүүрлэхэд гэмт хэргийн гаралт нэмэгддэг

    Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандахтай ярилцлаа. -Энэ оны хагас жилийн байдлаарх гэмт хэргийн тойм гарсан гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү? -Монгол Улсын шүүх 2017 оны хагас жилд нийт 3778 эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, 4130 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулаад байна. Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн тоо өмнөх оны …

  • 2 August

    М.Оюунбилэг:Эхийн сүү манай улсын хосгүй баялаг

    Хүүхдийг эхийн сүүгээр хооллох Дэлхийн 7 хоног эхлэж байна.  Хүүхдийг Эхийн Сүүгээр Хооллох Дэлхийн Холбоо, НҮБ-ийн Хүүхдийн Сан, ДЭМБ –с хүүхдийг эхийн сүүгээр хооллохын чухлыг  эхчүүд, нийт иргэдэд сануулдаг энэ өдөр “Эрүүл амьдрах  ухаан төв”-ийн тэргүүн, Анагаах ухааны доктор М.Оюунбилэгтэй ярилцлаа. -Жил бүрийн 8 дугаар сарын 1-нээс 7-ны хооронд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллох” 7 хоногийг Дэлхий даяар тэмдэглэдэг. Манай оронд …

  • 2 August

    Солонгост ажиллаж байгаа Монголчуудын үнэн төрх

    Мэдэхгүй зүйлээ бурах нь  Солонгост очиж ажил хийгээд хэдэн төгрөг цуглуулъя. Цөм хийнэ. Шууд л байр, машин авна. Бас бизнесээ ч эхлүүлнэ. Ийм хөөсөрсөн яриаг их сонслоо. Нэрээ л тэгдэг юм байлгүй дээ хэн мэдлээ. Арван жил, их сургуульд байхад ангийн хэн нэгний аав, ээж нь солонгост ажилддаг байсан. Манай аав ээж тэнд ажилддаг байсан ч болоосой гэж хүстэл тэд …

  • 2 August

    Үйлчилгээний барилгыг цэцэрлэг болгож байна

    Сонгинохайрхан дүүргийн 30-р хороонд ахуйн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан барилгыг хүүхдийн цэцэрлэг болгон өөрчлөх засварын ажил явагдаж байна.  Энэ  хороонд цэцэрлэгийн насны 655 хүүхэдтэй, 60 гаруй хувь нь харьяа 125 дугаар цэцэрлэг болон ойр орчмын хороодын цэцэрлэгт хамрагдаж байжээ. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор 4 ангид нийт 120 хүүхэд хамрагдах боломж бүрдэж байгаа аж. Барилгын зориулалтыг хүүхдийн цэцэрлэгийн стандартад нийцүүлэх ажил …

  • 2 August

    “Монгол сарлаг” фестиваль болно

    “Монгол сарлаг” фестиваль Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг “Тайхарын тал”-д энэ сарын 9,10-ны өдрүүдэд болно. Уг фестивалийн гол зорилго нь Монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх. Мөн аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгон жил бүр тэмдэглэдэг юм байна. Энэхүү хэмжээний үеэр “Сүрлэг хангай” сарлагийн парад, “Хөхдэй” уралдаант тэмцээн, Сайхан сарлаг, Ганган сарлаг, …