Monthly Archives: November 2017

November, 2017

  • 20 November

    Нумын орд:Амжилтад хүрэхийн тулд цаг ямагт урагш тэмүүлнэ

    ХОНЬ (3/21-4/19) Хоёрдмол өдөр. Сайнаар бодоход та зорилгодоо хүрэхийн тулд бүх боломжийг дээд зэргийн үр ашигтайгаар ашиглаж чадна. Муугаар бодоход муу зөвлөгчид итгэж амжилтад хүрэх бүх найдвараа өөрөө нураана. Ямар нэгэн чухал асуудлуудыг бусдад бүү найд. Та өөрөө өөртөө эзэн тул бүхнийг шийдэж үр дүнгийнх нь төлөө бүрэн хариуцлага хүлээдэг. ҮХЭР (4/20-5/20) Өнөөдөр та уран бүтээлийн асуудлаа амжилттай шийдэж чадна …

  • 20 November

    МАН-ын XXVIII Их хурал эхэллээ

    МАН-ын XXVIII Их хурал эхэллээ. Их хуралд 1,309 төлөөлөгч оролцох уг хурал энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 28-Их хурлаар намын даргын улс төрийн илтгэл, ерөнхий нарийн бичгийн дөрвөн жилийн ажлын тайлан, хяналтын ерөнхий хорооны тайлан,XXVII Их хурлаас хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, МАН-ын өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны тайлан, цаашдын чиглэлийн талаарх илтгэлүүдийг хэлэлцэх талаар МАН-ын …

  • 20 November

    Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Н.Ганбаатар түрүүллээ

    Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр 14.00 цагаас Монгол Улсын Төрийн дуулал, Монгол төрийн дуулал болж байсан “Эртний сайхан” уртын дуу эгшиглүүлэн эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг барилдааны 3-ын даваанаас эхлэн үзэж сонирхсон юм. Энэ удаагийн хүчит 128 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” биеийн тамир, спортын хороо, “Алтай констракшн” компанийн бөх, Монгол …

  • 20 November

    Үс засуулахад хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 2. Сумъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, хоёр хар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.                         Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 15 минутад жаргана. …

  • 20 November

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун …

  • 19 November

    12 жилийн эр, эмийн таарамж

    Хулгана жилтэн  Хулгана жилтэй эр эм сайн зохицож бие биенээ ихэд хайрлана. Үхэр жилтэнтэй гэр бүлийн холбоо нь бат бэх байна. Эхнэр нь нөхөрөө хайрлах боловч үнэнч шударга зан, бодит хандлагаараа нөхрөө жаргаана. Бар жилтэнтэй явуургүй. Бар жилт эхнэр нь ихийг мөрөөдөж байхад хулгана жил урагш ахихгүй саад болно. Туулай жилтэнтэй амьдарч болох боловч туулай хулганаа дарамтлахаас буцахгүй. Иймээс холхон …

  • 19 November

    16 жилийн турш Анорексиа өвчтэй байгаа бүсгүй эдгэрч эхэлжээ

     Хоолны дуршилгүй болох Анорексиа өвчин байдаг гэдгийг та сонcч байсан уу? Хоолны дуршилгүй болох өвчин нь амь насанд аюултай сэтгэл зүйн эмгэг юм. Анорексиа өвчин нь турах хүсэлтэй байгаа хүмүүст тохиолдог. Түүнчлэн  дан ганц  турах хүсэлтэй хүмүүс уг өвчинд өртөхөөс илүүтэйгээр  сэтгэлзүйн гүн цочролд орсон  хүнд ч гэсэн уг өвчин тохиолддог байна. Нью-Йоркийн 28 настай Степани Родас бүсгүй 13 настайгаасаа хойш анорексиа өвчинтэй байгаа ба …

  • 19 November

    “Чингис хаан” одон хүртсэн 11 дэх эрхэм Н. Түвшинбаярын талаарх сонирхолтой баримтууд

    Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртсэн 11 дэх эрхмээр тодорсонНайдангийн Түвшинбаярын  талаарх сонирхолтой баримтуудыг өгүүлье. -Найдангийн Түвшинбаяр 1984 оны 6 дугаар сарын 1-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. –1992-2000 онд Булган аймгийн Сайхан сумын 8 жилийн дунд сургууль, 2000-2002 онд Булган аймгийн төвийн 2-р 10 жилийн дунд сургуульд суралцан төгссөн. –2002-2008 онд Аварга биеийн тамирын дээд сургуулийг …

  • 19 November

    Хэн нэгэнд хайртай болсныг илтгэх 12 шинж тэмдэг

    Хэн нэгэнд татагдаж байна уу, эсвэл хайртай болсон уу гэдгээ хүмүүс тэр бүр ялгаж салгалгүйгээр сэтгэл алдрах нь бий. Тэгвэл доорх 12 шинж танд илэрч байвал та хэн нэгэнд үнэхээр хайртай болжээ. 1. Тухайн хүн рүүгээ үргэлж харах. Тэр таны хажууд байхад та түүн рүү өөрийн мэдэлгүй байнга харах. 2. Түүнтэй хамт ямар нэг онцгой зүйл төлөвлөх. Цаг хугацааг түүнтэй …

  • 19 November

    Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулсан ёслолыг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолын арга хэмжээнд уригдсан хүндэт зочид оролцлоо.

  • 19 November

    Жүжигчин П.Шүүдэрцэцэгт төрсөн өдрөөр нь сюрприз барьжээ

    Жүжигчин, загвар өмсөгч П.Шүүдэрцэцэгийн төрсөн өдөр энэ сарын 15-ны болжээ. Тэрбээр жил бүрийнхээ төрсөн өдрийг найз нөхдийн хамтаар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил ч мөн адил найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэжээ.Энэ үеэр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэг, загвар зохион бүтээгч З.Гүлээ зэрэг бусад гурван найзын хамт П.Шүүдэрцэцэгт сюрприз барьжээ. Ингэхдээ төрсөн өдрийн эзэнд мэдэгдэлгүйгээр нууцаар гэрт нь баярын ширээ засаж, түүнийг …

  • 19 November

    “Дэлхийн мисс-2017” титмийн эзэн Мануши Чиллар

    Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн өчигдөр БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдлаа. “Дэлхийн мисс-2017”  тэмцээнд Английн гоо бүсгүй гуравдугаар байранд, хоёрдугаар байранд Мексикийн гоо бүсгүй шалгарч тэргүүн байр буюу дэлхийн миссээр Энэтхэг улсын мисс Мануши Чиллар  шалгарч титмийн эзэн боллоо.

  • 19 November

    “Дэлхийн Мисс 2017” тэмцээнд Ц. Энхжин ТОП-15-д шалгарчээ

    Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World 2017” тэмцээн өчигдөр БНХАУ-ын Санья хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Олон Улсын хэмжээний мастер Б. Цэвээндашийн охин Ц. Энхжин амжилттай оролцож шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарлаа. Ц.Энхжингийн “Miss World 2017” тэмцээнд гаргасан амжилтууд –Head to head challenge-д группээсээ шалгарч шилдэг 40-д багтсан -Miss Multmedia төрлийн ялагч -Beauty with a purpose TOP …

  • 19 November

    Олимпийн гудамж дахь моднуудыг тайрсан талаарх мэдээлэлд тайлбар өглөө

    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл 2016 оны 12 сараас эхэлсэн. Засгийн газар хоорондын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг захиалагч буюу Монголын тал хариуцахаар заасан. Төслийн хүрээнд цахилгаан, холбооны шугам сүлжээний ажил эхлэхтэй холбогдуулан трасст орсон мод, бут, ногоон байгууламжийг зайлуулж, шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын …

  • 19 November

    “Дэлхийн Мисс 2017”-д ая дуугаа өргөсөн Хонконг охин

    Хонконгт төрсөн Селин Таам охин “Miss World 2017” тэмцээнд ая дуугаа өргөжээ. Гурван настайгаасаа эхэлж дуулж эхэлсэн тэрээр “Авьяаслаг Америкчууд” тэмцээнд амжилттай оролцож олонд танигдсан. Тэгвэл нийт 118 бүсгүй өрсөлдсөн “Miss World 2017” тэмцээнд түүний хэрхэн дуулсныг сонирхъё.