Monthly Archives: November 2017

November, 2017

  • 18 November

    Загвар өмсөгч Миранда Керр бие давхар болжээ

    Алдарт загвар өмсөгч Миранда Керр болон Эван Спигель нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа сайхан мэдээгээ олон нийтэд зарласан байна. Миранда Керр урьд нь жүжигчин Орланда Блүүмтэй гэрлэж нэг хүүтэй болж байсан юм. Гэвч 2013 онд салжээ. Харин  Snapchat-ийн үндэслэгч Эван Спигельтэй 6  сарын өмнө гэрлэсэн бөгөөд хосууд Лос-Анжелис хотноо 45 зочинтой цомхон хурим хийсэн билээ. “Victoria secret” – …

  • 18 November

    Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд ялагч боллоо

    Гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжин “Мультимедиа” төрөлд ялагч болжээ. Ингэснээр тэрбээр шилдэг 40-д шууд орж байгаа юм. Мөн спортлог мисс төрөлд шилдэг наймд бичигдэж Дэлхийн миссийн тайзнаа гоцлог бүжиглэх эрхтэй болсон билээ. 67 дахь удаагийн “Дэлхийн мисс-2017” тэмцээнд оролцогчдын дунд одоо нэг л шалгаруулалт үлдээд байгаа нь “People’s choice” буюу “Ард түмний сонголт” төрөл. Энэхүү …

  • 18 November

    Т.Саруултөгс: Монголд хип хоп соёл хараахан том байр суурь эзэлдэггүй

    AIMR продакшны захирал, бүжигчин Т.Саруултөгс RAPZILLA  сайтад өгсөн ярилцлага сошиал сүлжээнд тархаж хүчтэй шүүмжлэлд өртөөд буй. Тэрбээр өөрийн цахим хуудастаа тус сайтад нийтлэгдсэн ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан бичжээ. Тэрбээр саяхан бүжгийн урлагийн гайхамшгийг залууст багахан ч гэсэн мэдрүүлэхээр “Бүхнээс дээгүүр” нэртэй уран сайхны кинонд гол дүр бүтээж үзэгчдэд хүргэсэн билээ.  Англи хэл дээрээс уншихад асуудал тулгарч буй буруу ойлголт …

  • 18 November

    Т.Батхүү “21000” реалити шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорлоо

    “25-р суваг” телевизийн “21 000” реалити шоуны долоо дахь дугаарын ялагч өчигдөр тодорлоо. Энэ удаагийн дугаарт Нарантуул олон улсын худалдааны төвийн тэрэгчин Т.Батхүү, “Наран” рестораны захирал С.Дэлгэр нар оролцож, арван хоногт хэн нь бага зарцуулахаар өрсөлдсөн юм. Оролцогч Т.Батхүүгийн хувьд уг шоунд ялвал шагналын мөнгөө АШУҮИС-д сурдаг охиныхоо сургалтын төлбөрт зарцуулна гэсэн бол С.Дэлгэр “Сарнай” хүүхдийн төвийн бүтээн байгуулалтад хандивлана …

  • 18 November

    Форбес сэтгүүлээс гаргасан хүчирхэг 10 эмэгтэйн зөвлөгөө

    1. Өглөөг эрт эхлүүл Starbucks -ийн ерөнхийлөгч Мишель Гесс өглөө бүр 04.30-д босч гүйдэг. Гоо сайхны Avon брэндийн захирал Эндриа Жанг 05 цагт босдог. Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур 06 цагт теннис тоглосны дараа ажилдаа явдаг. 2. Уулзалт, хурлыг ойр ойрхон бас үр дүнтэйгээр хий Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хэлэлцээр хийхдээ сайн, бас үр дүн нь амжилттай байдаг гэнэ. …

  • 18 November

    Маргааш хилийн боомтууд ажиллахгүй

    Маргааш буюу арваннэгдүгээр сарын 19-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр тохионо. Энэ өдөр  “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрт заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ажиллахгүй гэж ГХЯ-наас мэдээллээ. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.

  • 18 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 30. Санчир гараг. Билгийн тооллын битүүн, хонгорцог одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, шарагчин тахиа өдөр.  Барилдлага: Түлэх   Шүтэн барилдлага: Сэрэхүй     Суудал: Уул            Өдрийн наран 8 цаг 08 минутад мандан, 17 …

  • 18 November

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ойрын 2 өдөртөө ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч бага зэрэг сулрана. 2017 оны 11 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад хэсгээр багавтар үүлтэй. Говийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 17 November

    Америкийн жүжигчин Ричард Гир Монголд ирж, Төрийн ордонд зочиллоо

    Холливудын нэртэй жүжигчин Жулия Робертстой “Хөөрхөн хүүхэн” уран сайхны кинонд хамтарч  тоглосон Америкийн жүжигчин Ричард Гир  өнөөдөр Төрийн ордонд зочилж байгаа зураг цахим хуудсаар цацагдлаа. Тэрээр шинэ киноны судалгааны ажлаар манай улсад хүрэлцэн иржээ.Өмнө нь 2010 онд Ричард Гир Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулсан “Монголын бурхан шашин” нэртэй олон улсын хэмжээний бага хуралд оролцож байсан юм.

  • 17 November

    10 шилдэг эмэгтэй реппер

    Хөгжмийн ертөнцөд хүч түрэн орж ирээд багагүй насыг наслаад буй Хип Хоп хөгжмийн төрөлд үнэтэй хувь нэмрээ оруулсан хамгийн шилдэг эмэгтэй репперүүд хэн хэн болохыг сонирхъё. Мисси Элиот Мисси нийт таван цомог гаргаж хэдэн 1000-н шүтэн бишрэгчтэй болсон дуучин, реппер, дуу зохиогч. Жейн Грае Тэрээр өөрийн хүрээллийнхний амьдралыг харуулсан дуунууд хийдэг. MC Лите Энэ жагсаалтад MC Литег оруулахгүй байхын аргагүй. Түүнийг …

  • 17 November

    Шударга ёсыг тогтоож,төрийг мафиас салгах чин зорилгыг нь дэмжиж МАН-ын даргаар У.Хүрэлсүхийг сонгоё

    МАН-ын ээлжит Их хурал ирэх даваа гаригт эхэлж, даргаа тодруулна. Мэдээж бусад олон асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ улс орны, улстөрийн хувьд нэн эгзэгтэй цаг үед болж буй эрх баригч намын Их хурлын 1300 гаруй төлөөлөгч хэнийг даргаараа сонгох вэ гэдэг нийгмийн анхаарлыг хамгийн их татаж байна. МАН-ын дарга хэн болохоос  эрх баригчдын хагарал намжих, эсэх, МАН ард түмний итгэж өгсөн 65 …

  • 17 November

    Удам дамжсан уурхайчин

    Ажлын дараа уулзахаар товлосон цагтаа хөргийн маань “баатар” ирлээ. Хөнгөн алхаатай, шаламгай байрын бор залуу ажилдаа ч ийм л хурдтай байдаг болов уу гэсэн анхны сэтгэгдлийг төрүүлсэн юм. Үнэхээр ч түүний яриа, хүсэл зорилго, ажилдаа хандах хандлага миний бодолтой яв цав нийлж байв. Тэр Эрдэнэт үйлдвэрийн хамгийн олон ажилчинтай, хамгийн том цехэд  засварчнаар ажилладаг. Бүр тодорхой хэлэх юм бол,  Баяжуулах …

  • 17 November

    “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Б.Хурц оролцоно

    Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн ирэх Даваа гаригт гарах “Цензургүй яриа” нэвтрүүлэгт Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б. Хурц оролцохоор болжээ. Энэ талаар сэтгүүлч Л. Мөнхбаясгалан цахим хуудаснаа мэдээллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ны дугаарт ТЕГ-ын дарга асан хошууч генерал Ж.Баатар оролцож байсан юм.    

  • 17 November

    “Мөнх тэнгэрийн бичиг-2017” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт болов

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой – Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2017” монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас эрхлэн 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг энэ жил …

  • 17 November

    Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг өргөн мэдүүлэв. 2017 онд улсын хэмжээгээр 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн …