Monthly Archives: November 2017

November, 2017

  • 7 November

    Улаанбаатарт 35,000 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэн бариулах санал тавилаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНХАУ-ын “ЧинЖэн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч бөгөөд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл,  “ЧинЖэн” группийн  дэд ерөнхийлөгч Ван Шоу Юу болон бусад албаныхан оролцов.  Тэд тус компанийн Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцож, олон улсын жишигт нийцсэн шинэ Цэнгэлдэх хүрээлэн …

  • 7 November

    Д.Трампт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч “гэнэтийн бэлэг” барив

     Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэн Ин Америкийн цэргийн баазад урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг биечлэн угтан авчээ. Мүн Жэ Иний Д.Трампт барьсан энэ “гэнэтийн бэлэг” нь АНУ болон Өмнөд Солонгосын харилцаа сүүлийн 60 жилийн хугацаанд ямар түвшинд хүрч бэхэжсэнийг илтгэн харууллаа гэж “Ёнхап” агентлаг мэдээллээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр бага үдийн үед Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотоос …

  • 7 November

    Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.07) хуралдаан 10 цаг 07 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд 2017 оны аравдугаар сарын 27-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн …

  • 7 November

    Австралид Ван Гогийн бүтээлүүдээр өвөрмөц үзэсгэлэн гаргажээ

    Уран зургийн үзэсгэлэнгийн дэлхийн чиг хандлага өөрчлөгджээ. Австралийн “Grande Exhibitions” саяхан шинэ үзэсгэлэнгээ толилуулсан бөгөөд энэ удаад зураач Винсент ван Гогийн бүтээлүүдийг дэлгэн харуулсан аж. Түүний зургуудыг илүү амь орсон хэлбэрээр харуулсан ба гэрэлтүүлэг, аяз зэргийг нэмжээ. Үзэсгэлэнг үзсэн хүмүүс өндөр сэтгэгдэлтэй байгаа. “Grande Exhibitions”-ийн захирал Роб Кирк “Ван Гог бол агуу уран бүтээлч. Бид энэ удаад хүмүүст түүний уран бүтээлүүдийг тусгайлан …

  • 7 November

    Гадаадад эмчилж байсан 39 төрлийн өвчнөөс долоог нь эх орондоо эмчилдэг боллоо

    Гадаад улсад эмчилгээнд хамрагдсан иргэдийн сүүлийн 2 жилийн судалгаанаас харахад эрхтэн шилжүүлэн суулгах, зүрх судасны мэс засал, мэдрэлийн мэс заслын шалтгааны улмаас нийт 198 иргэн гадаад улсад эмчилгээнд хамрагдан, 11 тэрбум 398 сая 400 мянган төгрөгийг зарцуулсан байна. Дээрх 3 өвчний улмаас эмчилгээнд хамрагдсан иргэд нийт эмчилгээнд хамрагдсан иргэдийн 71.2 хувийг эзэлж, нийт гадаад улсад эмчилгээнд гарсан мөнгөний 68.9 хувийг …

  • 7 November

    МҮЭХ нь МАХН-д “дагаар орох уу”

    МҮЭХ-ны үйл ажиллагааг гэнэтхэн шүүмжилдэг, бүр харлуулах гэж оролддог явдал гарах болсон нь шинэ зүйл биш гэнэ. Учир нь МҮЭХ-ны чуулган болох дөхөөд ирэхлээр ийм зохион байгуулалттай гүтгэлэгийн шинжтэй мэдээлүүд ихээхэн идэвхиждэг байна. Энэ удаад МҮЭХ-ны чуулган 11 сарын 8-9-ны өдрүүдэд болох гэж байгаатай холбоотойгоор МҮЭХ-ийн удирдлагууд болон МҮЭ-ийг тэр чигээр нь харлуулах гэсэн оролдлогыг ихээхэн хөрөнгө мөнгө зарж, хэвлэл …

  • 7 November

    2017 оны Холливудын хамгийн үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйчүүд тодорлоо

    Анжелина Жоли Анжелина Жоли бол Холливудын хамгийн дур булаам, авъяаслаг жүжигчдийн нэг юм. Түүний олон улсад анх танигдсан нь бүтээл нь компьютерийн тоглоомын баатар болох Лара Крофт буюу Томб Райдер (2001) киноны гол дүр юм. Холливудын нэрт жүжигчин Скарлетт Йоханссон  Жессика Альба Меган Фокс Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин, загвар өмсөгч Меган Фоксыг Анжелина Жолитой гадаад төрх, олон нийтийн өмнө нээлттэй байдаг эсэхээр нь байнга харьцуулдаг.Гэхдээ ихэвчлэн …

  • 7 November

    Хятадын шилдэг жүжигчин Гон Лигийн түүх

    Хятадын алдарт жүжигчин Гон Ли өдгөө 52 настай. Тэрээр анх 1987 оноос кино урлагт орсон. 1985 онд Хятадын хамгийн том хөгжмийн сургуульд сурахыг хүсч шалгалт өгсөн боловч тэнцээгүй бөгөөд тун удалгүй Бээжин дэх Драмын Төв Академид шалгуулахад харин тэнцэж, өөрийнхөө жүжигчин болох замаа тавьсан байдаг. Гон Ли найруулагч Жан Еимоутой хамтран Хятадын киног анх Европ, Америкт таниулсан хүндтэй хүн юм. Тэрээр Хятадын …

  • 7 November

    ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ орон нутгийн замын нөхцөлтэй танилцаж шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна

    Ихэнх нутгаар их хэмжээний цас орсноос орон нутгийн чиглэлийн замын зарим хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдах, гулгаа үүсэх зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа. Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ цаг үеийн мэдээллийг шуурхай авч холбогдох удирдлагуудад үүрэг өгч байгаа бөгөөд орон нутгийн АЗЗА компаниуд 24 цагийн турш  бэлэн байдалд ажилласнаар хаагдсан зам даваа байхгүй, хөдөлгөөн саадгүй нэвтэрч байна. Өнгөрсөн шөнө Зам тээврийн сайд …

  • 7 November

    Айтүүлс IPO-ны талаар хэн юу хэлэв?

    Монгол Улсын цор ганц баялаг бол хөрсөн доорх ашигт малтмал биш, харин оюуны шавхагдашгүй нөөцийг түшиглэж мэдээллийн технологийн салбарт хөрөнгө босгож болно гэдгийг харуулж чадсан “Айтүүлс” ХК хувьцаагаа олон нийтэд санал болгосон эхний өдрөөсөө л анхаарлын төвд байв. Тэдний талаар энгийн иргэдээс эхлээд эдийн засагчид, УИХ-ын гишүүд ч магтаж, үзэл бодлоо цахим орчинд илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Монгол залуус …

  • 7 November

    Ж.Хичээнгүй: Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх схемийг нэвтрүүлнэ

    “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн зочноор “Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Ж.Хичээнгүйг урилаа. БАРИЛГЫН САЛБАРЫГ ТЭЖЭЭДЭГ ГОЛ ЗҮЙЛ НЬ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ -Төрийн орон сууцны корпораци гэдэг байгууллага байх ёстой юу, үгүй юу гэдэг асуудал …

  • 7 November

    Дурсамжаа сэргээцгээе

    80, 90-ээд оны репрүүд дурсамжаа сэргээж мөн тэр дурсамжаа үнэ цэнтэй байлгахын тулд Реп челленж гэх сайн үйлсийн аянг эхлүүлсэн талаар та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Тухайн үедээ мөн одоо ч гэсэн залуусын сонирхлыг татаж хайрлуулсаар байгаа 80,90-ээд оны баатрууд маань сайн үйлсийн аянгаараа нэгэн өрх толгойлсон эмэгтэйд аз жаргалыг бэлэглээд байна. Учир нь Хар тас хамтлаг реп челленжид …

  • 7 November

    Америкийн ерөнхийлөгчид дунд хуруугаа үзүүлсэн эмэгтэйг ажлаас нь халав

    50 настай Жюли Брискмэн Виржиниа мужийн Стерлинг хотод  унадаг дугуйтай явж байхдаа хажуугаар нь машины цуваатай зөрж өнгөрсөн Дональд Трамп руу дунд хуруугаа гаргаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Үүний дараа маркетингийн компанийн захирлууд нь түүнийг дуудаж уулзан ажлаас нь халах болсныг хэлсэн аж. Өнгөрсөн сард энэхүү үйл явдал болсон юм. Тэрээр Виржиниа мужид амьдардаг бөгөөд зургаан сарын хугацаатай  Акима компанид ажиллаад байж. Харин Жули …

  • 7 November

    Шадар сайдын Ажлын албаны даргаар Л.Саянааг томилжээ

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргын тушаалаар Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар Л.Саянааг томиллоо. Мөн хатагтай Л.Саянаа нь Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр үргэлжлүүлэн ажиллах юм. Тэрээр 2016 оноос Монгол Улсын Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

  • 7 November

    Дуучин Г.Ариунбаатар “ВВС Cardiff singer of the world” уралдааны шагналын цомоо М.Энхболдод хадгалууллаа

    Монгол Улсын гавьяат жүжигчин, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдаанаас хүртсэн цомоо Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод гардууллаа. Энэ үеэр дуучин Г.Ариунбаатар:Би энэ онд болсон “ВВС Cardiff singer of the world” гэдэг дэлхийн мэргэжлийн дуулаачдын хүсэл тэмүүлэл нь, уралдаан шалгаруулалтын оргил нь болсон тэмцээнээс 3 цомыг эх орондоо авчирсан. …