Monthly Archives: November 2017

November, 2017

  • 1 November

    Д.Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Г.Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв. Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 …

  • 1 November

    Д.Сумъяад Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 10 сарын 25 ны 39 дугаар зарлигаар МУГТ Жудо бөхийн Дэлхийн Аварга Олимпийн Их наадмийн мөнгөн медальт  Д. Сумъяад  Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол Мөн Жудо бөхийн 2017 оны Дэлхийн Аваргын хүрэл медальт Г. Одбаяр  Б . Мөнгөнчимэг нарт Монгол Улсын гавъяат тамирчин цол тус тус олгов. Д.Сумъяа нь 1991 оны Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. …

  • 1 November

    Трампын туслахууд Оростой гүн холбоотой юу?

    Америкийн Холбооны Мөрдөх Товчоо Оросын тал Демократ Үндэсний Зөвлөлийн мэдээллийн санг хакердах замаар 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлыг нураах оролдлого хийсэн баримт олжээ. Холбооны Мөрдөх Товчоо мөн Трампын компанит ажлынхныг Оросын талын уг үйлдэлтэй сүлбээтэй байсан гэж үзэж байгаа. Гэхдээ энэ тухай нарийн баримт одоогоор олдоогүй. Трампын компанит ажлыг удирдагч Паул Манафорт Украинд улс төрийн зөвлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Харин Паул “Энэ үнэхээр …

  • 1 November

    Сэтгүүлч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр хоригджээ

    Монгол улсын  СГЗ, ОУ-ын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр шалгагдаж байна. Одоогоор эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд  74 настай сэтгүүлч Б.Дашзэвэгийг өнгөрсөн баасан гаригаас эхлэн хорьсон байна. Прокурорын байгууллагаас түүнийг нэг сар баривчлах саналаа шүүхэд ирүүлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг өнгөрсөн баасан гаригаас эхлэн нэг сар хорих шийдвэр гаргажээ. Үргэлжлэлийг …

  • 1 November

    70 мянган багш хуулийн дагуу хугацаагүй ажил хаяхаар боллоо

    Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр багш нарын хугацаагүй ажил хаялтын тухай хэвлэлийн хурал хийлээ. Тухайлбал хөдөлмөр нийгмийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээрийн үр дүнг МҮЭХ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэлэлцээрийг орхисон аж. Тэд төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөг, цалингийн санг нэмэхгүйгээр урамшуулал олгох боломжийг бүрдүүлэх тухай асуудлыг түр зуур …

  • 1 November

    Японы дайны үеэр бэлгийн боолчлолд өртсөн бүсгүйчүүдийн үнэн төрх

    Дэлхийн II дайны үед Японы армийн цэргүүдийн “алжаалыг тайлж”, секс боолчлолд өртсөн Солонгос эмэгтэйчүүдийн асуудал өнөөг хүртэл хурцадмал хэвээр байна. Тэд Японы цэргүүдийн бусармаг үйлдлийн золиос болсон хэмээн Японы Засгийн Газраас уучлалт гуйхыг шаардаж удаа дараа тэмцэл өрнүүлж байсан. Тус эмэгтэйчүүдийн талаарх баримтуудыг хүргэж байна. Дэлхийн II дайны үед Япончууд Өмнөд Солонгосыг колончилж, Хятадын Нанжин хотыг эрхшээлдээ оруулсан үе байв. …

  • 1 November

    Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн талаарх сонирхолтой баримтууд

    Хэдхэн хоногийн өмнө Абу Даби хотод болсон Жүдо бөхийн  Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг  жинд  Риогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа  алтан  медаль хүртсэн. Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабигийн тэнгэр эх  орныхоо далбааг мандуулж  алтан медалийн эзэн, Монголын жүдо бөхөөс төрсөн анхны эмэгтэй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна.  Абу Даби хотод болсон Жүдо бөхийн Их дуулга …

  • 1 November

    Өчигдрийн онцлох фото агшинууд

    Бразил, Сао Пауло Хурдны галт тэргэнд “Halloween”-ны баярын хувцсаа өмссөн бүсгүй зорчиж байна. Америк, Вашингтон Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар Цагаан Ордонд “Halloween”-ны баяр тэмдэглэжээ. Израиль, Беер Шеба Австралийн “Light Horse” холбооныхон Беер Шебагийн дайны түүхт ойн үеэр морин цэргийн жагсаал хийв. Англи, Манчестер Хотын захиргааны ордны гадаа Санта Клаус хийж байна. Боливиа, Ла Паз Өөд бологсдын …

  • 1 November

    Цахилгааны шөнийн тарифыг өнөөдрөөс эхлэн 50-100 хувь хөнгөлнө

     Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүрэг болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг  50-100 хувь хөнгөлнө.Энэхүү хөнгөлөлт  өнөөдрөөс эхлэн  хэрэгжиж ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдөх юм байна. Гэр хорооллын айл өрх хэрэглэгчдэд шөнийн тарифын хөнгөлөлт тооцох ажлыг Засгийн …

  • 1 November

    Баруун ширээтийн аманд 264 машины зогсоол байгуулжээ

    Улаанбаатар хотын иргэдийн хамгийн их зорчин ууланд гардаг Зайсан-Баруун ширээт  замыг өргөтгөж, аялагчдад зориулсан автомашины зогсоол байгуулах ажлыг Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн. Эл бүтээн байгуулалтын ажил дуусаж, өнгөрсөн амралтын өдөр холбогдох албаныханд хүлээлгэн өглөө. Гүйцэтгэгч компанийнхан эхний ээлжинд 2.05 км авто зам өргөтгөж, 264 машины зогсоол байгуулсан бол унадаг дугуй, автобус, таксины зогсоол, нийтийн бие засах газар, хогийн цэг нэмж …

  • 1 November

    Улаанбаатар хотын өнөөгийн эсрэг, тэсрэг өнгө аясыг харуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, “Art Space-976” галлерей хамтран зохион байгуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон уран бүтээлчид оролцлоо. Энэхүү “Зөрлөг” үзэсгэлэнд уран бүтээлч Б.Отгонтүвдэн, Б.Бат-Оргил, У.Нарбаясгалан, Р.Чинзориг, Д.Батхолбоо, “Хөх зэв” холбоо нэгдлийн …

  • 1 November

    Х.Нямбаатар: МАН хоригийг хүлээж авахгүй гэдэгт 100 хувь санал нэгдсэн

    УИХ дахь МАН ын бүлэг хоёр хуваагдсан зүйл байхгүй гэдгийг УИХ-ын гишүүд хэлсээр байна. Тэдний нэг нь УИХ ын гишүүн Х.Нямбаатар юм. Өмнөх баасан гаригт сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан ерөнхийлөгчийн хоригийг МАН ын бүлэг хэлэлцээд хоригийг хүлээж авахгүй байя гэдэгт 100 хувь санал нэгдсэн. УИХ ын хууль зүйн байнгын хороо ч мөн адил хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэрийг 90 хувийн …

  • 1 November

    “Нарны үр сад”-ын хосын хуриманд Хятадын од Жан Зиеи иржээ

    “Миний байшин” киноны од Сун Хэгёо “Нарны үр сад” олон ангит цувралд хамтран тоглосон Сун Жүнгитай өчигдөр  “БНСУ”-ын Сөүл хотын “Шилла” зочид буудалд гэрлэсэн. Хос нийт 300 орчим зочныг хуримандаа урьсан аж. “Гейшагийн дурсамж” киноны гол дүр Жан Зиеи сүйт бүсгүй Сун Хэгёотой дотно найз бөгөөд уригдан ирж, баяр хүргэжээ. Тэд бал сараа удахгүй Европт тэмдэглэнэ.  

  • 1 November

    Өнөөдөр Д.Сумъяад Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх ёслол өнөөдөр 11.40 минутад Төрийн оронд болох гэж байна. Д.Сумъяа нь 1991 оны Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д барилддаг. Тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл (2012, 2013), 2015 оны ДАШТ-ий хүрэл, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын мөнгөн …