Monthly Archives: November 2017

November, 2017

  • 1 November

    Азербайжаны үндэсний амттан халва МЭӨ 7-р зуунд бий болсон

    Баклава, эсвэл халва нь Азербайжан улсын үндэсний амттан юм. Эрдэмтэд олон жилийн түүхтэй уг амттанг судлаад МЭӨ долдугаар зууны эртний Месопотамд хүмүүс иддэг байсныг олж мэджээ. Азербайжаны бүс нутгаас хамаарч хүмүүс нь өөр өөр орцтойгоор халваг хийдэг. Үүнд ойн самар ордог. Мөн ганга, гүргэм цэцгийн ханд болон бусад амтлагчаар амталдаг байна. Гэвч орцонд нь ордог бүх материалыг тэд үеэс үед …

  • 1 November

    Сурагчдын амралт нөгөөдөр эхэлнэ

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын  амралт  нөгөөдөр  эхлэх гэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар баталдаг сурагчдын амралтын хугацаа энэ жил өөрчлөгдөхгүй, ноднингийнхтой адил байхаар шийдвэрлэсэн  юм. Хуваарийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хот, хөдөөгүй арваннэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног амарна. Харин хоёрдугаар улирлын амралтаар бага ангийн сурагчид гурван долоо хоног, дунд, ахлах ангийнхан хоёр долоо …

  • 1 November

    “Зуун жилийн ганцаардал” романы зохиолч Г. Маркезын сонирхолтой түүх

    Габриел Гарсиа Маркез ирээдүйн эхнэртэйгээ 13 настай байхад нь бүжгийн талбай дээр танилцжээ. Тэр даруй түүнд гэрлэх санал тавьсан байна. Охин зөвшөөрсөн боловч эхлээд сургуулиа төгсөх хэрэгтэй байгаагаа хэлжээ.Ингээд тэдний хурим 13 жилийн дараа болсон гэдэг. Мерседес Габриелийг “Зуун жилийн ганцаардал” романаа бичиж байхад нь үргэлж хамт байж, нөхрөө агуу бүтээл туурвина гэдэгт нь огт эргэлзэлгүйгээр халамжилж, тэжээж байжээ. Арван найман …

  • 1 November

    Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр Ж.Хунан сонгогдлоо

    Монголын Хуульчдын холбооны гуравдугаар их хурал 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хууль сахиулахын их сургуулийн Соёлын төвд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 534 төлөөлөгчөөс  468 нь оролцсон. Хурлыг нээж Хуульчдын холбооны хоёр дахь Ерөнхийлөгч Б.Гүнбилэг үг хэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нар мэндчилгээ …

  • 1 November

    Леонардо Да Винчигийн алдагдаж байсан зургийг дуудлага худалдаагаар зарахаар болжээ

    Леонардо Да Винчигийн алдагдаж байсан зургийг энэ сард Нью-Йоркийн дуудлага худалдаагаар зарахаар болжээ. Зураач “Salvator Mundi” нэртэй энэхүү зурагтаа Есүс Христийг дүрсэлсэн юм. Одоогоор зураг 100 сая ам.доллараар зарагдана гэсэн таамгийг гаргаад байгаа. Сүүлд ховор эд зүйл цуглуулагчийн хувийн цуглуулгад уг бүтээл байсан юм. Тэрээр бүтээлийг өмнө нь дуудлага худалдаанаас авсан аж.  

  • 1 November

    Х.Эрдэнэт-Од:Д.Сумъяа маань уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд Хөдөлмөрийн баатар боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо. Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д. Сумъяагийн багш Монгол Улсын гавъяат тамирчин Хишигбатын Эрдэнэт-Од болон Д. Сумъяагийн аав М. Доржсүрэнтэй цөөн хором ярилцлаа. Х.Эрдэнэт-Од:Д.Сумъяа маань уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд Хөдөлмөрийн баатар боллоо -Таны шавь Доржсүрэнгийн Сумъяа жүдо бөхөөс төрсөн анхны эмэгтэй Монгол …

  • 1 November

    38-р цэцэрлэг дулаан алдагдлын асуудлаа шийдлээ

    Агаарын бохирдолыг бууруулах  ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар  Дэлхийн банктай хамтран ажиллаж байна. Тус банкны Дэлхийн “Улаанбаатар цэвэр агаар” төсөл нь энэ  оны тавдугаар сараас эхлэн “Дулаалга аян” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын утаа ихтэй, агаарын бохирдлын хэмжээ өндөр бүсэд байрлах 6, 38, 125, 82 дугаар цэцэрлэгүүдийн барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчлэн дулаан …

  • 1 November

    Женнифер Лопес найз залуугийн хамтаар “Vanity fair” сэтгүүлийн нүүрийг чимлээ

    Дуучин Женнифер Лопес, түүний найз залуу Алекс Родригоз нар “Vanity Fair” сэтгүүлийн энэ сарын зочноор оролцжээ. Тэд эхэндээ найзууд байсан ч өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн албан ёсоор үерхэж буй гэдгээ зарласан билээ. Женнифер Лопес тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Родригоз бол маш ичимхий залуу, түүнтэй хамгийн анх удаа уулзахдаа би эхэлж яриа өдсөн, Алексын хажууд байхдаа би эрх чөлөөг мэдэрдэг, заримдаа …

  • 1 November

    Apple iOS 11.1 загвартаа шинэ “эможи”-нууд оруулжээ

    Apple саяхан iPhone, iPad-даа сүүлийн үеийн iOS 11.1-г оруулсан бөгөөд үүнд “эможи”-н олон шинэ хувилбар багтсан байна. iOS 11.1-аар утсандаа хамгааллын шинэчилсэн тохируулга хийх бөгөөд өөр хэд хэдэн тохиргоог хийх ч боломжтой. Мөн үүгээр утсандаа шинэ дүрс загварын “эможи”-г суулгах боломжтой юм. Хүн рүү мессеж бичихдээ сэтгэл хөдлөлөө харуулдаг эдгээр олон “эможи”-ноос сонгох боломжтой боллоо. Тэд олон улсын стандартын “Unicode” консорциумаас зөвшөөрөл авсныхаа дараа үүнийг …

  • 1 November

    Цахилгааны хөнгөлөлтөд 130 мянга гаруй айл өрх хамрагдана

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд тог цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн онд гарсан. Үүний дагуу өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, хоёр тарифт тоолууртай айл өрх ирэх …

  • 1 November

    “Аз жаргалтай Улаанбаатар хот” хөшөөг утаанаас хамгаалж “аз жаргал”-тай болгов

    Манай нийслэл Улаанбаатар хот тун саяхан 378 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ хүрээнд “Аз жаргалтай Улаанбаатар хот” хэмээх хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан. Энэхүү хөшөө босгосныг олон хүн шүүмжилсэн бөгөөд 90 саяар, 900 саяар хийсэн хэмээн мэдээлж байсан. Тэгвэл уг хөшөөг 27 саяар босгосон тухай Нийслэлийн удирдлагууд тайлбар өгөөд буй. Тэгвэл өчигдөр “Утааны эсрэг аав ээжүүд” холбооныхон жинхэнэ “аз жаргалтай” болгосон гэнэ. …

  • 1 November

    Ахлагч Б.Гантулга гэнэтийн бүлэглэлийн халдлагыг зогсоожээ

    Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатараас  Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал даргатай Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд талархал ирүүлжээ. “UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальонд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэж байгаа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын усчин аврагч, ахлагч Б.Гантулга нь 2017 …

  • 1 November

    Цалингаа 30-50 хувь нэмүүлэх багш нарын шаардлага хэрэгжих боломжтой юу

    Монголчууд бид “хөнжлийнхөө хирээр хөлөө жийх” гэж ярьдаг. Энэ үгийн утга боломж нөхцөлтэй зохицон амьдрах гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Гэхдээ хөнжлөө томруулж болохгүй гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл энэ нь боломжоо сайжруулж болно гэсэн үг. Гэвч энэ үгийн утга санааг оюуны үрийг таригч эрхэм багш нар маань  ойлгохгүй, эсвэл ойлгохыг хүсэхгүй байгаа нь харамсалтай. Төсвөөс цалинждаг Ерөнхий боловсролын сургуулийн …

  • 1 November

    Техасын виски яагаад хамгийн сайн нь вэ?

    Саяхны судалгаанаас үзэхэд Америкчууд улсынхаа хамгийн сайн виски үйлдвэрлэгчээр Техасын вискины үйлдвэрийнхнийг нэрлэжээ. Тэд улаан буудай, эрдэнэ шиш, арвай, цаашлаад торх зэрэг виски хийхэд ордог бүхий л зүйлээ өөрсдийн гараар хийдэг аж. Гаррисон ах дүүс 2005 оноос хойш үйлдвэрээ ажиллуулж байгаа. Техасын зуны хуурай цаг уур, цагаан царс модон торх зэрэг хэд хэдэн зүйл виски сайн болоход нөлөөлдөг байна.  

  • 1 November

    Чикаго хотод Америкийн зохиолчдын музей нээгджээ

    Чикаго хотын төвд Америкийн алдарт зохиолчдын “American Writers Museum” нэртэй музей нээгдсэн байна. Ирландад байдаг “Dublin Writers Museum”-ээс санаа авч Малголом О’Хаган гэгч уг музейг нээсэн юм. Музейн үзэгчид алдарт зохиолчдын зохиолынхоо санааг олсон түүх, бичиж байсан үйл явцыг нь эндээс мэдэж болох аж. Музейн загвар хийц болон гэрэлтүүлгийг яг л сансар огторгуйд гарсан мэт мэдрэмж авахаар шийдэлтэй хийсэн байна. …