Өөрөө шүдээ угаадаггүй байж хүүхдээ шүдээ угаа миний хүү, шүдээ угаахгүй бол шүд өвдөнө гэж тэр аав хэлнэ. Хүүхдийн хүмүүжил, хэрхэн зөв хүн болгох вэ? Ямар ном унших вэ? Ямар сургуульд сургах вэ? гэж ихэнхи эцэг эхчүүд боддог багагүй шаналдаг. Гэвч хүмүүжил тэр бүх зүйлээр хэмжигддэггүйг хожим ойлгох нь бий. Дэлгэцийн дон, компьютер тоглоомонд донтож гэрээс дайжиж буй хүүхдээ, зан суртахууны хувьд …
Yearly Archives: 2017
November, 2017
-
15 November
“БНСУ”-д болсон газар хөдлөлтөд Монгол иргэн өртсөн мэдээлэл ирээгүй гэв
БНСУ-ын Умард Кёнсан мужийн Пухан хотын ойролцоо өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14:29 цагт 5.4 балл, 16:49 цагт 4.6 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Эдгээр газар хөдлөлт Сөүл хотын төв орчимд мөн мэдрэгдсэн байна. БНСУ-д манай улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд Пухан хот орчим албан ёсны бүртгэлтэй 84 монгол иргэн байдаг байна. …
-
15 November
Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр боллоо. Хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар Б.Хурцыг томилох эсэх тухай саналыг хэлэлцэж, гишүүдийн 78.6 хувь нь дэмжлээ. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэллээ. УИХ-ын гишүүн О.Содбилэг “Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайдыг томилох эсэх асуудлыг бид хэлэлцэж байна. Тийм учраас би Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны сайд хоёроос асуулт асууя. …
-
15 November
НИТХ есөн Тэргүүлэгчээ батламжлав
Хангарди ордонд хаалттай хуралдсан НИТХ-ын хуралдаанаар есөн Тэргүүлэгчийг батламжиллаа. Тодруулбал, НИТХ дахь МАН-ын бүлгээс С.Амарсайхан, С.Мөнхчулуун, Н.Батсүмбэрэл, Ц.Байгалмаа, Б.Батнасан, Д.Мөнхжаргал, Б.Цолмон болон С.Эрдэнэтуул, П.Баярхүү нарыг тэргүүлэгчид нэр дэвшүүлэхийг дэмжиж томиллоо. Харин АН хоёр тэргүүлэгчээ нэр дэвшүүлэх, томилох эрх нээлттэй үлдэж буй юм. Ийнхүү НИТХ-ын хуралдаан түр завсарлаад 15.00 цагт үргэлжилж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах …
-
15 November
“Victoria’s Secret”-ийн загвар өмсөгчдийн жилийн орлого
Дэлхийн хамгийн алдартай дотуур хувцас үйлдвэрлэгч “Victoria’s Secret” компанийн загвар өмсөгчийн жилийн орлогыг “Forbes” сэтгүүл онцолжээ. Португалиас төрөн гарсан загвар өмсөгч Сара Сампайогийн жилийн орлого 1.2 сая ам.долларт хүрч байна. Шведийн модель, 28 настай Элса Холкс жилд 1.5 сая ам.доллар олжээ. Америкийн залуу загвар өмсөгч, 20 настай Белла Хадидын жилийн орлого 3 сая ам.долларт хүрч байна. Марта Хантын жилийн орлого …
-
15 November
Зарлага хяналтаас гарч буйг илтгэх 4 шинж
Та баян байсан ч мөнгөө дэмий үрнэ гэдэг бол болчимгүй үйлдэл. Хэн нэгний амьдралыг өөрчилж чадах мөнгийг хэрхэн хэрэггүй зүйлд зарцуулснаа тунгаагаад нэг үзье. Эсвэл тэр мөнгөөр ирээдүйн амьдралаа өөрчилж чадах байсан талаар бодоод үз. Энэ хоёр санаа нэг л хүч өгөхгүй байвал тэр мөнгийг олохын тулд хир их хөдөлмөрлөсөн талаар бодъё. Хэдэн долоо хоног, хэдэн сарын орлогоо дэмий үрж хогийн саванд хаях …
-
15 November
Их Британийн хамгийн баян 10 эрхэм хэн бэ
Их Британийн урлаг соёл, нийгмийн зүтгэлтнүүдээс хамгийн баян чинээлэг 10 алдартныг Forbes сэтгүүл зарлалаа. Жагсаалтыг алдарт Харри Поттер зохиолыг бичсэн Кэйни Роулин тэргүүлсэн бөгөөд түүний нийт хөрөнгө 75 сая фунтэд хүрчээ. Тэрбээр зөвхөн Их Британид гэлтгүй дэлхийн хамгийн чинээлэг зохиолчдын нэг төдийгүй Cursed Child ном нь өнгөрсөн жил хамгийн их борлогдсон бүтээлээр нэрлэгджээ. Харин түүний араас Coldplay хамтлагийн дуучин Кристофер …
-
15 November
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар шинэ тэргүүлэгчдээ сонгож байна
НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр /2017.11.14/ хуралдаж, ээлжит бус нэгдүгээр хуралдааныг өнөөдөр зарлан хуралдуулах шийдвэр гаргасны дагуу яг одоо НИТХ-ын ээлжит бус хурал болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дотоод зохион байгуулалт болон нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсох, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах юм байна. Түүнээс …
-
15 November
Исса Алескандрович Плиевийн хөшөөний нээлт боллоо
БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөний нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны зүүн хойд хэсэгт боллоо. Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ракшаев Рыгзын Ракшаевич, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн, Холбооны Зөвлөлийн Батлан хамгаалах, аюулгүй байдлын хорооны гишүүн Мамсуров Таймураз Дзамбекович болон …
-
15 November
Б.Баатарсүх: Томуу, томуу төст өвчинг дур мэдэн эмчилснээс болж хүндэрсэн тохиолдол их байна
Ханиад томуу ихсэж байгаатай холбогдуулж урьдчилан сэргийлэх, нэгэнт хүрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний тандалт, урьдчилан сэргийлэх албаны дарга Б.Баатарсүхтэй ярилцлаа. -Нийслэлд томуу болон томуу төст өвчний тархалт ямар хэмжээнд байна вэ? -Нийслэлийн эрүүл мэндийн газрын сүүлд хийсэн статистик мэдээллээр нийслэлийн хэмжээнд дотоодын үзлэгт орсон нийт хүмүүсийн 3.6 хувь нь томуу болон …
-
15 November
Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй
Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй гэдэг тооны ухааны энгийн томъёог хүн бүр мэднэ. 5+3 болон 3+5 гэдэг тооны эцсийн хариу нь адилхан найм. Тоон ухааны энэ чанар хүмүүний амьдралыг ч тодорхойлох шинж чанартай. Жишээлбэл, Итгэл үнэмшил, амьдралын зарчим, аливаад хандах хандлага, арга барилаараа адилхан хүмүүсийг нэгнээс нь дээрдүүлж, илүү сайн гэж ойлгоход төвөгтэй. Гэвч харамсалтай нь нөхцөл байдал 90 …
-
15 November
У.Хүрэлсүх: Засгийн газар хотын бүх айлыг эрчим хүчээр хангана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “ДЦС-4” төрийн өмчит хувьцаат компанид ажиллалаа. Тус компани одоогоор 185 мянган тонн нүүрс, 64 тонн мазут нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ үндсэнд нь хангаад дуусч байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа. Мөн Багануурын уурхайд нүүрсний өр төлбөргүй, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хувьд тухайн онд хэрэглэсэн нүүрсний төлбөрийг бүрэн төлсөн, 2001 оноос …
-
15 November
25-35 насны таван иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн байсныг тогтоожээ
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр хурандаа Б.Баатархүү “ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газраас 2017 оны эхний 11 сарын байдлаар 489 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ. Үүнээс 270 хүнд холбогдох 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэдээс ирсэн мэдээллийн …
-
15 November
Нийслэлийн хэмжээнд 300 гаруй тэнэмэл иргэн бүртгэгджээ
Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13.00 цагийн байдлаар Нийслэлийн 11 дүүргээс 352 насанд хүрсэн хүн, 11 хүүхэд, орон нутагт насанд хүрсэн 148, хүүхэд 23 нийт 500 насанд хүрсэн хүн, 34 хүүхдийг эмнэлгийн үзлэгт хамруулж 11 хүүхдийг “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-т, 120 иргэнийг “Амрвдар ухаан …
-
15 November
Маргаашнаас хүйтний эрч чангарч, цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. 2017 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл