ХОНЬ (3/21-4/19) Өнөөдөр та ганцаар байхыг хүсч үүнийг эргэн тойрныхондоо ойлгуулж чадах бололтой. Сарын эхний хоногуудад ажлын эрч хүчээ бага зэрэг бууруулж карьер хөөх санаагаа багасгаж, харилцааны хүрээгээ хумьж, өөртэйгөө ажиллавал зүгээр болохыг од эрхэс зөвлөж байна. ҮХЭР (4/20-5/20) Өнөөдөр алдартай үхрүүд шүтэн бишрэгчиддээ таатай сайхан сэтгэгдэл төрүүлэхээр чармайна. Хэрвээ эрсдэлтэй спортын төрөлд дуртай бол энэ нь танд аюул учруулахгүй. …
Yearly Archives: 2017
November, 2017
-
3 November
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 03. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 14. Сугар гараг. Шийдэм одтой, нэг цагаан мэнгэтэй, хөх морь өдөр. Өдрийн наран 7 цаг 46 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
3 November
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор 13-18 хэм, …
-
2 November
Д.Цогтбаатар Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол улсад суугаа элчин сайд нартай уулзалт хийв
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзан Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, гадаад бодлогын зорилтын талаар мэдээлэл өгч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон, Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулав. Тэрээр 2017 оны 11 дүгээр …
-
2 November
Нью-Йоркт халдлага үйлдсэн этгээд хэн бэ?
Энэ мягмар гаригт Нью-Йорк хотын худалдаа, эдийн засаг төвлөрсөн хэсэг болох Манхэттен дүүрэгт гарсан террорист халдлагыг үйлдсэн Сайфулло Сайповын талаар зарим мэдээлэл ил болжээ. Албаныхны мэдээлснээр Сайпов Нью-Жерси мужид энэ оны зургадугаар сард нүүж ирэхээсээ өмнө Флорида болон Охаёо мужид амьдарч байсан аж. Охаёо мужид эхнэр хоёр охины хамт амьдарч, зар сурталчилгааны машины жолооч хийж байсан түүний Нью-Жерси дэх хөрш нь “Тэд сүүлд нэг хүүтэй болсон” хэмээсэн байна. Түүнтэй хамтран ажиллаж байсан хүн “Тэр …
-
2 November
Д.Трамп: Нью-Йоркт террорист халдлага үйлдсэн этгээдийг цаазаар авбал зохино
2010 оноос хойш Америкт амьдарч байгаа Сайфулло Сайповт террористуудад материалын дэмжлэг үзүүлсэн, үймээн самуун дэгдээж хүний аминд хүрсэн хэргээр хэрэг үүсгээд байгаа. Энэ мягмар гаригт Нью-Йорк хотын худалдаа, эдийн засаг төвлөрсөн хэсэг болох Манхэттен дүүрэгт гарсан террорист халдлагыг үйлдсэн тэрээр цагдаа нарт буудуулж шархадсаныхаа дараа эмнэлэгт хэвтсэн. Тэр ачааны машинаар дугуйн зам уруу дайран орж, найман хүний амийг хөнөөж, 12 хүнийг …
-
2 November
Давхар эрүү арилгах үр дүнтэй 7 дасгал
Үргэлжийн залуу дүр төрх нь зөв зохистой хооллолт болон идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй салшгүй холбоотой юм. Тэгвэл энэ дүрэм бидний нүүрэнд ч хамаатай. Учир нь нас ахих тусам та бидний нүүрний арьс суларч, байгалийн гоо үзэсгэлэнгээ алддаг. Эмч нарын зөвлөсөн таны нүүр царайг үргэлжийн залуу, мөн чанга харагдуулах цогц дасгалыг хүргэж байна. Булчингаа халаана Аливаа дасгал хөдөлгөөн хийхийн өмнө биеэ халаадагтай …
-
2 November
Хувцсан дээр тогтсон хөлсний толбо арилгах шалгарсан 7 арга
Дезодорант буюу хөлс дарагч нь ариун цэвэр сахихад найдвартай хэрэгсэл ч, багагүй сөрөг үр дагавар ч дагуулдаг. Бүр хамгийн үнэтэй, мөн чанартай гэх хөлс дарагч ч хувцсан дээр толбо үлдээдэг. Тэгвэл ийм толбо тогтсон хувцсаа хаяхаар бүү яараарай! Хувцсан дээр тогтсон хөлс дарагчийн толбо арилгах шалгарсан 7 аргыг санал болгож байна. Анхаараарай! Доорх аргуудыг хэрэглэхээс өмнө хувцасныхаа далд хэсэгт туршаад үзээрэй. …
-
2 November
С.Батболд ИКЛЕЙ-ийн Зүүн Азийн бүсийн удирдах хорооны гишүүнээр сонгогдлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ИКЛЕЙ (ICLEI) олон улсын байгууллагын Зүүн Азийн бүсийн удирдах хорооны гишүүнээр 2018-2021 онд ажиллахаар сонгогдлоо. Хотын захиргаадын холбоо болсон уг байгууллагад 86 улсын 1227 хот гишүүн бөгөөд 17 бүсийн нарийн бичгийн даргын газраар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Төв нь ХБНГУ-ын Бонн хотод, Зүүн Азийн төв нь Сөүл хотод ажилладаг. ИКЛЕЙ Зүүн Азийн …
-
2 November
“Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал” ирэх онд Монгол улсад болно
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Каве Захиди, НҮБ-ын суурин төлөөлөгч Беате Транкман нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг төрийн бодлогодоо тусган “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталж үндэсний хэмжээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх зорилтуудаа тодорхойлон ажиллаж …
-
2 November
У. Хүрэлсүх:Монголын төр бяцхан үрсээ сугалааны аз, хонжвороор алагчлахгүй
УИХ-ын дарга, УИХ-ын эрхэм гишүүд ээ, Манай Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ томилогдсоноос хойш долоо хоногийн хугацаанд Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд байна. Манай Засгийн газар МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгаа хямралаас гаргаж сэргээх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга дэг журмыг тогтоох, авлига хээл хахуулийг хазаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг төсвийн төсөлд тусгалаа. Ирэх онд …
-
2 November
Сири улсад хоёр настай охин 5 кг болтлоо туржээ
Сири улсад хоёр настай охин Хала аль-Нуфи 5 кг болтлоо туржээ. Бяцхан охины турсан шалтгаан нь дайны улмаас болж турсан байна. Сири улсад иргэний дайны улмаас олон мянган хүүхдүүд Хала аль Нуфи охин шиг байгаа аж. Хала охин хүнс тэжээлийн дутагдлын улмаас 5 кг жинтэй болсон юм. Хала охины ээж Ум Саид ядуу тарчиг амьдралыг туулж байгаа тул хөхний сүү нь ширгэж, хүүхдээ …
-
2 November
Д.Эрдэнэбат: З.Энхболдын хоригт дээрэлхүүлж байвал та нарын хохь
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: “Өнөөдөр ч бид нар шившгээ тарьж өглөө. Хоорондоо талцчихаад Ардчилсан нам руу буруугаа чихэхээ боль. Би хувь хүн рүү битгий дайр гэж хэлдэг.Ард түмэн төрд итгэх итгэл үнэмшилгүй болсон. Энэ төрөөс баяжсан улс төрчдийн ард түмний талхыг булаасан үйлдлийн тухай …
-
2 November
Сүй тавих үеэрээ “101 гөлөг” киноны хос хоёрыг дууриажээ
1961 онд Диснейн хийсэн “101 Далматин Гөлөг” хүүхэлдэйн киног үзээгүй хүн бараг байхгүй. Хүүхэлдэйн кинонд Рожер, Анита хоёрыг нохойнууд нь учруулдаг билээ. Тэгвэл Америкийн Иллиной мужийн нэгэн хос сүй тавих үеэрээ уг хүүхэлдэйн киноны үйл явдлуудыг дууриасан гэрэл зургуудыг авахуулсан байна. Хүүхэлдэйн киноны Понго, Пэрдита хоёр нохойн дүрд өөрсдийн Мүүкий болон Изабелла нохойгоо тоглуулсан юм. Коллир болон Коринь 2009 онд “Иллинойн …
-
2 November
Насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэгүй хамруулахаар боллоо
Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартай тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж яаралтай үзлэг шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай үед амьдралын баталгаажих түвшнээс доогуур, нэн ядуу гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авчрахгүйгээр шуурхай үйлчлүүлэхээр боллоо. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл