Yearly Archives: 2017

November, 2017

  • 2 November

    Дуучин Т.Ариунаа: Утасны дугаар /видео/

    Утасны чинь дугаар Урууланд минь байдаг Янаг уруулын чинь бал бурам Мансууруулах бодистой байдаг”  хэмээх шүлэгтэй дууг та бүхэн санаж буй биз ээ. Одоогоос 21 жилийн өмнө үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байсан “Утасны дугаар” дууг Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа дахин шинэчилж фенүүддээ хүргэхээр болжээ. 1996 онд анхны “Эрос № 1” хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. …

  • 2 November

    Уулчдын дурсгалд зориулж 1000 зул өргөнө

    Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь золгүй ослоор амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 21-ний өдөр гарсан. Тэгвэл осолдсон 17 нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аялалын Клубуудын Холбоо, Уул болон аялалын холбоод, клубууд нэгдэн 1000 зул өргөхөөр болжээ. Энэхүү зул өргөх ёслол энэ сарын 04-нд буюу …

  • 2 November

    Ш. Абэг Японы Ерөнхий сайдаар дахин томилов

    Японд өнгөрсөн сард парламентын доод танхимын ээлжит бус санал хураалт болсон. Ш.Абэ тэргүүтэй эрх баригч Либерал-Ардчилсан нам ба Комэйто намын эвсэл олонх болсон билээ. Харин өчигдөр Ш.Абэг Ерөнхий сайдаар дахин томилсон талаар NHK агентлаг мэдээлсэн байна. Шинзо Абэ нь удам дамжсан улс төрчдийн гэр бүлээс гаралтай. Түүний аав Шинтаро Абэ, өвөө нь Кан Абэ нар бүгд улс төрчид байв.   

  • 2 November

    223 мянган тонн үр тариа хураан авчээ

    Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал тариалжээ. Тариалангийн ихэнх бүс нутгаар 40-50 …

  • 2 November

    Өнөөдрийн өрнийн зурхай

    ХОНЬ (3/21-4/19) Хувиа хичээсэн байдал гаргах өдөр. Зарим хүмүүсд эд хөрөнгө зөвхөн өөртөө зориулж бусдыг өөрийн сонирхолд ашиглахыг хичээнэ. Ингэснээр та зөвхөн сэтгэл санааны өрөөр зогсохгүй мөн эд материалын ч өртэй болон үлдэж болзошгүй. Энэ тухай сайтар бод. ҮХЭР (4/20-5/20) Таны сэтгэл хоёр хэсэгт хуваагдмал байна. Та өөртөө шударга байна уу энэ бүхэн гэсэн асуулт тавина. Таныг ойлгодог хүн байгаа …

  • 2 November

    Есөн хүний аминд хүрсэн цуврал алуурчныг баривчилжээ

    Хоёр сарын гаруй хугацаанд есөн хүний аминд хүрсэн цуврал аллагын сэжигтнийг баривчилжээ. Японы цагдаагийнхан түүний гэрээс хэдэн хэсэг болгон тасалсан цогцоснуудыг олсон байна. Өнгөрөгч Мягмар гаригт цагдаагийнхан Такахиро Ширайшигийн байшингийн гаднах хөлдөөгч чингэлгээс тасалсан хоёр толгойг, бусад долоон цогцсыг гэр доторх хайрцагнаас нь олж илрүүлжээ. 27 настай хэрэгтэн эр цогцоснуудыг устгахын тулд ийнхүү хэдэн хэсэг болгож, нууж далдлахын тулд дээрээс …

  • 2 November

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 02. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 13. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, харагчин могой өдөр.                             Өдрийн наран 7 цаг 45 минутад мандан, 17 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 2 November

    Улаанбаатарт өдөртөө 0 хэм байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 11-16 хэм, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын …

  • 1 November

    Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга асан Батын Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох шийдвэр гаргажээ. Одоо энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Томилолтын хугацаа нь дууссан учир БНСУ-д суугаа Элчин сайд Баасанжавын Ганболдыг эгүүлэн татахаар боллоо. Б.Хурцын товч намтар: 1969 онд Улаанбаатар хотод төрсөн, эдийн засагч, хуульч мэргэжилтэй. “Торгон зам” ХХК-д менежер, Москва хот дахь төлөөлөгч, ТЕГ-ын ажилтан, Монгол Улсаас Унгар …

  • 1 November

    Хамгийн аюултай хоолны дэглэмүүд

    Хоол судлалын мэргэжилтнүүд турна гэдэг нь урт хугацааны, цогц алхам шаардсан зүйл гэдгийг эмэгтэйчүүдэд байнга сануулдаг. Харин ямар ч аргаар хамаагүй, маш бага хугацаанд илүүдэл жингээсээ салах гэж оролдох нь эцсийн дүндээ жин хассан ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь олонтаа. Тиймээс эмч нар турах эрмэлзэлтэй бүсгүйчүүдийн сонгож авдаг хоолны дэглэмүүдээс хамгийн аюултай зургааг нэрлэсэн байна. Эдгээр аргууд нь түр зуурын …

  • 1 November

    Японд 5D эрвээхий болон шувуудтай хамт хоолломоор байна уу?

    Япон улсад саяхан 5D орчин, байгалийн аязтай ресторан байгуулагдсан байна. 5D орчинд та шувууд, цэцэгс болон эрвээхийг яг хажууд тань байгаа мэтээр харж болно. Эдгээрийг цэсээс захиалж мэдрэх боломжтой ажээ. Токиод байрлалтай уг ресторанд том загас ширээн дээгүүр тань сэлж өнгөрөхийг харна. Ийм орчинг хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж бий болгожээ. Хоол хийх, хооллох нь урлаг байдаг Японы иргэд хооллолтоосоо …

  • 1 November

    Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангах дэд станц баригдаж эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол “Сэлбэ” дэд төвд баригдах дулааны станц юм. Станцыг барьсанаар “7 буудал, Сэлбэ” гээд зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хороололд төвлөрсөн дулаан хангамж очих боломж бүрдэнэ. Энэхүү …

  • 1 November

    Авто зөвлөгөө:Моторын доор гал түлэх нь зөв үү?

    Моторын кастерыг доороос нь гал түлвэл буцалж өтгөрсөн тос нь тосны нарийн сүвийг бөглөж моторыг цохиулах аюултай, цахилгааны утасны бүрээсийг хайлуулж богино холболт үүсэх аюултай байдгийг санаарай. Хамгийн зөв арга бол дулаан гаражид чирч оруулах юм. Мөн сүүлийн үеийн машины доод хаалт нь хуванцар материалтай болсон тул гал авалцах бүрэн боломжтой байдаг. Тиймээс галын аюулгүй байдлын үүднээс ч үүнийг хориглох …

  • 1 November

    Тагнуулын ерөнхий газрын даргаар Д.Гэрэлийг томиллоо

    Засгийн газрын өнөөдрийн /2017.11.01/ ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна. Тухайлбал, Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэлийг томилж Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Д.Гэрэл нь ТЕГ-ын даргаар 2012- 2013 онд ажиллаж байсан бөгөөд НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа …

  • 1 November

    “Нарны үр сад”-ын хосын хуриманд жүжигчин Чой Жи Ву иржээ

    “Нарны үр сад” киноны цувралын гол дүрд тоглосон Сун Жүнги, Сун Хэгёо нар өчигдөр БНСУ-ын Сөүл хотын Шилла зочид буудалд хуримлалаа. Хосуудын хуриманд “Өвлийн хайрын дуу”, “Диваажингийн шат” “Урхидалт” зэрэг киноны гол дүрд тоглосон Солонгосын алдартай жүжигчин, загвар өмсөгч Чой Жи Ву болон Хятадын алдартай жүжигчин Жан Зиеи нар уригдан ирсэн байна. Тэд сүйт бүсгүй Сун Хэгёотой дотно найз бөгөөд …