Yearly Archives: 2017

November, 2017

  • 1 November

    “Аз жаргалтай Улаанбаатар хот” хөшөөг утаанаас хамгаалж “аз жаргал”-тай болгов

    Манай нийслэл Улаанбаатар хот тун саяхан 378 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ хүрээнд “Аз жаргалтай Улаанбаатар хот” хэмээх хөшөөг Сөүлийн гудамжинд байршуулсан. Энэхүү хөшөө босгосныг олон хүн шүүмжилсэн бөгөөд 90 саяар, 900 саяар хийсэн хэмээн мэдээлж байсан. Тэгвэл уг хөшөөг 27 саяар босгосон тухай Нийслэлийн удирдлагууд тайлбар өгөөд буй. Тэгвэл өчигдөр “Утааны эсрэг аав ээжүүд” холбооныхон жинхэнэ “аз жаргалтай” болгосон гэнэ. …

  • 1 November

    Ахлагч Б.Гантулга гэнэтийн бүлэглэлийн халдлагыг зогсоожээ

    Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальоны захирагч, хурандаа Д.Энхбаатараас  Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал даргатай Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд талархал ирүүлжээ. “UNMISS ажиллагааны VII ээлжийн мотобуудлагын батальонд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэж байгаа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын усчин аврагч, ахлагч Б.Гантулга нь 2017 …

  • 1 November

    Цалингаа 30-50 хувь нэмүүлэх багш нарын шаардлага хэрэгжих боломжтой юу

    Монголчууд бид “хөнжлийнхөө хирээр хөлөө жийх” гэж ярьдаг. Энэ үгийн утга боломж нөхцөлтэй зохицон амьдрах гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Гэхдээ хөнжлөө томруулж болохгүй гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл энэ нь боломжоо сайжруулж болно гэсэн үг. Гэвч энэ үгийн утга санааг оюуны үрийг таригч эрхэм багш нар маань  ойлгохгүй, эсвэл ойлгохыг хүсэхгүй байгаа нь харамсалтай. Төсвөөс цалинждаг Ерөнхий боловсролын сургуулийн …

  • 1 November

    Техасын виски яагаад хамгийн сайн нь вэ?

    Саяхны судалгаанаас үзэхэд Америкчууд улсынхаа хамгийн сайн виски үйлдвэрлэгчээр Техасын вискины үйлдвэрийнхнийг нэрлэжээ. Тэд улаан буудай, эрдэнэ шиш, арвай, цаашлаад торх зэрэг виски хийхэд ордог бүхий л зүйлээ өөрсдийн гараар хийдэг аж. Гаррисон ах дүүс 2005 оноос хойш үйлдвэрээ ажиллуулж байгаа. Техасын зуны хуурай цаг уур, цагаан царс модон торх зэрэг хэд хэдэн зүйл виски сайн болоход нөлөөлдөг байна.  

  • 1 November

    Чикаго хотод Америкийн зохиолчдын музей нээгджээ

    Чикаго хотын төвд Америкийн алдарт зохиолчдын “American Writers Museum” нэртэй музей нээгдсэн байна. Ирландад байдаг “Dublin Writers Museum”-ээс санаа авч Малголом О’Хаган гэгч уг музейг нээсэн юм. Музейн үзэгчид алдарт зохиолчдын зохиолынхоо санааг олсон түүх, бичиж байсан үйл явцыг нь эндээс мэдэж болох аж. Музейн загвар хийц болон гэрэлтүүлгийг яг л сансар огторгуйд гарсан мэт мэдрэмж авахаар шийдэлтэй хийсэн байна. …

  • 1 November

    Д.Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Г.Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ганбаатарын Одбаярт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж өнөөдөр шагналыг гардуулан өгөв. Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 …

  • 1 November

    Д.Сумъяад Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 10 сарын 25 ны 39 дугаар зарлигаар МУГТ Жудо бөхийн Дэлхийн Аварга Олимпийн Их наадмийн мөнгөн медальт  Д. Сумъяад  Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол Мөн Жудо бөхийн 2017 оны Дэлхийн Аваргын хүрэл медальт Г. Одбаяр  Б . Мөнгөнчимэг нарт Монгол Улсын гавъяат тамирчин цол тус тус олгов. Д.Сумъяа нь 1991 оны Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. …

  • 1 November

    Трампын туслахууд Оростой гүн холбоотой юу?

    Америкийн Холбооны Мөрдөх Товчоо Оросын тал Демократ Үндэсний Зөвлөлийн мэдээллийн санг хакердах замаар 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлыг нураах оролдлого хийсэн баримт олжээ. Холбооны Мөрдөх Товчоо мөн Трампын компанит ажлынхныг Оросын талын уг үйлдэлтэй сүлбээтэй байсан гэж үзэж байгаа. Гэхдээ энэ тухай нарийн баримт одоогоор олдоогүй. Трампын компанит ажлыг удирдагч Паул Манафорт Украинд улс төрийн зөвлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Харин Паул “Энэ үнэхээр …

  • 1 November

    Сэтгүүлч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр хоригджээ

    Монгол улсын  СГЗ, ОУ-ын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр шалгагдаж байна. Одоогоор эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд  74 настай сэтгүүлч Б.Дашзэвэгийг өнгөрсөн баасан гаригаас эхлэн хорьсон байна. Прокурорын байгууллагаас түүнийг нэг сар баривчлах саналаа шүүхэд ирүүлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг өнгөрсөн баасан гаригаас эхлэн нэг сар хорих шийдвэр гаргажээ. Үргэлжлэлийг …

  • 1 November

    70 мянган багш хуулийн дагуу хугацаагүй ажил хаяхаар боллоо

    Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр багш нарын хугацаагүй ажил хаялтын тухай хэвлэлийн хурал хийлээ. Тухайлбал хөдөлмөр нийгмийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулах хэлэлцээрийн үр дүнг МҮЭХ хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж хэлэлцээрийг орхисон аж. Тэд төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөг, цалингийн санг нэмэхгүйгээр урамшуулал олгох боломжийг бүрдүүлэх тухай асуудлыг түр зуур …

  • 1 November

    Японы дайны үеэр бэлгийн боолчлолд өртсөн бүсгүйчүүдийн үнэн төрх

    Дэлхийн II дайны үед Японы армийн цэргүүдийн “алжаалыг тайлж”, секс боолчлолд өртсөн Солонгос эмэгтэйчүүдийн асуудал өнөөг хүртэл хурцадмал хэвээр байна. Тэд Японы цэргүүдийн бусармаг үйлдлийн золиос болсон хэмээн Японы Засгийн Газраас уучлалт гуйхыг шаардаж удаа дараа тэмцэл өрнүүлж байсан. Тус эмэгтэйчүүдийн талаарх баримтуудыг хүргэж байна. Дэлхийн II дайны үед Япончууд Өмнөд Солонгосыг колончилж, Хятадын Нанжин хотыг эрхшээлдээ оруулсан үе байв. …

  • 1 November

    Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн талаарх сонирхолтой баримтууд

    Хэдхэн хоногийн өмнө Абу Даби хотод болсон Жүдо бөхийн  Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг  жинд  Риогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа  алтан  медаль хүртсэн. Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабигийн тэнгэр эх  орныхоо далбааг мандуулж  алтан медалийн эзэн, Монголын жүдо бөхөөс төрсөн анхны эмэгтэй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна.  Абу Даби хотод болсон Жүдо бөхийн Их дуулга …

  • 1 November

    Өчигдрийн онцлох фото агшинууд

    Бразил, Сао Пауло Хурдны галт тэргэнд “Halloween”-ны баярын хувцсаа өмссөн бүсгүй зорчиж байна. Америк, Вашингтон Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар Цагаан Ордонд “Halloween”-ны баяр тэмдэглэжээ. Израиль, Беер Шеба Австралийн “Light Horse” холбооныхон Беер Шебагийн дайны түүхт ойн үеэр морин цэргийн жагсаал хийв. Англи, Манчестер Хотын захиргааны ордны гадаа Санта Клаус хийж байна. Боливиа, Ла Паз Өөд бологсдын …

  • 1 November

    Цахилгааны шөнийн тарифыг өнөөдрөөс эхлэн 50-100 хувь хөнгөлнө

     Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүрэг болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг  50-100 хувь хөнгөлнө.Энэхүү хөнгөлөлт  өнөөдрөөс эхлэн  хэрэгжиж ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдөх юм байна. Гэр хорооллын айл өрх хэрэглэгчдэд шөнийн тарифын хөнгөлөлт тооцох ажлыг Засгийн …