Yearly Archives: 2017

November, 2017

  • 1 November

    Баруун ширээтийн аманд 264 машины зогсоол байгуулжээ

    Улаанбаатар хотын иргэдийн хамгийн их зорчин ууланд гардаг Зайсан-Баруун ширээт  замыг өргөтгөж, аялагчдад зориулсан автомашины зогсоол байгуулах ажлыг Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн. Эл бүтээн байгуулалтын ажил дуусаж, өнгөрсөн амралтын өдөр холбогдох албаныханд хүлээлгэн өглөө. Гүйцэтгэгч компанийнхан эхний ээлжинд 2.05 км авто зам өргөтгөж, 264 машины зогсоол байгуулсан бол унадаг дугуй, автобус, таксины зогсоол, нийтийн бие засах газар, хогийн цэг нэмж …

  • 1 November

    Улаанбаатар хотын өнөөгийн эсрэг, тэсрэг өнгө аясыг харуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, “Art Space-976” галлерей хамтран зохион байгуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон уран бүтээлчид оролцлоо. Энэхүү “Зөрлөг” үзэсгэлэнд уран бүтээлч Б.Отгонтүвдэн, Б.Бат-Оргил, У.Нарбаясгалан, Р.Чинзориг, Д.Батхолбоо, “Хөх зэв” холбоо нэгдлийн …

  • 1 November

    Х.Нямбаатар: МАН хоригийг хүлээж авахгүй гэдэгт 100 хувь санал нэгдсэн

    УИХ дахь МАН ын бүлэг хоёр хуваагдсан зүйл байхгүй гэдгийг УИХ-ын гишүүд хэлсээр байна. Тэдний нэг нь УИХ ын гишүүн Х.Нямбаатар юм. Өмнөх баасан гаригт сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан ерөнхийлөгчийн хоригийг МАН ын бүлэг хэлэлцээд хоригийг хүлээж авахгүй байя гэдэгт 100 хувь санал нэгдсэн. УИХ ын хууль зүйн байнгын хороо ч мөн адил хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэрийг 90 хувийн …

  • 1 November

    “Нарны үр сад”-ын хосын хуриманд Хятадын од Жан Зиеи иржээ

    “Миний байшин” киноны од Сун Хэгёо “Нарны үр сад” олон ангит цувралд хамтран тоглосон Сун Жүнгитай өчигдөр  “БНСУ”-ын Сөүл хотын “Шилла” зочид буудалд гэрлэсэн. Хос нийт 300 орчим зочныг хуримандаа урьсан аж. “Гейшагийн дурсамж” киноны гол дүр Жан Зиеи сүйт бүсгүй Сун Хэгёотой дотно найз бөгөөд уригдан ирж, баяр хүргэжээ. Тэд бал сараа удахгүй Европт тэмдэглэнэ.  

  • 1 November

    Өнөөдөр Д.Сумъяад Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол олгоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Доржсүрэнгийн Сумъяад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх ёслол өнөөдөр 11.40 минутад Төрийн оронд болох гэж байна. Д.Сумъяа нь 1991 оны Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д барилддаг. Тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл (2012, 2013), 2015 оны ДАШТ-ий хүрэл, 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын мөнгөн …

  • 1 November

    Туршилтанд орсон УИХ, тааварт оролцох ард түмэн

    Ерөнхийлөгч Х.Баттулга Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд хориг тавьсанаас үүдэж нэлээдгүй маргаан дэгдээд байгаа. Ерөнхийлөгч Сангийн сайдыг уул уурхайн лиценз эзэмшдэг, монголын баялагийг хувааж идсэн 30 гэр бүлийн нэг хэмээн зарласан. Сангийн сайдад тавьсан Ерөнхийлөгчийн энэ хоригийн ард Тамгын газрын дарга З.Энхболд нь байгаа хэмээн Ч.Хүрэлбаатар мэдэгдээд буй. Тэрбээр З.Энхболд өс санаж, ийм үйлдэл хийсэн хэмээн үзэж байгаа юм. Мөн …

  • 1 November

    “Нарны үр сад” киноны жүжигчдийн хуримын дэлгэрэнгүй гэрэл зургууд

    “Нарны үр сад” киноны цувралын гол дүрд тоглосон Сун Жүнги, Сун Хэгёо  нар өчигдөр  БНСУ-ын Сөүл хотын Шилла зочид буудалд хуримлалаа. Тухайлбал хоёр жилийн өмнө буюу “Нарны үр сад” кинонд тоглосноор дотносож эхэлжээ. Хосууд хүрэлцэн ирсэн зочдоос цэцэг илгээхгүй байхыг хүсч, харуул хамгаалалтыг дээд зэргээр зохион байгуулсан аж. Мөн Шилла зочид буудлын гадна талд олон мянган фенүүд нь хосуудад аз жаргал хүсэхээр цугларч, …

  • 1 November

    11-р сарын өрнийн зурхай

    Хонь Хонины ордыг ивээгч Ангараг гарагийн нөлөөгөөр энэ сард хосын харилцаа, зүрх сэтгэлийн асуудлууд Хониныхны анхаарлын төвд очиж, зарим талаараа сорилт шалгалтууд тулгарна. Мөн Хонинуудыг хайртдаа зориулж ямар нэг зүйлс хийхийг, илүү санаачлагатай, илүү мэрийлттэй байхыг од эрхэс уриалж байна. Ингэснээр харилцаа чинь илүү сэтгэл догдлом, романтик болох болно. Сугар, Ангараг гарагиудын хосолсон нөлөөгөөр бүх зүйлийг чиний талд байж, сэтгэл …

  • 1 November

    Цагаан ордонд Дональд Трамп хүүхдүүдтэй хамт “Halloween” тэмдэглэлээ

      Даваа гаригт Цагаан Ордонд ерөнхийлөгч Д.Трамп “Halleween”-ны баярыг цомхон хүрээнд тэмдэглэжээ. Цагаан ордны цэцэрлэгт өмнөх ерөнхийлөгч нарын дүрийг сийлсэн хулуунууд тавьж, ордны нүүрэн талд тоглоомон аалз, аалзны тор байрлуулсан байна. Мөн ордонтой ойр байрладаг 20 сургуулийн хүүхдүүдийг хүлээн авч бэлэг өгсөн. “Halloween”-ны баярын хамгийн гоё хувцсаа өмссөн хүүхдүүд ерөнхийлөгчийн гараас бэлэг аван гэртээ баяртай харьцгаав.  

  • 1 November

    Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

    Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы  өчигдрийнн нэгдсэн хуралдаанаар   Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байв. Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хуралдааны эхэнд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн …

  • 1 November

    “Чингисийн мэндэлсэн өдөр” энэ сарын 19-ний Ням гарагт тохионо

    Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан. Мөн энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр байдаг. Харин энэ жилийн хувьд “Монгол бахархлын өдөр” 11 дүгээр сарын 19-ний Ням гарагт тохиож байна. Тиймээс …

  • 1 November

    Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх журам зөрчсөн 77 тохиолдол илрүүлжээ

    Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын даргыг томилсон даруйд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Замын хөдөлгөөнд оролцогчдын дунд тусгай зориулалт бүхий дуут болон гэрэл дохионы хэрэглээг хуулийн хүрээнд цэгцлэхийг үүрэг болгосон билээ. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу ЦЕГ-ын даргын  тушаалаар Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өчигдрөөс шинэ хэлбэрээр эрчимжүүлсэн хяналт шалгалт явуулж байна гэж ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн …

  • 1 November

    “Чээж” биш “Цээж” гэж бичихээр болов

    Энэ хичээлийн жилээс эхлэн “чээж” гэдэг үгийг утгын алдаатай болсон гэж үзэж хуучин хэвээр нь буюу “цээж” гэж бичих шийдвэрийг Төрийн хэлний зөвлөлөөс гаргалаа.  Уг шийдвэрийн дагуу шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдэд “цээж” хэмээн залруулж бичсэн гэж Төрийн хэлний зөвлөл мэдээлэв. БСШУСЯ-наас “Монгол хэлний зөв бичих дүрмийг боловсронгуй болгох мэргэжлийн зөвлөгөөнийг хэл бичгийн эрдэмтдийн дунд 2011 онд зохион байгуулсан. Тус зөвлөгөөнөөр …

  • 1 November

    Матрын орд:Бэрхшээлийг ганцаар сөрснөөр амжилт олохгүй

    ХОНЬ (3/21-4/19) Аль ч насны хонийхон ажилд бүрэн дарагдаж, үүрэг улам нэмэгдэж зугаа цэнгэлд зарцуулах цаг зав бараг гарахгүй. Энэ нь ч сайн хэрэг. Ажилгүй суух нь таныг зугаа цэнгэл хөөж, таагүй явдалд орооцолдох шалтгаан болно. ҮХЭР (4/20-5/20) Эхэлсэн ажлаа тал дунд нь хүргээд орхичихолгүй, зорилгодоо тууштай тэмүүлбэл амжилтанд хүрнэ. Олуулаа бужигнасан газраас хол бай. Хүний муу нөлөөнд автаж болохгүй. …

  • 1 November

    Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны арваннэгдүгээр сарын 01. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 12. Буд гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй, хар луу өдөр.                           Өдрийн наран 7 цаг 43 минутад мандан, 17 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …