1. Боломж гарсан дээр нь аялж байгаагүй дээ 2. Муу ханийн хажууд хэт удсандаа, эсвэл хэтэрхий эрт асуудлыг шийдэлгүйгээр салж явсан даа 3. Бусад хүмүүс өөрийн тань талаар юу гэж боддогт хэт анхаарч ач холбогдол өгч байсан даа 4. Би чамд хайртай гэж хэлэхээсээ айдаг байсан даа 5. Хэт их ажилладаг байсан даа 6. Хүүхдүүдээ багад нь хамт их тоглоогүй дээ, …
Yearly Archives: 2017
September, 2017
-
21 September
Д.Тогтохсүрэн:Хотын фракцынхан бага хор найруулаарай
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газрыг огцруулах нь зөв гэж та гарын үсэг зурсан. Яагаад гарын үсэг зурах болсон юм бэ? -Засгийн газар бол ард түмний санал бодлын толь байх ёстой. Ард түмний дунд Засгийн газрын нэр хүнд унавал тухайн үед нь засч, залруулах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар МАН ялагдал хүлээсний том шалтгааны нэг нь …
-
21 September
Г.Баасан:Олон нийтийн хяналт бол хамгийн дээд хүч байдаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг тус зөвлөлийн дарга Г.Баасан болон зөвлөлийн гишүүдэд өнөөдөр гардуулан өгөв. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 9 дүгээр сарын 20-нд буюу өчигдөр 30 дугаар зарлиг гаргаж Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг шинэчилж …
-
21 September
Дэлхийн хамгийн хөөрхөн охин 16 нас хүрэв
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй охин гэгддэг шаргал үст Тилан Блондоу өдгөө 16 нас хүрчээ. Тэрбээр саяхан болж өнгөрсөн Лондонд болж өнгөрсөн Томми Хилфигер брендийн 2018 оны хаврын цуглуулгыг танилцуулах шоунд оролцож тайзнаа алхлаа. Энэ үеэр түүнийг олон загварын агентлагууд онцолсон бөгөөд өнөө цагийн алдартнууд болох Жижи Хадид, Белла Хадид нартай энэ тэнцэх загвар өмсөгч хэмээн шуугьж байна. Тилан Блондоу хүүхэд байхдаа …
-
21 September
Зориулалтын бусаар газраа ашигласан автомашин борлуулагчдын газар эзэмших эрхийг цуцална
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ил задгай, зөвшөөрөлгүйгээр авто машин худалдаалж буй газруудын газар өмчлөх эрхийг цуцалсан тухай асуудлаар мэдээлэл хийлээ. Д.Бат-Өлзий “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машин худалдан борлуулж байгаа иргэн аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийлээ. Дээрх хяналт шалгалтын хүрээнд 19 байгууллага газраа чөлөөлсөн …
-
21 September
Зорин хүрч, өнжин саатах Зайсан хилл
Социализмын үеийн Улаанбаатар хот ч бас тухайн үеийнхээ нийгмийн зиндааг тодорхойлдог бүстэй байсан бөгөөд 40, 50 мянгат гэх орон сууцны шинэ хорооллуудад улсын урдаа барьдаг шилдэг сэхээтнүүд, хөдөлмөрийн алдартнууд амьдарч, хотын хамгийн гоё залуус холхин, тэнд Улсын их дэлгүүр, соёлын үйлчилгээнүүд, цирк, гуанз ресторанууд үүдээ нээсэн. Одоо 40, 50 мянгат түм түжигнэсэн Улаанбаатарын төв хэсэг гэдэг утгаараа түүхэн үнэ цэнээ …
-
21 September
НИТХ-ын даргад нэр дэвшигч Н.Баярмөнх нэрээ татлаа
НИТХ-ын дарга Ц.Сандуй огцрох өргөдлөө өгсөн. Үүнтэй холбоотойгоор түүний оронд хэнийг томилох эсэхийг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нэр дэвшигчийг хэлэлцжээ. НИТХ-ын даргад таван хүн нэрээ дэвшүүлсэн байна. Гэвч нэр дэвшигчид эхнээсээ нэрээ татаж байгаа сурагтай. Тодруулбал НИТХ-ын төлөөлөгч, Н.Баярмөнх нэрээ татсан байна. Н.Баярмөнх нь намын анхан шатны нэгж болох үүрийн даргаас БЗД-ийн намын хорооны дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, …
-
21 September
Сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг хүлээж авсангүй
“Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”- ноос засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хариу ирүүлээгүйн улмаас энэ сарын 21, 26-нд ажил хаяна гэдгээ тэд мэдэгдэж байсан. Уг шаардлагын хариуг засгийн газар, БСШУЯ-аас өчигдөр мэдэгдэл гаргаж багш нарын цалин нэмүүлэх түр хороонд хүргүүлсэн. Хариу мэдэгдэлд багш нарын цалинг ирэх 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс үе шаттайгаар 30 хүртэлх хувиар нэмэх талаар дурдсан байв. …
-
21 September
Жүжигчин Рубин Лингийн тухай сонирхолтой 5 баримт
“Хуанжу гэг” киноны Зи Вэйгийн дүрээр сайн мэдэх жүжигчин Рубин Лингийн тухай сонирхолтой 5 баримтыг хүргэж байна. 1. Тэрээр 17 настайгаасаа эхэлж моделиор ажиллаж эхэлжээ. 2. “Хуанжу гэг” цувралд Зи Вэйгийн дүрд тоглох талаараа жүжигчин Рубин Лин “Зи Вэйгийн дүрд тоглохоор шийдэгдэхэд зураг авалтаас өмнө зохиолтойгоо танилцах 3-хан өдөр байсан. Мөн тэр цувралд тоглоход би анх удаагаа өөрийн төрсөн нутгаа орхин явах болсон. Танил бус газар очих нь миний …
-
21 September
“Game Of Thrones” цувралын бодит амьдрал дээрх хосууд
HBO телевизийн хамгийн алдартай цуврал кино гэж хэлж болох “Game of Throne” цувралын талаарх 21 сонирхолтой баримтыг хүргэе. Нэрт зохиолч Жорж Мартины “Гал, мөсний дуун” зохиолоос сэдэвлэсэн энэ цуврал 2011 оноос хойш үзэгчдэд хүрч байгаа бөгөөд IMBD-гээс 9.5 үнэлгээ авсан цуврал юм. “Game of Thrones” бол дундад зууны үеийн дэлхийн түүх дээр үндэслэж бүтээгдсэн фантази цуврал. Тиймээс Харвардын их сургуулийн оюутнууд …
-
21 September
С.Одонтуяа: Ил задгай худалдаа хийхийг дүүргийн иргэд буруу гэж дүгнэсэн
Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай худалдаа наймаа хийж буй иргэдийн үйл ажиллагааг Баянгол дүүргийн удирдлагууд зогсоогоод байгаа. Худалдаа эрхэлж байсан зарим иргэн уг шийдвэрийг эсэргүүцэн суулт зарлаад байгаа юм. Энэ талаар БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Э.Батбилэг, БГД-ийн ЗДТГ-ын Хуулийн тасгийн дарга П.Батбаяр нар мэдээлэл хийлээ. “Дүүргийн Засаг дарга бол өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж буй бүх хууль, …
-
21 September
Зүүн Азийн II наадам Улаанбаатарт болно
Зүүн Азийн Залуучуудын II наадмыг 2023 онд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажиллахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг даргад даалгаж, шаардлагатай санхүүжилтийг 2019 оноос эхлэн улсын төсөвт тусган, олон улсын хөтөлбөр, тусламжаас санхүүжүүлэх боллоо.
-
21 September
“Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулж санхүүжүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. 2021 он хүртэл хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдийн эсэн мэнд амьдрах, өсөлт хөгжлийг дэмжиж, тэдэнд ээлтэй, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ. Мөн авьяас чадварыг нь хөгжүүлэхийн зэрэгцээ …
-
21 September
Үндэсний спортын их наадмыг зохион байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний спортын YI их наадмыг энэ оны III улиралд багтаан орон даяар зохион байгуулахаар боллоо. Их наадмын анхан шатны тэмцээнийг орон нутагтаа зохион байгуулах, шигшээ тэмцээнд оролцох баг, тамирчдын зардлыг төсөвтөө тусгаж санхүүжүүлэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгав. Их наадамд бүх аймаг, дүүрэг, хүчний болон хууль сахиулах байгууллагын Биеийн тамир, спортын хороо зэрэг 35 …
-
21 September
Сүрьеэгийн тасгийн ажилтнуудад 30 хувийн нэмэгдэл олгоно
Засгийн газрын 2012 оны “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” 150 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт орууллаа. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн тасагт ажиллаж байгаа ажилтнуудад үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдлийг тухайн албан тушаал хашиж байх хугацаанд нь сар бүр олгохоор болж байна. Нэмэгдлийг энэ сарын нэгний өдрөөс эхлэн төсвийн багцдаа багтаан олгохыг холбогдох сайдын үүрэг гүйцэтгэгч нарт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл