Yearly Archives: 2017

May, 2017

  • 23 May

    2016 оны УИХ-ын сонгуулийн маргаашнаас Монголын ард түмний хувь заяаны тоолуур эрх баригчдын гарт тоологдож эхэлсэн гэв

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2017.05.22/ ээлжит хурлаа хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Прокурорын тухай хуулийн төслийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн танилцуулга болон, Монгол Улсын Ерөнхийлөгч, мөн УИХ-ын гишүүн Тогтохсүрэн нарын өргөн барьсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга , УИХ-ын гишүүн Я.Санжмятавын мэдээлэл болон …

  • 23 May

    Эхнэр, гурван хүүхдээ хөнөөгөөд өөрийнхөө амийг егүүтгэжээ

    Эхнэр хүүхдээ хөнөөгөөд улмаар өөрийнхөө амийг егүүтгэсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 40 орчим настай Х гэгч эрэгтэй дөрөв, зургаа, 11 настай гурван хүүхдээ 38 настай эхнэрийнхээ хамт онц хэрцгийгээр хөнөөгөөд дараа нь өөрийнхөө амийг егүүтгэсэн байнa. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд чухам ямар шалтгааны улмаас ийм хэрэг үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Дашрамд дурдахад, энэ хэргээс …

  • 23 May

    Дэлхийн мисс тэмцээнээс титмийн эзнээр тодорч байсан хамгийн үзэсгэлэнтэй 17 гоо бүсгүй /фото/

    Дэлхийн мисс тэмцээн нь дэлхийн хамгийн анхны гоо сайхны тэмцээний нэг юм. Тус тэмцээнийг хамгийн анх 1951 онд Британий зар сурталчилгааны төлөөлөгч Эрик Морли зохион байгуулсан түүхтэй. Энэхүү тэмцээнийг тухайн үедээ нэг л удаа зохион байгуулна гэж төлөвлөсөн боловч тус тэмцээнийг 1951 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болжээ. Дэлхийн мисс  тэмцээнд оролцож титмийн эзэн болсон   17 …

  • 23 May

    Автомашин мотоцикльтой мөргөлдөж, нэг хүн нас баржээ

    Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт өнгөрсөн амралтын өдөр автомашин, мотоцикльтой мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал тус сумын нутаг “Билийн улаан цохио” гэдэг газар шороон замд УАЗ-469 маркийн Л жолоочтой автомашин нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлджээ. Ослын улмаас мотоциклийн жолооч 24 настай Б-н амь нас хохирсон байна. Дулааны улиралд унадаг дугуй, мопед, мотоциклийн хэрэглээ эрс нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн …

  • 23 May

    Б.Амарсайхан:Итгэлийн дүрийг бүтээхийн тулд 17 кг хасах шаардлагатай болсон

    Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой, кино урлагийн дээд шагнал гардуулах Монголын “Ocкар” буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа  Корпорейт Конвеншн Центрт болж, шилдгүүддээ тодрууллаа. Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 кино уран бүтээлээс 12 кино, 14  номинацид өрсөлдөж ийнхүү шилдгийн шилдэг бүтээлүүд шалгарсан юм.  “Cinema Awards” кино наадмаас Жүжигчин СТА  Б.Амарсайханы зохиол, түүний гэргий С.Уран …

  • 23 May

    Хилийн чанадад санал өгөх эрхтэй 7374 иргэн бүртгүүлжээ

    Гадаад улсад байгаа монгол иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж, энэ сарын 20-ны өдөр бүртгүүлж дууслаа. Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг  32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан билээ. Эдгээр салбар комиссууд гадаад улсад байгаа иргэдийн нэрийн жагсаалтыг өнөөдөр Төв комисст ирүүллээ. Салбар комисст нийт 7374 иргэн …

  • 23 May

    С.Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтөд дур зоргоороо хандаж байна

    Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах асуу­дал хууль зөрчиж буй талаар УИХ-ын ги­шүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ­тэй ярилц­лаа.   -Эрх баригчид “Эцэг” хуулийг өөрчлөхөөр зүтгэж байгаа. Энэ талаар сөрөг хүчний байр суурийг сонсмоор байна? -Үндсэн хууль бол бүх хуулийн “эцэг” гэж та хэл­лээ. Энэ утгаараа бусад хууль, төрийн үйл ажил­­лагаа нь Үндсэн хуультайгаа зөр­чилдөхгүй байх зарчим бий. Ялангуяа Үндсэн хуульд нэмэлт, …

  • 23 May

    АН-ын сонгуулийн штабын ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ажиллана

    Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав томилогдлоо. УИХ-ын дэд дарга Я.Санжмятав УИХ-ын гишүүнээр гурвантаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа юм. Түүнчлэн Хөдөлмөрийн сайд, Завхан аймгийн Засаг дарга, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, АН-ын Санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга зэрэг төрийн …

  • 23 May

    34 орны төлөөлөгчид шударга ёс, тогтвортой байдлын асуудлаар чуулна

    Энэ сарын 25-26-нд “Прогрессив Аллианс-Дэвшилтэт эвсэл”-ийн “Шударга, хөгжингүй дэлхийн төлөөх нийгмийн шударга ёс, тогтвортой байдлын асуудлууд” сэдэвт бага хурлыг Монгол Ардын Намаас санаачлан Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Бага хуралд Англи, Австри, Швед, Португали, Гүрж, Герман, Бельги, Малайз, Марокко, Судан, Энэтхэг, Израиль, Палестин зэрэг таван тивийн 34  улс, олон улсын байгууллагын төлөөлөгчид, улс төрийн намын удирдлагууд оролцох ажээ. Энэхүү …

  • 23 May

    Гологдсон ерөнхийлөгч

    Биеэ засаад, гэрээ зас, Гэрээ засаад төрөө зас /Чингис хаан/ Монголчууд 7 дахь удаагаа Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. 7 дахь удаагаа долоо хэмжиж нэг огтолж чадах уу? Сонгохынхоо өмнө чухам хэн бэ? гэдгийг нь алган дээрээ тавьсан мэт харж тэмтэрч, харьцуулан бодох уу? Сонгосныхоо дараа олуулаа амаа барьцгаах уу? Ц.Элбэгдоржийг өнөөдөр амаа уралдан муулж байна. Дэвлээ шавлаа, уран ярихаас биш …

  • 23 May

    Боловсролгүй удирдагчдын жагсаалтад Монгол Улс эрэмбэлэгдэх үү

    Төрийн тэргүүн заавал боловсролтой байх ёстой юу. Дэлхийн удирдагчдын боловсролоор Монголын Төрийн тэргүүнд нэр дэвшигчдийг далайлгаж эхлэв. Зүй нь одоогийн нэр дэвшигчдийн нэг нь бүрэн дунд боловсролтойгоо шууд зарласан бол нөгөө нь хэд хэдэн сургуулийн босго давсан ч, эцсийг нь үзэж чадаагүй гэмтэй. Улмаар өөрт нь байгаа гэх диплом хуурамч эсэх нь эргэлзээтэй. Ийм үед АНУ-гийн үе үеийн Ерөнхийлөгчдийнх нь …

  • 23 May

    Х.Баттулга сонгуулийн ажилдаа зориулж хайрхан тахиж, нутгийнхнаа наадамлуулна

    Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил хүчээ авч байна. Нэр дэвшигчдийг магтах учиртай коммент, пост бичигчдын үйлдэл гаарч, зарим нэг нь оруулсан постных нь доор сөрөг сэтгэгдэл бичвэл харааж зүхэж, тэнэг мангараар нь дуудаж байгаа харагдана. Хэл амтай олны танил хүмүүс, сэтгүүлчид энэ ажилд нэлээд идэвхтэй оролцож байна. Тэдэнд буруу өгөх аргагүй юм, дэмжиж буй нэр дэвшигч нь ялбал “хоолонд орох дараагийн ээлж”-ний …

  • 23 May

    Ж.Батзандан: Монголын төр кино урлагт хөрөнгө оруулах цаг болсон

    Монголын “Ocкар” буюу “Cinema Awards”-ийн ёслолын үйл ажиллагаа өнгөрсөн баасан гаригт  Корпорейт Конвеншн Центрт болж, шилдгүүддээ тодрууллаа. Тус кино наадамд урлаг соёл, улс төр, бизнесийн салбарын нэр хүндтэй хүмүүс наадамд оролцож шагнал гардуулах хүндтэй үүргийг хүлээсэн билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Амарзаяа, Ж.Энхбаяр, хөгжмийн зохиолч, продюсер Б.Долгион, яруу найрагч Ц.Хулан, Дэлхийн мисс 2016 оны шилдэг 11-р шалгарсан мисс А.Баярцэцэг, Топ …

  • 23 May

    Ц.Сандуй: УСУГ-ын 300 орчим гэрээт ус түгээгч үндсэн ажилтан боллоо

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Улаанбаатар хотын УСУГ-ын гэрээт ус түгээгчидтэй өнөөдөр уулзлаа. Нийслэлийн гэр хорооллын ус түгээх байрны түгээгчдийн санал бодлыг сонсч, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд уулзалтын зорилго оршиж байгаа юм. Уг үйл ажиллагааг нээж УСУГ-ын дарга Ц.Төрхүү “Ус сувгийн удирдах газар нь 1959 онд байгуулагдсан. Улаанбаатар хотын хэрэглэгчдийг унд ахуйн стандартад тохирсон усаар тасралтгүй хангаж, экологийн тэнцвэрийг хадгалах …