Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон 64 иргэн дамжин өнгөрөх түр орон сууцанд орохоор болж өчигдөр хотын даргаас батламжаа гардан авлаа. Уг айл өрхүүд Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Их өргөө” ХХК-тай гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн боловч орон сууц ашиглалтад ороогүйгээс хүндхэн нөхцөл байдал байсан аж. Нийслэлийн гэр …
Yearly Archives: 2017
May, 2017
-
23 May
Дугуйт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эргүүлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газраас “Эргүүл” дэд хөтөлбөрийг боловсруулан, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэл хотын хэмжээнд “Дугуйт эргүүл” ажиллаж эхэллээ.
-
23 May
БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн агентлагтай хамтран ажиллахаар боллоо
МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлтийн агентлагын Ерөнхийлөгч Ким Ик Хуан нар 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо 2017-2018 онд хамтран ажиллах хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү Санамж бичиг байгуулагдсанаар уул уурхайн нөхөн сэргээлт болон техник хамтын ажиллагааг өргөжүүлж, хөдөө орон нутгийн ундны усны шинжилгээ, судалгаа хийх, …
-
23 May
Авлигын хэрэгт холбогдон шалгагдсан АНУ-ын тэнгисийн цэргийн адмиралыг 18 сарын хорих ялаар шийтгэжээ
Авлигын хэрэгт холбогдон шалгагдсан АНУ-ын тэнгсийн цэргийн адмирал Роберт Гилбод тус улсын Калифорни мужийн шүүх 18 сарын хорих ял оноосон байна. Роберт Гилбогийн хувьд, тэрбээр АНУ-ын тэнгисийн цэргийн ар тал, хангалтын албанд өндөр албан тушаал хашиж байсан бөгөөд өнгөрсөн оны 6-р сард прокурорын газартай тохиролцоо хийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, худал мэдээлэл өгч байснаа хүлээн зөвшөөрчээ. Уг хэрэг …
-
23 May
Олон улсын валютын сан авлигын эсрэг байгууллагын чиг үүргийг хязгаарлахгүй байхыг сануулжээ
Украины парламент Авлигын эсрэг байгууллагын чиг үүргийг өөрчлөх асуудлаар хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан Олон улсын валютын сангаас Украины Ерөнхий сайд Владимир Гройманд сануулга хүргүүлсэн байна. Украины авилгын эсрэг байгууллагын чиг үүргийн нэмэлт өөрчлөлтөөр Авлигын хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэргийн асуудлаар өөр байгууллага шийдвэр гаргасан бол Авлигын эсрэг байгууллага мөрдөн шалгах эрхгүй болох аж. “Энэ хуулийн төслийг баталвал …
-
23 May
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
Өнөөдөр буюу 2017 оны тавдугаар сарын 23-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу… БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-16:00 цагт: 14-р хороо 14-р хороолол Нарны замын 58, 71, 72, 253, Ахмадын хорооллын 1-9 байр, Эрэл, Монполимент, Мавангүй ЗГБХН, Өгөөмөр зах, Кинг палас, Цагаан Алтай ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 3-р …
-
23 May
О.Баасанхүү: Хар тамхины хэргийн ялыг 3 дахин хөнгөрүүлсэнд харамсч байна
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрүү, Зөрчлийн хуулийн зарим заалттай холбогдуулан байр суурь илэрхийлэв. Тэрбээр Эрүүгийн хуульд өөрчлөлт орж байгаад талархаж байгаа ч зарим заалтад шүүмжлэлтай байгаагаа хэлэв. Тодруулбал “Эрүүгийн хуульд сая 40 орчим заалтыг өөрчилсөн гэх нэрээр зарим зүйлийг оруулж ирсэн. Тэгсэн хэрнээ гол өөрчлөлтүүдийг оруулаагүй. Үүний нэг нь хар тамхитай холбоотой хэргийг ялаас чөлөөлчихсөн байна. Хуучин Эрүүгийн хуулийн 192, 196 …
-
23 May
Д.Миеэгомбо: Улс төрийн нам төрийн албыг зардаг лангуу болсон
Улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн өнөөгийн тогтолцооны талаар хуульч Д.Миеэгомботой ярилцлаа. -Улс төрийн намуудын өнөөгийн санхүүжилтийн тогтолцоонд хуульч хүний хувиар та ямар дүгнэлт өгөх вэ? -Монгол Улс олон намын тогтолцоонд шилжээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулан 1990 онд Улс төрийн намын тухай хуулийг баталсан. Энэ хуульд нам өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллана гэдэг үндсэн зарчмыг оруулж байсан. Улс төрийн намын тухай …
-
23 May
Гадаадад суугаа 7374 иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ
Гадаад улсад байгаа монгол иргэд сонгуульд оролцохоо мэдэгдэж, энэ сарын 20-ны өдөр бүртгүүлж дууслаа. Гадаадад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулахаар Австрали, Англи, АНУ, ХБНГУ, Казахстан, ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг 32 улсад нийт 45 салбар комисс байгуулагдсан билээ. Эдгээр салбар комиссууд гадаад улсад байгаа иргэдийн нэрийн жагсаалтыг Төв комисст ирүүллээ. Салбар комисст нийт 7374 иргэн бүртгэгджээ. …
-
23 May
Л.Түдэв Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бол…
Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар иргэн миний бодол Манай улс гүрний хөгжиж ирсэн язгуур түүхээс үзэхэд Ерөнхийлөгч гэдэг бол тэр улсынхаа тэнгэр эцэг юм гэж бодогдсон. Модуныг Хүннүгийн (Шаньюй) хаан болмогц хөрш Дунху нар эхлээд түмэн газрын гүйдэлтэй хурдан хүлэг морио, дараа нь хайртай хатнаа өгөхийг тулган шаарджээ. Модун түшмэдийнхээ зөвлөгөөг үл хайхран нэхсэн шаардсаныг нь өгчээ. Гар бариад бугуй барина гэгчээр …
-
23 May
Хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан багшид арга хэмжээ авчээ
Урин дулаан цаг ирж, бага насны хүүхдүүд замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцох тохиолдол нэмэгдэж байгааг Замын цагдаагийн газраас мэдээлэлж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тул Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа бага насны хүүхдүүдэд хяналт тавьж ажиллаж байгаа юм байна. Тухайлбал хяналт шалгалтын үеэр Хан-уул дүүргийн 18 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч харгалзах хүнгүйгээр хичээлээ тараад замын хөдөлгөөнд оролцож …
-
23 May
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна. 2017 оны 05 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, Их нууруудын хотгор болон …
-
23 May
Загасны ордныхон сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүсийн ховсдох нөлөөнд бүү авт
ХОНЬ (3/21-4/19) Шүүмжлэлтэй тааламжгүй өдөр Энэ өдрийн үйл явдлууд таныг сэтгэл гутралын ирмэгт аваачина. Оройдоо далайн давстай усанд ор. Уйтгартай гэрийн ажлуудаа хийнэ. Гэрийнхнийхээ асуудалд зэвүү хүрч мэднэ. Энэ өдөр хувийн амьдралын асуудлуудаа анхаарч, сэтгэл санаагаа хөгжүүлэхийг одод зөвлөж байна. ҮХЭР (4/20-5/20) Таны урд өмнө чинь мэргэжлийн зам нээгдэж байгаа. Тэнд гэнэтийн үйл явдлууд, шинэ нээлтүүд таныг хүлээж байгаа. Энэ …
-
23 May
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 23. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 27. Ангараг гараг. Шийдэм одтой, Гурван хөх мэнгэтэй, цагаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 32 минутад …
-
22 May
Б.Цэцэгийн зөвлөж буй эрүүл хооллолт
Эрүүл хооллолт: Өглөө 4 сткан ус 1. 1 ш гадил 2. 100 гр тахианы цээж мах, жигнэж болгосон Брокли сармистай. 3. 3 халбага усанд дэвтээж болгосон овъоёс 4. 100 гр Тахианы цээж мах, 1 ш өндөгний цагаан ❌Хориглох зүйлс: – Амьтны болон есын тос масло, майноз хэрэглэхгүй – Өлссөн үедээ юуч идэхгүй – 24 цагийн 8 цагт багтаан 2-3 цагийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл