Yearly Archives: 2017

May, 2017

  • 3 May

    МАН-ын Бага хурал түр завсарлалаа

      МАН-ын  VIII  Бага хурлыг  түр завсарлууллаа.  Учир нь Бага хурлаар хэлэлцэх эхний асуудлаа эцэслэсэн байна. Удирдах зөвлөлөөс   УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын  нэрийг  Бага хуралд оруулсан юм.  Ингэснээр Бага хурлын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулсан бөгөөд дөнгөж сая дуусчээ.  Харин одоо саналыг тоолж байгаа бөгөөд дүн гарахаар хуралдаан үргэлжилж, хоёр дахь асуудлаа хэлэлцэх юм …

  • 3 May

    Хотын дарга Цусны төвийн үйл ажиллагаатай танилцаж, цусаа хандивлалаа

    Манай улс 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгосон. Энэ сарын цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон НЗДТГ, МУЗН-тэй хамтран тэмдэглэхээр болсон юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр хотын дарга болон НЗДТГ-ын удирдлагууд …

  • 3 May

    Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт үргэлжилж байна

    Нийслэлийн Налайх дүүргийн ногоон бүсэд аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөөт шалгалтыг хийж байна. Хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж буй уг шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх …

  • 3 May

    БНХАУ-ын Дээд шүүх хууль сахиулах салбар дахь авлигачидтай тэмцэнэ

    Өнгөрсөн лхагва гарагт кампанит ажил явуулж, хууль сахиулах салбар дахь авлигын болон бусад төрлийн зөрчлийг илрүүлэхээ БНХАУ-ын Дээд шүүх мэдэгдсэн байна. Энэхүү кампанит ажлаа тэд 11-р сар хүртэл явуулж, иргэдийн шүүх засаглалд итгэх итгэлийг алдагдуулж буй авлигын хүчин зүйлсийг олж, илрүүлэхэд чиглүүлнэ гэж Дээд шүүхийн хууль сахиулах байгууллагын газрын орлогч дарга Ву Чаожун мэдэгджээ. Түүнчлэн тэрээр нийгэмд тулгамдаж буй онц …

  • 3 May

    Цээжиндээ хутганы дөрвөн шархтай ирсэн эр эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорложээ

    Өчигдөр өдрийн 16:00 цагийн орчимд Цэргийн клиникийн төв эмнэлгийн зургаан давхраас 54 настай эрэгтэй хүн үсэрч амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Эх сурвалжуудын мэдээллээр 54 настай талийгаач М нь эхнэртэйгээ муудалцсаны улмаас ийнхүү амиа хорлосон бололтой. Тэрээр цэргийн төв эмнэлэгт ирэхдээ цээжин тус газраа дөрвөн удаа хутгалсан хутганы шархтай ирсэн байна. Талийгаач М түргэний тэргээр тус эмнэлэгт хүргэгдэн ирсэн бөгөөд эмч нар …

  • 3 May

    ГХ-ны сайд Ц.Мөнх-оргил Европын холбоонд айлчлав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Европын Холбоонд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Фредерика Могеринитэй уулзаж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхав. Түүнчлэн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Парламент дахь Төв Ази, Монголын бүлгийн тэргүүн Ивета Григуле болон …

  • 3 May

    Цэргээс халагдсан дайчид ажлын байртай болж байна

    Нийслэлд цэргийн албаны хугацаа дуусган халагдсан дайчдыг хүлээн авч, ажлын байранд зуучлах ажлыг энэ сарын 1, 2-нд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, ажил олгогч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. Уг үйл ажиллагаагаар 800 гаруй ажлын байр санал болгосноор цэргээс халагдсан дайчдын 37 хувь нь ажлын байртай болж, шинээр батлагдсан Цэргийн албаны тухай хуулийн 7.5 дах …

  • 3 May

    Хүчтэй салхи шуургатай үед замд гарахгүй байхыг анхааруулж байна

    Энэ сарын эхний хагасын дунд үеэр ихэнх нутгаар салхи 18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ. Манай орны гол мөрний хаврын шар усны үерийн оргил үе гол төлөв 5 дугаар сарын эх ба дунд үеэр ажиглагддаг.  Энэ жил ихэнх  гол мөрний усны түвшин тухайн сарын олон жилийн дунджаас бага ба түүний орчим байх …

  • 3 May

    180 сая төгрөгөөр та юу хийх вэ

    “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард томилогдон очсоныхоо сарын дараа 180 сая төгрөгийн тавилга худалдан авсан билээ. Худалдан авах тавилгын жагсаалтад унтлагын өрөөний иж бүрдэл тус бүр гурав багтсанаас хоёр нь 9.999.000 төгрөгийн үнэтэй, нэг нь 25,499.000 төгрөгийн үнэтэй байх аж. Тэрчлэн гал тогооны иж бүрдэл 21.999.000 төгрөг, зочны өрөөний иж бүрдэл 19.999.000 төгрөг, дивааны иж бүрдэл …

  • 3 May

    Олон жил гацсан Түлэнхийн төвийн ажил эхэллээ

    2009 оноос МХЕГ-ын дүгнэлтээр тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон байсан ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтэд Кувейтийн Засгийн газраас 8 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор болж, зогсонг байсан ажил урагшиллаа.       Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Кувейтийн сангаас олгож буй 8 сая ам.долларыг Түлэнхийн төвийн барилгын ажилд үр дүнтэй зарцуулахаар болж байна. Бид 6,8 сая ам.долларыг барилгадаа, 1,2 сая ам.долларыг …

  • 3 May

    Э.Бат-Үүлийн хүүгийн тарьсан “балаг”-ийг “Бэрэн” групп хариуцах уу?!

    Өчигдөр Ардчилсан намынхан Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгэх үеэр Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон иргэд хотын дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай нараас хариуцлага нэхэж “Амьдралаа буцааж авмаар байна”, “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай гэрээний үүргээ биелүүл” хэмээн эсэргүүцэж жагсаал хийлээ. Энэ үеэр тус намын нарийн бичгийн дарга О.Магнай иргэдтэй уулзаж санаа бодлоо илэрхийлэх гэсэн …

  • 3 May

    Н.Энхбаярт татгалзсан хариу өгчээ

    -Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүслээ “Би Үндсэн хуулиар нэр дэвших эрхтэй” гэх ганцхан өгүүлбэрээр илэрхийлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхэд “Ялгүйд тооцож өгнө үү” гэх гомдол гаргасан ч татгалзсан хариу авчээ-   Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд намаа төлөөлж нэр дэвших хүсэлтэй байгаагаа саяхан “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дайжээ. Тэрбээр энэхүү …

  • 3 May

    Монгол Улсыг найдвартай эрчим хүчээр хангахад УЦС хэрэгтэй

    Усан цахилгаан станц барих нь байгаль орчинд төдийгүй усны төвшин буурч тэнд амьдарч байгаа иргэд, ан амьтанд халтай гэсэн яриа сүүлийн үед гарах болсон. Тиймээс Дэлхийн банк, БОАЖЯ. Эрчим хүчний яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, аймгуудын усны ай сав газрын мэргэжилтнүүд, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө орУулалтыг дэмжих төслийн хамт олон, сэтгүүлчдийн баг баруун …

  • 3 May

    Эрх чөлөөгөө хамгаалахын тулд оюун санаагаа хурцлахыг хүн бүрт уриалж байна

    Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Юнеско-ийн ерөнхий захирал Ирина Боковагаас ирүүлсэн илгээлт Эгзэгтэй цаг үеийн хурц оюун ухаан – Энэ  бол 2017 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн сэдэв юм. “Мэдээллийн эрх чөлөөнд хаа сайгүй заналхийлж буй шинэ дэлхий ертөнцийн аймшигт шуургыг зөвхөн тусгаар тогтнол, зан чанар, бодит байдал, сэтгүүлчийн болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн сайн шүүлтээр даван туулж чадна”. 1986 …

  • 3 May

    АПУ-гийн өв залгамжлагчийн экс эхнэр Австралид моделиороо ажиллаж байна

    Монгол Улсын архи, пиво, ундааны хэрэглээний дийлэнхийг хангадаг АПУ компанийн эзэн Г.Батхүүгийн ууган хүү Б.Ганхөлөгийн экс эхнэр Д.Шүрэнцэцэг Австралид моделийн чиглэлээрээ үргэлжлүүлэн ажиллаж байна. Түүний хувьд АПУ хэмээх том, баян вант улсын бэр байж үзсэн бөгөөд баян хүний гэргий байх зовлонг мэдэрсэн хүн гэхэд болно. Д.Шүрэнцэцэгийн хувьд “Miss Mongolia 2009” тэмцээнээс “Miss Global City”, “Miss Mongolia 2011” тэмцээнээс “Miss Model” гэсэн ангилалд тус …