Yearly Archives: 2017

April, 2017

  • 27 April

    Д.Cүхбаатарын талбайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг болно

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй өдөрлөг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд  зохион байгуулагдана. Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн нийгмийн халамжийн газрууд хамтран төрийн үйлчилгээг үзүүлэхээс гадна иргэдэд хууль тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилан таниулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалд хамруулах, хөнгөлттэй эмийн жороор үйлчилнэ. Мөн Нийслэлийн иргэдэд …

  • 27 April

    А.Баатархуяг: Их тэнгэрийн дүлий – 2,3,4…

    А.Баатархуягийн бичсэн бидний оюун санаа, сэтгэлгээний гажгийн талаар өгүүлсэн хоржоонтой, сургамжтай өгүүллийг нийтэлж байна. Их тэнгэрийн дүлий 2: Саяхан усны дээд эх үүсвэрээс ус татдаг шугам цоорч ус оргилсонд манайхан очиж сүү, архи өргөсөн гэнэ. Юмыг яаж мэдэх вэ? гээд л… Туул голын ус татарч, хотын хэрэгцээг хангаж дийлэхгүйгээс олоон жилийн өмнөөс дээд эх үүсвэрээс ус татдаг болж, дамжуулах шугам, …

  • 27 April

    Өнөөдөр нийслэлийн “Хөрс хамгаалах өдөр”

    Нийслэлийн хэмжээнд жил ирэх тусам хөрсний хүнд металлын агууламж, нянгийн бохирдол нэмэгдэж байгаа мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар нотлогдож байгаа юм. Хөрсний бохирдолд гол нөлөөлж буй хүчин зүйл нь Гэр хорооллын 200,000 нүхэн жорлон, өвөл бохир ус, үнсээ гудамжинд ил задгай асгаж хавар нь гэсдэг байдал, авто машины ашигласан тос масло гэх мэт зүйлс нь хөрсний бохирдлыг нэмэгдүүлж, хүмүүсийн эрүүл амьдрах орчныг …

  • 27 April

    А.Баатархуяг: Би Г.Уянгаад тус болохоосоо гай болох нь их хүн л дээ

    УДШ-ийн шүүгч Цагаанцоож гэгч Н.Энхбаярын үед л дүүргийн шүүгч байхдаа улстөрчдийн гар хөл байсан, яахаараа ингэж дэвшээд УДШ-ийн шүүгч болчихдог байна аа? Арай шударгууд нь Элбэгдоржийн шүүхийн шинэтгэл гэгчийн уршгаар ажилгүй болсон. Гэтэл Элбэгдоржийн ганц ясны дайсных нь гар хөл өнөөдөр өөрийнх нь гар хөл болоод явж байна. Элбэгдорж хувьсгалаа хаяад Америкт зугтаад ирэхгүй бүгж байхад бид энэ улсад шударга …

  • 27 April

    Нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна

    Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна. Тус аяны зорилго нь нийслэлийн Тээврийн газрын ажилтан, албан хаагчид, автотээврийн хяналтын улсын байцаагч нар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 улсын стандартын мөрдөлтөнд хяналт тавьж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, цэвэрлэгээг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, аж ахуйн нэгж байгууллагуудын дотоод хяналт …

  • 27 April

    МАН-ын удирдах зөвлөл хаалттай хуралдаж Ц.Гарамжав гишүүн саналаа татлаа

    МАН-ын Удирдах зөвлөлийн хаалттай хуралдаан саяхан өндөрлөж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал дээр Зөрчлийн тухай хуульд оруулсан саналыг нь эгүүлэн татуулахаар болжээ. Энэ талаар Ц.Гарамжав өөрийн facebook хуудаснаа   албан ёсоор илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ “Хууль зүйн байнгын хороон дээр гаргасан саналаа албан ёсоор татаж байгаагаа мэдэгдэж байна. Хүний алдар нэр гэдэг бол мөнгөөр үнэлэшгүй үнэ цэнэтэй …

  • 27 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 27. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн нэгэн. Бархасвадь гараг. Хоёр хар мэнгэтэй, Гоё хүүхэн одтой хөх бич өдөр. Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, …

  • 27 April

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад  нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар хур тунадас орохгүй. Салхи  ихэнх нутгаар их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Хүрэн бэлчир орчмоор 9-14 хэм, Алтайн …

  • 26 April

    Японы сайд байгалийн гамшгийн талаар хэлсэн үгнийхээ төлөө огцорчээ

    ТОКИО./NHK/. 2011 оны газар хөдлөлт болон цунамийн гамшигт нэрвэгдсэн бүсүүдийг сэргээн босгох ажлыг хариуцаж буй Японы сайд уг гамшигтай холбогдуулан хэлсэн үгнийхээ төлөө огцрохоос аргагүйд хүрчээ. Сэргээн босголтын сайд Масахиро Имамүра мягмар гарагт Либерал Ардчилсан намын бүлгийн хурлын үеэр “нийслэл Токио хотыг бус харин зүүн хойд нутгийн Тохокүгийн бүсийг гамшиг нэрвэсэн нь азтай хэрэг” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр, 2011 …

  • 26 April

    Түймрийн аюултай саруудад бугын эвэр түүж, бэлтгэхийг хориглолоо

      Түймрийн нэн аюултай зэрэглэлийн хуурайшилттай холбогдуулан жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд ой, ойт хээрийн бүсэд байгалийн жамаараа унасан бугын яаан эвэр түүхийг хориглосон тушаалыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гаргалаа. Ингэснээр ой, хээрийн түймэр, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадах юм.   …

  • 26 April

    Г.Уянга ТТЭНН-ын даргаас чөлөөлөгдөж, Ц.Баянбилэг эргэн томилогджээ

    Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцсэн байна. Улсын Дээд шүүх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг сонгосныг хүлээж авчээ. Мөн намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэжээ. Ингэснээр Г.Уянга …

  • 26 April

    Монгол залуу согтуугаар автомашин жолоодон осол гаргаад зугтжээ

         Өмнөд Солонгосын Кёнгбук цагдаагийн газраас тус улсын нутаг дэвсгэрт автын осол гаргасан Монгол улсын иргэн А-г баривчилж түр саатуулжээ.    Монгол залуу А нь 4-р сарын 20-ны өдөр согтууруулах ундаа хэт их хэрэглэсэн үедээ жолооны ард сууж замын хөдөлгөөнд оролцож, улмаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг машинаараа мөргөж гэмтээсэн хэрэг үйлджээ.     Тэрээр осол гаргасны дараа …

  • 26 April

    Нүхтийн аманд гарсан түймрийг цурманд орууллаа

    Богд Уулын Нүхтийн аманд гарсан ой, хээрийн түймрийн голомтод НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, Нийслэлийн Аврах 105, Аврах тусгай анги зэрэг найман анги, салбарын нийт 190 гаруй албан хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 7-8 га талбай шатсан гэсэн мэдээллийг түймрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид өглөө.Модны хаяанаас эхэлж шатсан …

  • 26 April

    Зургаан хүн архинд хордож, нэг нь нас баржээ

    Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын  25-нд Хэнтий аймагт зургаан хүн архинд хордож, нэг нь нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Улмаар архинд хордсон таван иргэнийг нийслэл рүү яаралтай хүргэж, хордлого тайлах эмчилгээ хийж эхэлжээ. Энэхүү хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн бөгөөд иргэд ямар архи ууж хордсоныг тодруулахаар ажиллаж байна. Сар бүрийн 25-ны өдөр Хэнтий аймагт архи согтууруулах ундааны зүйл худалдан …