“Мерси Кор” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд” хөтөлбөрийн нээлт боллоо. Хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцож, засгийн газрыг төлөөлөн үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Манай улсын малын тоо толгой 2016 онд 61.5 саяд хүрсэн. Нийт хүн амын гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг билээ. Иймд төр засгийн …
Yearly Archives: 2017
April, 2017
-
5 April
Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал болно
Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” өнөөдөр эхэлнэ. Азийн түншлэлийн хурлын нээлтийн ажиллагаа маргааш “Туушин” зочид буудалд 14:00 цагаас эхлэх бөгөөд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонез, Япон, Лаос, Малайз, Мальдив, …
-
5 April
Визний хугацаа хэтрүүлсэн вьетнамчуудыг албадан гаргажээ
Гадаадын иргэн, харьяатын газраас 2017 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явуулж эхэлжээ. 2017 оны эхний сарын шалгалтаар хувийн ажлаар оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж буй вьетнамчуудыг олж илрүүлэх ажлын хүрээнд 29 аж ахуй нэгжийн 72 вьетнам хүмүүсийг шалгасан байна. Шалгалтаар Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг …
-
5 April
Гацууртын алтны ордын талбайн хил заагийг 3025 га-гаар тогтоов
Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын талбайн нийт хэмжээг 3025 га байхаар Засгийн газрын хуралдаанаас тогтоолоо. Ингэхдээ геологийн тогтоц, ашигт малтмалын илрэл, эрдэсжсэн цэг, эрлийн шалгуур шинж тэмдэг, ашигт малтмалын хүдэржилт байж болох талбай, уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой бүтээн байгуулалт хийх газар зэргийг харгалзан үзжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий 16 …
-
5 April
Манай улсад элэгний хүнд хэлбэрийн хорт хавдарыг эмчлэх төв нээгдэнэ
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Стэнфордын их сургуулийн Анагаахын их сургуулийн профессор, дэлхийн нэрт эрдэмтэн Жефри С.Гленнийг хүлээн авч уулзлаа. Жефри С Гленн “Харвони” эмийг бүтээхэд оролцсон дөрвөн эрдэмтний нэг төдийгүй түүний гаргасан хорт хавдрыг эмчлэх эм шинжлэх ухаанд гарсан томоохон нээлт болсон юм. Уулзалтын үеэр МАН Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрсэн шинжлэх ухааны томоохон …
-
5 April
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозамыг хэсэгчилж засварлахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайтын боомтын чиглэлд нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Өнгөрсөн жил энэ авто замаар нийт 16.3 сая тонн нүүрс тээвэрлэж, 31.33 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Гэвч замын эвдрэл, гэмтлээс шалтгаалж 2016 онд 200 гаруй осол, зөрчил гарч, зам, тээврийн ослоор 3 хүний амь нас эрсэдсэн …
-
5 April
Бангладешийн Төв банкийг “ухсан хэрэг”-т Умард Солонгос холбоотой байж магадгүй талаарх нотолгоо олджээ
“Касперскийн лабораторийн” мэргэжилтнүүд Бангладешийн Төв банкнаас 81 сая долларыг хулгайлсан кибер халдлагад БНАСАУ холбоотой байж болохыг нотлох нотолгоог олжээ. Энэ тухай “The Wall Street Journal” сонинд мэдээлжээ. Хакеруудын халдлага хийхдээ ашигласан Европ дахь сервер, БНАСАУ-ын интернетийн төрийн операторт харьяалагддаг IP хаягтай компьютер хоёр хоорондоо холбоотой болохыг баталсан архивын мэдээллийг “Касперскийн лаборатори” олж авчээ. Гэмт этгээдүүд маш ховор тохиолддог техникийн алдаа гаргасан учраас өөрсдийгөө илчилсэн …
-
5 April
Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтөд 150 мянга орчим хэрэглэгч хамрагджээ
Эрчим хүчний салбарын харьяа үйлдвэр, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн өвлийн их ачааллыг амжилттай давсныг салбарын сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Мөн ирэх өвлийн бэлтгэл ажлыг одооноос хангаж ажиллахыг салбарын сайдад даалгав. Хүйтний эрч эрс нэмэгдэж, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, үндсэн болон туслах тоноглолуудад үзлэг, шалгалт хийн, бэлэн байдлаа ханган ажиллажээ. Улаанбаатар хотын …
-
5 April
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 5. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 9. Буд гараг. Найралт эх одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг …
-
5 April
Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна. 2017 оны 04 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар үүл багасч, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст …
-
5 April
Өмнөд Солонгос улсаар аялсан нь… 1-р хэсэг /фото/
БНСУ-д Дэлхийн сэтгүүлчдийн форум болж байгаа билээ. Энэхүү форумд оролцож байгаа манай сэтгүүлч бидэнд фото мэдээлэл илгээснийг хүргэе. Өмнөд Солонгос улс нь 100 гаруй мянган км квадрат газар нутагтай, 50 сая гаруй хүн амтай, хөгжил дэвшлээрээ Азидаа тэргүүлдэг улс юм. Эх сурвалж: Үндэстэн.мн
-
5 April
Дэлхийн сэтгүүлчдийн форумын илтгэлийн эргэн тойронд…
Дэлхийн Сэтгүүлчдийн форум БНСУ-ын Сөүл хотноо болж байгаа тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн. Тус форумын үндсэн илтгэлүүдийг 2017 оны 04 сарын 03-ны өдөр хэлэлцүүллээ. Форумын үдээс хойших үйл ажиллагааг БНСУ-ын CBS телевизийн нийтлэлч Пак Чон Рюл /Park, Chong-Ryul/ даргалж, “Дэйгу” Их сургуулийн Ерөнхий захирал Дак Рюл Хон /Duck Ryul Hong/, /БНХАУ-ын өдөр тутмын “People’s daily” сонины Гадаад харилцаа хариуцсан эрхлэгч Юн Чанг /Yong Zhang/, АНУ-ын Сан Дэйго хотын NBC7 телевизийн Эрэн сурвалжлах алба хариуцсан гүйцэтгэх продюсер Линн Уолш /Lynn Walsh/, БНСУ-ын Часон “Daily news”-ийн Стратеги төлөвлөлт, …
-
4 April
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тусгай төлөөлөгч Р.Глассер Монголд айлчилж байна
“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үеэр болох нэгэн томоохон үйл явдал бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч, ноён Р.Глассерийн Монгол Улсад хийх айлчлал давхцаж байгаа юм. Ноён Роберт Глассер Австралийн Засгийн газрын тусламжийн хөтөлбөрийн Ерөнхий захирлын орлогчоор, 2007 оноос Олон улсын хүмүүнлэгийн “CARE” байгууллагын Австралийн салбар болох “CARE Australia” байгууллагын Гүйцэтгэх …
-
4 April
Г.Маралмаад 23 жил, Т.Цогтод 20 жилийн ял оноолоо
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг хэлэлцэж дууслаа. Шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэж, үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Т.Цогтод 20 жилийн хорих ял, Г.Маралмаад 23 жилийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл