Хойд Солонгос Улс түнш орнуудтайгаа эвдрэлцээд буй харилцаагаа сэргээхээр буулт хийж эхэллээ. Тус улс Ким Чен Намын хэрэг болон пуужингийн туршилтын улмаас Малайз, Хятад улсуудтай муудалцаад байгаа юм. Малайз, Хятад Улс нь Хойд Солонгосын хамгийн ойрын түнш орон юм. Харин дээрх асуудлын улмаас Малайз Улс Хойд Солонгостой дипломат харилцаагаа цуцалж, Хятад Улс Хойд Солонгосоос авах нүүрсний импортоо зогсоогоод байгаа юм. …
Yearly Archives: 2017
March, 2017
-
1 March
Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно
Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 1. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 3. Буд гараг. Таван шар мэнгэтэй, дэлгэрүүлэгч одтой, улаагчин гахай өдөр. Барилдлага: Рашаан, Шүтэн барилдлага: Нэр өнгө, Суудал: Хий. Өдрийн наран 7 цаг 34 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хонь, …
-
1 March
Маргаашнаас эхэлж хүйтэрнэ
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өнөөдөр өдөр хүйтний эрч суларна. 2017 оны 02 дугаар сарын 28-ны 20 цагаас 03 дугаар сарын 01-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, Монгол …
February, 2017
-
27 February
Ж.Эрдэнэбат:Ирж байгаа гал тахиа жил ивээлээ хайрласан сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна
Эх орон, эх дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдран суугаа элэг нэгт монгол ахан дүүстээ сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Ирж байгаа гал тахиа жил улиран одож байгаа бичин жилийн адил ивээлээ хайрласан сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна. Сар шинийн баяр бол өвөг дээдэс, ахас ихэсээ хүндэтгэх, нялхасаа баярлуулах, ураг төрлөөрөө, айл хотлоороо инээж хөхөрч, сайн сайхныг билэгдэн, …
-
27 February
Хотын удирдлагууд 9 дүүргийн ахмадуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн шинийн нэгний өглөө Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд 9 дүүргийн ахмадуудын төлөөлийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн золголоо.Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Дашцэрэн, Монгол Улсын Гавьяат багш Ш.Зулхүү, УИХ-ын гишүүн асан,Монгол Улсын Гавьяат эмч Д.Мөнхөө, Хошууч генерал, Гавьяат хуульч Б.Пүрэв, Ардын эмч, хүний гавьяат эмч Д.Малчинхүү, …
-
27 February
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Гал тахиа жил Монгол түмэнд маань ээл ивээлээ улам их өгөх болтугай
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол түмнийхээ энэ сайхан өдрийн түмэн амгаланг айлтгая. Хуучин он маань шилжиж, шинэ жил гарч ирж байна. Гарч байгаа гал тахиа жил өвөрмөц, түмэн олонд маань буян хишгээ хайрласан жил гарч ирлээ. Жил …
-
27 February
Төрийн өндөрлөгүүд ахмад буурлуудтайгаа золголоо
Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар ахмад настнуудын төлөөлөл болсон 9 өтгөс бууралтай Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн А танхимд алд цэнхэр хадаг дэлгэн золгож амар мэндийг нь айлтгалаа. Төрийн золголтод ахмад саальчин, Булган аймгийн Тэшиг сумын уугуул, …
-
27 February
Төрийн өндөрлөгүүд есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний ерөөл билэгт өдөр төрийн өндөрлөгүүд Төрийн ордонд золголт хийж, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн ирж нум эвшээлгэх ёслол үйлдэв. Уг ёслолын дараа УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар алд цэнхэр хадаг …
-
27 February
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар Гандантэгчэнлин хийдэд очиж мандал өргөлөө
Билгийн тооллын XYII жарны гал тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар Гандантэгчэнлин хийдэд очиж, Мэгжид Жанрайсэг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө. Төр, засгийн удирдлагууд …
-
27 February
Гал тахиа жилийн өнгө
XVII-р жарны “Алтан унжлагат” Гал тахиа жилийн өнгө:”Шороон үхэр”-ийн тогойгоор ард иргэд болон улирлын эхлэлийг, эвэр чих сүүлээр салхи шуургыг, омгуугаар нь хур тунадас, дөрвөн шийрээр ургац тариа, биеийн өнгөөр ган зуд болохыг шинждэг ажгуу. Үхэр хариулаачаар нийт хүн зон, ард иргэдийн санаа сэтгэл, мал сүрэг, жилийн өнгө төрхийг шинждэг байна. Үхэр хариулаач бага насны хүүхэд бол ард иргэдэд амгалантай, …
-
27 February
Б.Баатархүү:Цагаан сар бол эв нэгдлийн баяр
Монголын цагаан сар намрын улиралд болдог байсан гэх мэдээлэл ч бий. Тэгэхээр энэ бүх асуултанд оносон тайлбар хэрэгтэй боллоо. Тиймээс Соёл Урлагийн Их сургуулийн Соёл, урлал судлалын хүрээлэнгийн захирал, доктор Б.Баатархүүтэй энэ сэдвээр ярилцлаа. -Цагаан сарыг Монгол түмний их баяр гэж нэрлэдэг. Гэвч яг хэдий үеэс эхэлж тэмдэглэж ирсэн талаар тодорхой мэдээ мэдээлэл алга. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? …
-
27 February
Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс
-Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой. -Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн гэгддэг. -Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үүд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлагагүй байхыг хичээ. -Уйлах, хэрэлдэхийг цээрлэ. …
-
27 February
УИХ-ын гишүүн, хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтын Сар шинийн мэндчилгээ
Өндөр түүхээ өнөд мандуулж, өнөр Монголдоо мөнхөд жаргах хувь ерөөлтэй эрхэм түмэндээ билгийн тооллын сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Золгон ирж буй тахиа жил Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх өндөр үүрэг хариуцлага, их ажил, амжилтын жил байх болно. Хууль зүй, дотоод хэргийн салбар 2017 оныг “Иргэдэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл