Monthly Archives: January 2018

January, 2018

  • 18 January

    Нийслэлийн алслагдсан дүүргүүд Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдалтай ажиллаж байна

     Өнөөдөр Эрүүл мэндийн яамны Эдийн засаг санхүүгийн хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэнгээр ахлуулсан баг нийслэлийн алслагдсан Багахангай дүүргийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээтэй танилцлаа. Тус дүүрэг нь Улаанбаатар хотоос 100 км-т оршдог бөгөөд 4400 гаруй суурин хүн амтай. Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн сайдын “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамжийг …

  • 18 January

    Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг баривчилжээ

    Өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлэн, зодож гэмтээн эд зүйлүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид илрүүлэн баривчиллаа. Дээрх этгээдүүд нь урьд онуудад дээрмийн гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан 20 настай А, 21 настай Х, 19 настай Б нар аж. Одоогоор тэдний 12 удаагийн дээрмийн үйлдлийг тогтоон шалгаж байна гэж Нийслэлийн цагдаагийн газраас …

  • 18 January

    Нийслэлд цэргийн бүртгэл 80 хувьтай байна

    Цэргийн бүртгэлийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/932 дугаар захирамжийн дагуу 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 20-ний өдрийг дуустал ажлын өдөр 8 цаг 30 минутаас 19.00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10.00 цагаас 18.00 цагийн хооронд хорооны Засаг даргын ажлын байранд зохион байгуулж байна. Цэргийн бүртгэл нь 17 хоногийн хугацаатай явагдаr байна. Бүртгэлийн ажил 2018 оны 01 дүгээр сарын …

  • 18 January

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Дэлхийн банкны Төр-Хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөх сангийн төлөөлөгчидтэй санал солилцлоо

    НИТХ-ын дарга С.Амарсайхан болон зарим тэргүүлэгчид яг одоо Дэлхийн банкны Төр-Хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөх сангийн төлөөлөгчидтэй уулзаж байна. Тус сангийн санхүүжилттэй “Монгол Улс: Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө ба Хотын нийтийн тээврийн үйлчилгээний санхүүгийн үнэлгээ” техникийн туслалцааны үйл ажиллагааг 2016 оны 10-р сараас авч хэрэгжүүлж байгаа юм. Ингэснээр нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэн хотын санхүүгийн чадавхийг …

  • 18 January

    Дейл Карнеги: Ухаантай хүн бусдыг буруутгах бус, ойлгохыг хичээдэг

    Сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, зохиолч Дейл Карнеги АНУ-ын Миссури мужийн нэгэн тосгонд ядуу айлын хүү болон төржээ. Тэрээр хар багаасаа өглөөний дөрвөн цагт босож үнээгээ саахаас эхлэн үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл борви бохис хийлгүй ажилладаг байсан ч өөрийгөө дайчлан Уорэнсбургийн Багшийн коллежид суралцан боловсрол эзэмшиж чадсан юм. Карнеги тухайн үеийн сэтгэл зүйчдийн боловсруулсан онолын үндэслэлийг амьдралд хэрэгжүүлсэн төдийгүй, хүмүүсийн …

  • 18 January

    Б.Батнасан: Газрын хэлэлцүүлэгт оролцохыг иргэддээ уриалж байна

    НИТХ-ын дарга С.Амарсайхан захирамж гаргаж Нийслэлийн газрын албаны үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд, оршин суугчдын санал гомдлыг хэлэлцэх зорилгоор 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс эхлэн 2018 оны 1 сарын 18-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаанд НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хүлээн авах, улмаар захирамжийг НИТХ-ын дарга сард багтааж Хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Энэ дагуу 1 …

  • 18 January

    Ахмад насандаа хүүхэдтэй болсон ээж нар

    Жирэмслэлт, хүүхэд төрүүлэх гэдэг эмэгтэйчүүдийн хувьд хамгийн эрхэм, нандин зүйл билээ. Тэгвэл нас дээр гарсан хойноо хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүд байдаг. Библи сударт Сара гэгч 90 нас хүрч байхдаа бурхны ивээлээр хүү төрүүлсэн тухай өгүүлдэг. Ер нь түүхэнд 50-иас дээш насандаа, тэгэхдээ хэвийн байдлаар хүүхэд төрүүлсэн тохиолдол нэлээд бий. Ингээд ахмад насандаа хүүхдээ төрүүлсэн ээж нарын заримтай нь танилцъя. Ражо Дэви …

  • 18 January

    Монгол Улс “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно

    Монгол Улсын сайд,  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 21 аймгийн удирдлага болон холбогдох албан тушаалтнуудтай цахим хурал хийлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-г байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд  ЗГХЭГ-ын даргын тушаалаар аж үйлдвэрийн нэгдсэн тооллого хийж цахим сан бүрдүүлж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгжүүдийг бүртгэлжүүлснээр үйл …

  • 18 January

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “Нэг цэгийн жишиг үйлчилгээ”-ний төвтэй боллоо

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө шинэчлэн өнөөдөр нээлээ. “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв” нь олон улсын жишигт нийцсэн, иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээл үүсэхгүй, иргэдийн хэрэгцээнд тулгуурлан дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны нэгдүгээр давхарт нээгээд байна. Нэг цэгийн жишиг үйлчилгээний …

  • 18 January

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад 430 ширхэг агаар цэвэршүүлэгч суурилууллаа

    Жил бүрийн аравдугаар сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл томуу, томуу төст өвчлөлийн улирал явагддаг. Томуу, томуу төст өвчнөөр хүүхэд, үүнд ялангуяа 5 хүртэлх насны хүүхэд хамгийн олонтаа өвчилдөг. Иймээс ч нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетийн үзлэг, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал ихээр нэмэгддэг. Энэ байдлыг харгалзан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр …

  • 18 January

    УИХ-ын дарга Вьетнам Улсыг зорилоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Бүгд Найрамдах Вьетнам Улсыг зорилоо. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Ханой хотноо болох Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар уулзалтад оролцоно. Түүнчлэн нэгдүгээр сарын 21-23-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Нгуен Тхи Ким Нганы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийх юм. Монгол Улсын Их Хурлын …

  • 18 January

    Цыденов Алексей Самбуевич: Улаанбаатар хотыг утаанаас салгахад хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Буриад Улсын Төрийн тэргүүн Цыденов Алексей Самбуевичтэй уулзлаа. Хотын дарга С.Батболд хэлэхдээ “Эрхэм хүндэт Цыденов Алексей Самбуевич тантай анх удаа уулзаж, танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хотод тавтай зочилж, бидний хамтын ажиллагаа шинэ эхлэл тавина гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар Улаан-Үд хотууд нь 1996 онд хамтран ажиллах санамж бичгийг анх байгуулсан түүхтэй. …

  • 18 January

    ХХЕГ-ын ажилтнууд авлига авсан хэргээр шалгагдаж байна

    Улсын хилээр их хэмжээний валют нэвтрүүлж өгөхөөр амласан 2 сая төгрөгийн авлига авсан хэрэгт Увс аймаг дахь ХХЕГ-ын хилийн отрядын ажилтан Н.Мөнхжав гэгч холбогджээ. Түүнийг АТГ-аас шалгаж цагдан хорьсон бөгөөд саяхан хилийн тагнуулын тагнуулын ажилтан н.Зоригбаяр гэгчийг мөн холбогдуулан шалгаж эхэлсэн байна. н.Зоригбаяр нь 2012 оноос хил хамгаалах байгууллагад ажиллаж эхэлсэн хүн юм байна. Хил хамгаалах үүрэгтэй ажилтнууд өөрсдөө хил …

  • 18 January

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон иргэд НИТХ-ын даргатай уулзлаа

    Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 сарын 23-ны өдрийн 03 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу  нэр бүхий 12 гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж 4700 гаруй айл тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэх байсан.  Тэгвэл өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд цөөн тооны байрууд ашиглалтад орсон ч зуу, зуун өрх орон гэргүй шаналж явна. Өөрийн газар дээр өр …

  • 18 January

    Гүнж

    Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай, монголч эрдэмтэн Бямбын Ринченгийн зохиол, романаас түүвэрлэн хүргэхийг зорилоо. Өнөөдөр түүний Гүнж романы товчлолыг хүргэж байна. Хэрлэн-Барс хотоос тэр жил Эгэл олны зориг бадарсан Хэдийн санасан сүм юутай хол Yнэгэн харанхуйгаар гараад Намрын өдөр даан ч богино Yзэж дайрахыг зорьтол Намайг яаран довтолж явтал, Түлээний балар замаар Гүнж чиний сүмийн тэнд Түнэр харанхуй болж, Гүн шөнө үүлэн …