Monthly Archives: January 2018

January, 2018

  • 8 January

    Гадаад пасспорт дээрх өөр хүний гарын үсэг хилийн шалган дээр саатах шалтгаан болов

    Дэлхийгээр аялагч группэд саяхан энэ пост орлоо. Уншаад нэг зүйлийг анхаарах хэрэгтэй юм байна гэж ойлгогдов. Нөгөө талаас тун хөгжилтэй явдал пост бичсэн хүнд тохиолджээ. Тэрээр “2003 онд Heatrow airport деклараци тулгах үеэр болсон явдал саяхан бас яг ижилхэн байдлаар давтагдав. Immigration officer: Улаанаар хүрээлсэн хэсэгт байгаатай адилхан гарын үсгээ зурвал чиний пасспорт мөн юм байна гэж бодьё. Учир нь …

  • 8 January

    П.Оюун-Эрдэнэ: Хонгорзул дүрийнхээ ногоон дээлийг одоо ч хадгалсаар байгаа

    “Өглөөний зочин” ярилцлагын буландаа 16 жилийн өмнө “Жинжиймаа” уран сайхны кинонд Хонгорзул охины бага насны дүрийг бүтээж байсан П.Оюун-Эрдэнийг урьж,  ярилцлаа. Тэрээр Соёл Урлагийн Их сургууль жүжигчний мэргэжлээр суралцаж байгаа юм байна. -Сайн уу Хонгорзулаа, ямар том болоо вэ. Өхөөрдөөд киноных нь нэрээр дуудчихлаа. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу? -Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Пүрэв-Очирын Оюун-Эрдэнэ …

  • 8 January

    Дуучин Мэрайя Кэри шинэ дүр төрхөөрөө олны харцыг булаав

    Алдарт дуучин Мэрайя Кэри өчигдөр улаан хивсний ёслол нь болсон “Алтан Бөмбөрцөг” кино наадамд шинэ дүр төрхтэй ирж олны нүдийг булааж амжжээ. 47 настай поп дива Dolce & Gabbana брендийн хар даашинзыг өмсөж бэлгийн хүчирхийллийн эсрэг нэгдсэн бусад бүсгүйтэй ижилсжээ. Мэрайя өнгөрсөн оны сүүлээр мэс заслын аргаар жингээ хассан юм. Олон шүтэн бишрэгч нь уг мэдээг хүндээр хүлээж авсан. Мэрайя …

  • 8 January

    Анжелина Жолигийн  дотуур хувцастай авахуулсан олонд дэлгэгдээгүй  гэрэл зургууд 

    Холливудын алдарт  жүжигчин  Анжелина Жоли 16 настайдаа    дотор хувцасны нүүр царай болжээ. Түүний 16 настай байх үеийн гэрэл зургуудыг 1991 онд оддын гэрэл зурагчин Шон Маклалл гэрэл зургийн хальснаа буулгажээ. Анжелина Жолигийн аав Жон Войт Холливудын том жүжигчдийн нэг.  Түүний ээж  Марчелин Бертранд бас л жүжигчин байсан боловч түүний аавыг хаяж явснаас хойш хүүх­дүүдийнхээ төлөө урлагийн карьераа орхижээ. Анжелина Жолиг нэг настай …

  • 8 January

    75 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг”-ийн бүсгүйчүүд хар даашинзаар ижилсжээ

    Лос-Анжелесын “Беверли Хилтон”-д зохион байгуулагдаж буй 75 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг” кино наадмын өчигдөр болсон улаан хивсний ёслолд эмэгтэй жүжигчид хар даашинзтай хүрэлцэн иржээ. Харин цөөн тооны бүсгүй хар даашинз өмсөөгүйн нэг нь Холливудын гадаад хэвлэлийн холбооны ерөнхийлөгч Мехер Татна байлаа.      

  • 8 January

    Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн аваргуудаа тодрууллаа

    Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ шат өчигдөр  өндөрлөж, аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд нийт эмэгтэй 33 шатарчин оролцсоноос Дорноговь аймгийн иргэн Э.Одгэрэл алт, Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Д.Цээсүрэн мөнгө, Өмнөговь аймгийн иргэн Э.Мөнх-Амгалан хүрэл медаль авсан. Тусгай шагналыг ахмад шатарчин 63 настай М.Жаргалсайхан хүртсэн юм. …

  • 8 January

    75 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг” кино наадам эхэллээ

    Өчигдөр Лос-Анжелесын “Беверли Хилтон”-д 75 дахь удаагийн “Алтан Бөмбөрцөг” кино наадам эхэллээ. АНУ-ын Кино Наадмын шагнал гардуулах ёслол “Оскар”-ын босгон дээр жил бүр “Алтан бөмбөрцөг” наадмыг зохион байгуулдаг. Эл наадмын шилдгүүдээр ирэх “Оскар”-ын “өнгө”-ийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй. Тэгвэл “Беверли Хилтон” зочид буудалд зохион байгуулж буй энэ удаагийн 75 дахь кино наадмыг Сет Майерс хөтөлж байна. Гильермо дель Торогийн “The shape of …

  • 8 January

    Б.Сүхбаатар: Цэцэрлэг дэх АВЛИГЫГ таслан зогсоож, бүртгэлийг ШИЛЭН болгосон

    Нийт хүн амын талаас  илүү хувь нь амьдран суудаг нийслэл хотод газар нутаг оршин суугчдийн хэмжээгээрээ тэргүүлдэг дүүрэг бол зүүн захын Баянзүрх дүүрэг. Хэдийгээр Засаг дарга, дүүргийн төлөөлөгч нар нь өөр хоорондоо зөрчилтэй, маргаантай байгаа ч төрийн ажил залгамж ёсоороо явж байна. Бид энэ дүүргийн 19, 16 дугаар хорооны иргэдийг төлөөлөн НИТХ-д сууж буй төлөөлөгч Б.Сүхбаатартай дүүрэг, хороо, нийслэлд хийж хэрэгжүүлсэн ажил …

  • 8 January

    Сургууль, цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулна

    Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ)-тай хамтран “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхээр болсон. Төслийг нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах, нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн бодлогын орчныг сайжруулах зорилгоор 2018-2021 онд 4 сая швейцарь франкийн …

  • 8 January

    Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангайн замд их хэмжээний халтиргаа үүсжээ

    Монгол орны нийт нутгаар уржигдраас эхлэн нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, шөнөдөө мөстөн замын гадаргууд их хэмжээний халтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч байна. Ялангуяа улсын болон орон нутгийн чанартай автозамуудад түүнчлэн Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай чиглэл мөн Архангай аймгийн нутаг, Ховд аймгаас Булган сум, Ярантын боомт чиглэлийн авто зам, Бага улаан даваа орчмын автозамуудад халтиргаа …

  • 8 January

    ЦАХИМ ЭМЧ: Кофетой танилцсан миний түүх

     ОРШИЛ 2000 оны эхээр “Хаан” нэртэй кофе бидний хэрэглээнд нэвтэрч эхлэв. Уутан дээрх “3 in 1” гэсэн бичгийг хараад 1 уут кофег 3 хуваан найруулж хэрэглэж эхэлсэн нь хөгжилтэй. Угтаа бол 1 уутанд кофе, сүү, сахар 3-ийг багтаасан бөгөөд 1 уутыг 1 аяга усанд найруулж хэрэглэх ёстой аж. Сахар ихтэй байсан учир хааяа л уудаг байв. ЭХЛЭЛ Сургуулиа төгсөөд төрийн …

  • 8 January

    Хамтатгахын орд:Бүтээлч санаачилга энэ өдрийн тань эрч хүчийг нэмэгдүүлнэ

    ХОНЬ (3/21-4/19) Бэлэн болоогүй бол тэнгэрт хүрэх гэж оролдсоны хэрэггүй. Ажлын байран дээр хэн нэгэн таныг эвгүй байдалд оруулсан бол өөрийгөө өмөөрч тэмцэлд. Та бусдын зовлонг ойлгодог нэгэн тул энэ завшааныг ашиглаад хайртай хүмүүстээ өөрийнхөө сэтгэлийг илэрхийлээд үзээрэй. Хайр дурлалын холбоо танд өөр шинэ зүйлсийг бодогдуулна. Сугар гараг таныг хөгжилд гэсэн ч хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Завгүй өдрийг төлөвлөж ажлын …

  • 8 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

    Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 8. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 22. Сумъяа гараг. Тугчин одтой, долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр.                           Өдрийн наран 8 цаг 33 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. …

  • 8 January

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэн байна. 2018 оны 01 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи …

  • 8 January

    Баячуудын хүүхдүүдийн “золиос” болсон Г.Номуундарь охины хэрэг хэрэгсэхгүй болно гэв үү

    Хууль улс төр, бизнесийн бүлэглэл, рекетүүдын өмнө хүчгүй болжээ “Сүх далайтал үхэр амар” гэж монголчууд ярьдаг. Гэтэл яг ийм зүйл улс орны өмнө тулгарчихаад байхад бид амар амгалан, аажуу тайван суусаар л байна. Иргэд та бидний итгэж найдаж сонгосон УИХ-ын эрхэм гишүүд ар араасаа бөөр бөгсний хэрэгт “орооцолдож”, тэртэй тэргүй дундаж наслалт доогуур байсаар атал ажил хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн насыг …