Дэлхийгээр аялагч группэд саяхан энэ пост орлоо. Уншаад нэг зүйлийг анхаарах хэрэгтэй юм байна гэж ойлгогдов. Нөгөө талаас тун хөгжилтэй явдал пост бичсэн хүнд тохиолджээ.
Тэрээр “2003 онд Heatrow airport деклараци тулгах үеэр болсон явдал саяхан бас яг ижилхэн байдлаар давтагдав.
Immigration officer: Улаанаар хүрээлсэн хэсэгт байгаатай адилхан гарын үсгээ зурвал чиний пасспорт мөн юм байна гэж бодьё. Учир нь декларациний гарын үсэг пасспортынхоос өөр байна даа.
Me: Пасспорт эзэмшичийн гарын үсэг нь доор нь байгаа нь минийх ээ.
Immigration officer: чиний пасспорт дээр өөр хүний гарын үсэг юу хийж яваа юм бэ гэж байна.
Me: Олгосон хүн нь зурсан юм аа
Immigration officer: ойлгохгүй байна. Ямар сонин этгээд пасспорт вэ. Эзэмшигчийн гарын үсэг зурсан байгаа нь зориулалтын гарын үсэг зурах талбай шиг харагдахгүй байна. Пасспортны жоохон зайн дээр чи нэрээ бичсэн юм биш үү. Энэ их сэжигтэй ! Тэгээд дээр нь олгосон хүний гарын үсэг гэсэн юм байхгүй байна шүү дээ.
Гээд цаг гаран хэлний дадлага хийлээ, хөөрхий. Энэ зөвхөн надад тохиолдоод байна уу. Шинэ пасспорт бас иймэрхүү алдаатай гарж байгаа болов уу…?” гэжээ.
Энэ постыг уншсаны дараа өөрийн гадаад пасспортыг шалгаж үзлээ. Яалтчгүй асуудал байна аа. Харин энэ асуудлаас болж хэчнээн Монгол иргэн хилийн нэвтрэх бүс дээр саатсан бол? Алдаа гарч болно, яаралтай л засч, сайжруулах хэрэгтэй шүү…